
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Чехийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хоёр га талбайд 40 айлын орон сууцны “Чех вилладом” төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд барих орон сууц нь чехийн дэвшилтэт технологи, европ стандарт, инновац, ноу-хау шингээсэн, сэргээгдэх эрчим хүч, дулаан алдагдлыг бууруулах ухаалаг системтэй, 8-10 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 3,500 мод тарьж ургуулна.
Энэ төсөл нь хоёр улсын Ерөнхийлөгчийн ярьж тохиролцсон зүйлс ажил хэрэг болж байгаагийн бодит илрэл, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Төслийг Чехийн хөрөнгө оруулалттай “ЧМ блью лайнес” компани хэрэгжүүлж байна.
Өмнө нь чехийн “Finep” компани Орхон аймагт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан хаагч, ажилчдын 1,000 айлын орон сууц ашиглалтад оруулсан юм.
Төслийн нээлтэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаны бусад хүн оролцлоо.
Сэтгэгдэл8
Ойн модоо хороогоод оронд нь мод тарьж байгаа нь маш утгагүй тэнэг санагдаж байна. Дэлхийн улс орнууд нэг триллион мод тарья гэж уриалж байхаар дэлхийн бүх орнууд ойн моднууд ан амьтадаа дархан цаазтай болгоод хамгаалчихвал нэг триллион мод тарьснаас илүү байгальд ээлтэй байх болно.
200 жилийн турш тэгэж чадвал хамаа алга. Ер нь мод насанд хүртэл нэг жаранаас урт хугацаа шаардана. Яах билээ монголчууд бид.
Модгүй газар мод тариач ээ өмхий хар малуудаа. Модтой газраас мод ухаж авчраад модтой газар суулгаж молиго үмхүүлээд байдаг МАН-ын мангайсан нүүрт гамин дарга аа..
Говь цөлд мод тарина гэхээс мантуу Хүй Сү Жан чи айгаад байна уу.Энд худлаа газар ухаж шороо тоос хөдөлгөж молиго үмхүүлээд байна уу сда минь .МАН-ын хамниган манж угсааны мангар хар бөх Бат-Эрдэнэ чинь Хэрлэн Ононоос суваг татаж ус говь руу урсгавал ална шүү гэж заналхийлээд байна уу?
Сүнээгийн умайг усалдаг байсан ал амт сахал Бат-Эрдэнэ одоо мод ногоо услах гээд уу?
Аймгийн төвүүдэд тарьсан модыг нь үхэр ямаа идэж өвөлждөг болоод байна..Аймгийн төвөөс малыг 20 км-ын цаана гаргах хууль хэрэгтэй байна..
Н.Энхбаяр: 25 км төмөр зам, 250 сая долларын ажлыг 24 тэрбум доллараар гүйцэтгэх залилан хийж байна… ОЮУН-ЭРДЭНИЙГ ХҮЧЭЭР БАРИВЧЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.ГАДАГШАА АЛДВАЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮ СҮ ЖАН ХҮЛЭЭЖ ШУУД ШОРОН РУУ АЧИГДАХ БОЛНО ШҮҮ..
Зөвхөн оргүй цаасан мөнгөний төлөө байгаль экологио эргэж сэргэхээргүй болтол нь сүйтгэж бохирдуулж байгаа нь маш харамсалтай.