Засаглалыг шүүмжилж, алдааг нь засах бодит санал, хууль эрх зүйн шийдлийг боловсруулж, нийгэмд хэрэгтэй хууль санаачилгыг дэвшүүлэх үндсэн үүрэгтэй институт бол сөрөг хүчин. 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, үүний 42 суудал нь Ардчилсан намаас сонгогдсон.
Угтаа бол сөрөг хүчний дуу хоолой болж чадах цорын ганц гэж хэлж болох нам нь АН. Гэвч өнөөдрийн Монголын улс төрд сөрөг хүчний дуу хоолой даанч дутагдалтай байна. Сонгогдоод 1.6 жил өнгөрч байхад нэг ч хууль санаачлаагүй гишүүд олон.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нарыг нэрлэж болно. Залуу гишүүд гадагш томилолтоор явах, бусдыг шүүмжлэх, санаачилсан хуулийн төслүүдийг шүүмжлэхэд анхаарал хандуулах ч хууль санаачлах үүрэгт ажлаас холуур, хий хоосон улстөржихдөө гаршиж буй нь илт. Ерөөс шүүмжлэлийн гол сэдэв нь хотын дарга Х.Нямбаатар болон түүний удирдаж буй хотын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэх, рейтинг өндөртэй улс төрчийг шүүмжилж тодрох. Тогтмолжиж буй сошиал мэдэгдэл, яриа, улс төрийн тайзнаас хэлэх үг нь Х.Нямбаатарыг муулах, харлуулах нэг л агуулгатай болчихлоо. Хотын удирдлагын бодлого, шийдвэрийг шүүмжлэх нь ардчилсан нийгэмд байж болох хэвийн үзэгдэл. Гэхдээ шүүмжлэл гэдэг нь баримт, судалгаа, шийдэл дагуулсан байх ёстой.
Харин өнөөгийн нөхцөлд Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс гарч буй мэдэгдлүүд нь “Ямар хуулийн аль заалтаар, юуг сайжруулах вэ” гэсэн асуултад хариулт өгөхийн оронд хувь хүн рүү чиглэсэн улс төрийн дайралт болон хувирч байна.
Иргэдийн амьдралыг сайжруулах шийдэл, санаачилга, бодит ажил хэргийг сөрөг хүчнээс хүлээдэг. Гэтэл өнөөдөр хууль санаачлах нь бүү хэл өмнө нь амлаж байсан бодлогын баримт бичгүүд нь хаана яваа нь тодорхойгүй, ажлын үр дүнгээр өрсөлдөхийн оронд дуулиан шуугианаар анхаарал татах оролдлого давамгайлж буй нь харамсалтай. Хэрвээ Ардчилсан нам үнэхээр ард түмний итгэлийг сэргээе гэж бодож байгаа бол нэг хүнийг муулах улс төрөөс татгалзаж, улс орны тулгамдсан асуудалд чиглэсэн бодит хууль, бодлогын шийдлүүдийг танилцуулах цаг аль хэдийн болсон. Энэ хэвээр удвал АН-ын “Сөрөг хүчин” нэр хоосон уриа, лоозон төдий үлдэхэд тун ч ойртлоо.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл10
ер эд нар цалинтай ажилаа хүнийг шүүмжлэх гээд ойлгочихсон. Уг нь хууль хэлэлцдэг хуулийн хэрэгжилтээ ярьдаг баймаар сүүлийн үед хүний тухай л ярьдаг
ер нь 35 жил АН ингэж явлаа дарга гишүүд нь попорсон нэг л ашиг сонирхолд нэгдсэн намуудыг тараах сонирхол нь давамгайлдаг гишүүд нь залхуу
AH um ma ni magiisan ge biz dee
АН-ын дарга Цогтгэрэл гэж худлаа ярьсан хүн энэ хүн лав 2 парламентад суулаа бодитой санаачилсан хууль юу бна?Улс эх орон ард түмэнд тустай чухал шийдвэр гаргах үед УИХ-н чуулганы хуралдаан орхих, завсарлага авах, худлаа шаардлага тавих эсэргүүцэх шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй чадварч байхгүй нөхөр.Сошилийн мэдээгээр шуурдаг хүн ш тэ
"Сөрөг хүчин" гэж Үндсэн хуулийн бус нэр гаргаж ирчихээд юм болгоныг шүүмжилэх харлуулах, ялангуяа овоо ажил хийсэн бүхнийг хар муухайгаар гүтгэн доромжилох нь АН -ын гол хийдэг ажил. Үндэсн хуулинд олонх, цөөнх гэж заасан болохоос эерэг хүчин, сөрөг хүчин гэж байхгүй. АН -ын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүд бол юун хууль санаачлах, тийм мэдлэг боловсролтой хүн байхгүй. Бусдыг харлуулж шүмжилэхээс хэртэрхгүй нөхдүүд

Ха ха ха ха ха. Тэгээд МАНгасуудыг магтахаар байна уу? Бид нар хөгжөөд, МАНгасууд хөгжүүлээд л кккк. Таарч дээ тролл минь
"Сөрөг хүчин" гэж Үндсэн хуулийн бус нэр гаргаж ирчихээд юм болгоныг шүүмжилэх харлуулах, ялангуяа овоо ажил хийсэн бүхнийг хар муухайгаар гүтгэн доромжилох нь АН -ын гол хийдэг ажил. Үндэсн хуулинд олонх, цөөнх гэж заасан болохоос эерэг хүчин, сөрөг хүчин гэж байхгүй. АН -ын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүд бол юун хууль санаачлах, тийм мэдлэг боловсролтой хүн байхгүй. Бусдыг харлуулж шүмжилэхээс хэртэрхгүй нөхдүүд
"Сөрөг хүчин" гэж Үндсэн хуулийн бус нэр гаргаж ирчихээд юм болгоныг шүүмжилэх харлуулах, ялангуяа овоо ажил хийсэн бүхнийг хар муухайгаар гүтгэн доромжилох нь АН -ын гол хийдэг ажил. Үндэсн хуулинд олонх, цөөнх гэж заасан болохоос эерэг хүчин, сөрөг хүчин гэж байхгүй. АН -ын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүд бол юун хууль санаачлах, тийм мэдлэг боловсролтой хүн байхгүй. Бусдыг харлуулж шүмжилэхээс хэртэрхгүй нөхдүүд
Эд зайлвал таарна
Арга ядсан захиалгатай нийтлэл байна. Цэнгүүн гэхэд 7 хууль санаачилж, 3-ыг нь батлуулсан гээд өөрөө мэдэгдээд байхад кккк. Нянбактерыг рейтинг өндөртэй гэнэ ээ кккк. Утаагаа ядаад хар. Сохор хүн бичсэн, бас уушиггүй хэрэг