
МАН-ын генсек Я.Содбаатар өчигдөр их сонин юм ярилаа. Мань эр урвагч сайд нарыг сайдаар нь үлдээх шийдвэр гаргаснаа зарлав. Г.Занданшатар ч засгийнхаа бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулчихлаа. Өмнөх засгийн 60 хувь нь МАН-ын гишүүд байсан. Энэ удаа ч тэд танхимд эзлэх хувиа өөрчилсөнгүй. Сайд нараа ч өөрчилж гавьсангүй. Өнөө л урвагч сайд нарын нэрс ирийж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эвдрэлцүүлж, засаг самарсан гэгдэж буй “төрийн ховч муужгай” сайд ч суудалдаа үлдлээ.
Танхимынхаа эсрэг кноп дарсан урвагчдад найр тавьсан энэ увайгүйтлийг иргэд цочирдон хүлээн авч байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “Болохгүй байна” гэж унагасан мөртлөө гол сайд нарыг нь буцаагаад томилчихоор эрүүл ухаантай ямар ч хүн цочирдон хүлээж авах нь ойлгомжтой.
Мэдээж МАН-д эрүүл сэтгэлгээтэй гишүүд олон бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Кабинет унавал Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Ямар ч сайд дараагийн кабинетэд орох ёсгүй” гэж дуугарсан бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх нь зөв” гээтэхсэн. Г.Занданшатарын засагт хамтрах намынхан сайдын зөөлөн суудлаа бодож амаа хамхиж суугаа биз. АН энэ увайгүйтэлд яаж хандах нь тодорхой биш байна. Иргэдийн хувьд “Унасан засгийн сайдууд шинэ засагт орж болохгүй” гэсэн хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Харамсалтай нь МАН олон нийтийн энэ дургүйцэл, бухимдлыг үл тоож “Урвагчдын Засгийн газар” байгуулах шийдвэр гаргалаа. Г.Занданшатарынхаар бол Л.Оюун-Эрдэнэ ганцаараа муу ажиллаж бусад сайд нь сайн ажилласан бололтой юм.
Ер нь улстөрийн нам үнэт зүйл, тодорхой бодлоготой байхын хэрээр хүчирхэгждэг. Харамсалтай нь МАН-д үнэт зүйл алга. Танхимаасаа урвасан хүмүүсийг дэмжиж сайд болгож буйгаас нь харахад энэ нам дотооддоо үнэт зүйлийн өлсгөлөнд нэрвэгдчихэж.
Бүр тодруулж хэлбэл МАН ёс суртахууны үгүйрэлд орчихож. Өөрсдийг нь сонгосон иргэдийн бодол, байр суурийг үл тоож урвагчдад өндөр суудал өгч буйн цаана хоёр л шалтгаан бий. Нэг бол МАН хүний нөөцгүй туйлдчихсан байх. Эсвэл урвагчдыг зориудаар дэмжиж дээшлүүлдэг мафи, бүлэглэл төдий болчихсон байх.
Хоёр дахь нь үнэн болж таарч байна даа, ер нь. Тийм ч учраас Монголын хамгийн том энэ нам өмнөх засгаасаа урвасан сайд нарыг сайдаар эргүүлэн тавих байж боломгүй соёл, жишгийг улстөрд оруулаад ирлээ.
МАН-ын томчууд ард түмнийг цагаан цаас, сонгуулийн үеэр тархийг нь угаачихад дараагийн сонгуульд намынхаа системээр ялж орхино гэж боддог байх. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Жил ирэх бүр хэрсүүжсээр байгаа. Урвасан сайд нарыг, төрийн хутгуурыг төрийн өндөр суудалд эргүүлэн залсан энэ үйл явдлыг тэд мартахгүй. Товчхондоо МАН урвагчдын засгийг байгуулснаараа өөрсдөд нь итгэж саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө маш том оноо алдаж, унах нүхээ өөрсдөө малтчихлаа.
Б.ДУЛАМ
Сэтгэгдэл21
Тоглоомын засгийн газар…. Муруй амт содбаатар гай
Угийн удахгүй унах засагт хэн ч яадгым. Оюукаг гүйцэх залуу одоохондоо алга, хайран залуу
Янгуг ч гэх шиг! Энэ Содбаатар монгол хүн мөн үү?! Дорноговийн Хар айргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байсан Өсөн ХХК-ийн хайлуур жоншны лицензийг дээрэмдэж авсан бас нэг явуургүй дээрэмчин! Ийм новшнууд засагт байхаар энэ улс яаж өөдлөхөв? Ичих нүүргүй яшка Ундрамыг сайдаар томилохоор МАНгаруудын нам хичнээн илжирч ялзарсаныг харуулж байх шив!!!
Ганц хоёрхон урвагчаас бусад нь үлджээ
Ганц хоёрхон урвагчаас бусад нь үлджээ
Өөрсдөө ман.ан хүн.шэ гээ сонгочихоод юунд орилж чарлаж.муу хэлж.эсэргүүцнэ вэ.одоо ухаарч байгаа юм бол 27 оны е.н сонгууль.28 оны их н сонгуулиа бодож өг л дөө .өнгөрсөн хойно л нэг их хашгирсан улс байх юм.бас боломжын хүнээ ч сонгохгүй.жалга довын үзэлдээ баригдсан бусдын үгэнд итгэсэн гэнэн хонгорууд гэдэгээ одоо ч ойлгоогүй орилолдох нь яг үнэндээ эмгэнэлтэй ккк
Хоцрогдсон хөгжилд саад болж байгаа даргыг тахин шүтэх үзлийн сурталдахгүй шүү Дулам аа Манайх шиг хамт олон оролцоогүй мэт даргын үгээр явдаг нийгэмд кабинетийн зарчим тохирохгүй Хуучин сайл нар тэр зарчмыг барьж Андлалын хөшөөндд өчнөөн мөнгө үрж байхад дуугараагүй яхэнтий аймгийг онцолж бусдаас илүү төсөв хувирлаж байхад таг байсан Соелын яамны гадаад томилолтууд хэтэрч цахилгаан станцууд хавдрын эмнэлэг Эх нялхсад тогног төхөөрөмж томограф дутагдаж байгаа тухай огт ярььдаггүй байсан Кабинетийн зарчим гэж энэ үү
Урвагчлын засаг гэсэн хэллэгийг сурталчилаад байна даа Хэнээс урвасан гэж Оюунэрдэнээс үү Сайд нарыг томилох гол шалгуур бол мэдлэг чадвар туршлага байх естой Чдаж тэдгээр шалгуурын үүднээс шүүмжлээч Ганц жишээ Ес зүйн алдаа гааррасан хүнийг Соелын саыдаар тавьдаг нь ямар учиртай юм бэ Өөр шалгужр байжээ ямөнгөний шалгуур байна
Засгийн газар кабинетийн журмаар ажилладаг. Тэгвэл тэр урвагч гэж нэрлэгдээд байгаа сайд нар тэгэж чадсан уу??? Энэ чинь л ямар ч БОЛОВСРОЛООС илүү үнэт зүйл. Монголчууд угаасаа АРААС ХУТГА ШААДАГ хүмүүсийг үзэн яддаг ард түмэн
Оюун эрдэнэ өөрөө урвагч, бас хулгайч
Албан тушаал эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өг гэвэл шууд ухах хүмүүс.. ж.энхбаяр хамгийн түрүүнд нүдээ ухна
ПООХ ДАНХАА ЯМАР ХУРДАН САНУУЛЖ МАГТАНА ВЭЭ
Оюун эрдэнэ өөрийгөө Монгол улсыг тэр чигээрээ оролж төлөөлсөн гэж бодчихсон аугаа ихийн синдромтой болчихжээ. Оюунэрдэнээс л урвасан болохоос улсаасаа урвасан биш. Тэгээд ч оюунэрдэнэ өөдтэй бсн бол урваж огцрох юм болохгуй. Тэнэгтэж бхад нь бүгд өмөөрч бх ёстой гэж яагаад бодоод бгаа юмбэ, хаан юмуу хаашаа юм
Coronagaar buruu arga hemjee avsan bol chi odiid chadiindaa hevtej baih bailaa
Оюунэрдэний ачаар монголчууд аврагдсан шүү цар тахал бондын өр хөгжлийн банк нүүрс эрдэнэт оюу толгой гээд дурдаад байвал баршгүй их ажил амжуулсан үүний үр дүнд цалин тэтгэвэр нэмэгдсэн уг нь цалин сайндаа л 700 , 800 мянга л байсан биздээ ийм хурдан ямар байснаа мартаж болохгүй
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !
Ганц хүн энэ бүх ажлыг хийнэ гэж бодоо юу? Засаг удирдах багт нь хутгаа нуусан түгжил байхад яахым?
МАН бол дэлхийн хэмжээнд социализмээс урвасан цорын ганц урвагч нам юм. Гэтэл Оросын коммунист нам, Хятадын коммунист нам, Вьетнамын коммунист нам К.Марксын социалист үзэл санаанаас урвахгүйгээр улс орноо сүүлийн 35 жил үсрэнгүй хөгжүүлж, дэлхийн хүчирхэг гүрнүүд болгов. Харин Монголын МАН 1990 онд социалист үзэл санаанаасаа урваж, капиталист үзэл санааг шүтэн улс орноо сүүлийн 35 жил дампууруулав. Тэгээд зогсохгүй 1990 онд социалист үзэл санаанаасаа урвасан мөртөлөө Монголыг 70 жил хөгжүүлсэн МАХН-ын залгамжлагч гэж ард түмнийгээ хуурав. Ард түмэн хууртав. МАН бол ард түмнээсээ урвасан урвагч, хууран мэхлэгч, мафийн бузар бүлэглэл.
Маш муу бүлэглэл гэдэг нь хоног өнгөрөх тусам тодроод байна. Монголчуудад итгэх хүчин одоохондоо бараг байхгүй болж байна. АН бүрч хэрэг алга. Одоо намуудыг бузараас нь цэвэрлэхгүй бол бүгд өтөж ялзарчээ.
Данх бүгдийг атгаж байсан биз дээ. Хэрэв нам нь ийм болсон бол түүний хийсэн ажил явсан зам шүүдээ. Өөрөө хохь нь л байхгүй юу
Ivaigvi muuxai urvagchid!Ta nar sainaa vzehgvi ee!!!