sonin.mn

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Адольф Гитлертэй зүйрлэжээ. Мөн тэрбээр израильчуудыг Ираны эсрэг цэргийн түрэмгийллээ зогсоохыг уриалсан байна.

Мадуро дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг барууны орнууд Германы фюрерийг дэмжиж байсан дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлуудтай харьцуулжээ.


Тэрбээр сайд нартай уулзах үеэрээ "Түүх давтагдаж байна. Дараа нь тэд Гитлерт Чехословак, Польшийг эзлэхийг зөвшөөрсөн. Өнөөдөр тэд Газын зурвасыг сүйрүүлж, одоо Иран руу довтлохыг чимээгүйхэн харж байна" гэсэн байна.


Үүнээс гадна Мадуро барууны орнуудын байр сууринд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улс хоорондын яриа хэлэлцээ, олон улсын хуулийг дээдэлсэн олон туйлт ертөнц л дэлхийн шинэ дайнаас сэргийлж чадна гэж тэмдэглэжээ.

Өмнө нь Америкийн сэтгүүлч Такер Карлсоны баг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийг Ираны эсрэг довтлох гэж байгааг мэдээд зогсохгүй цохилт өгөхөд нь тусалсан гэж мэдэгдсэн юм. 


Эх сурвалж: ren.tv

Ж.Бат