
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.06.06) Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар зочдод Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг танилцууллаа. Үргэлжлүүлэн зочдын сонирхсны дагуу олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, Зүүн хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл11
Энэ нэг оджаргалын бөөс байна.
Хятадын сонингуудад Монголын МАН намын дарга нь өөрөө авлигал авсан нь баригдаад огцорлоо гэсэн мэдээ гарсан байна.Мөн огцорсон даргыг нь монголын хууль хяналтын байгууллагууд ерөнхийлөгч нь хамгаалж байна,цаашид Монгол улсын сайд дарга нарын авлигалын асуудлын улмаас улстөрийн нөхцөл байдал маш хүнд болж нүүрс ашигт малтмал худалдаж авахад маш том эрсдэл үүсгэж байна.Цаашдаа бид Монголтой хийсэн гэрээнүүдээ цуцалж оросуудаас авна гэсэн утгатай мэдээнүүд гарч эхлээд байна.
Энэ халзан толгойт харваас хужаа данжаад
Донгосоод бай ! Эрээнийн хятадууд Оюукаг алсын хараа 2050 гэхээр татаад уначихдаг юм ! Жинбээ дарга нь хойд нутаг буюу ар ямонголоо 29 оноос өмнө авна гаж нууц тангараг өргөсөн нь бүрэн биёлэх байх !!
Үгүй шүү новшоо. Ёстой хятадыг бут ниргэж, өвөрмонголоо буцааж авна. Юу гэж мөрөөдөх нь тэдний хэрэг. Гэвч монгол хүнийг басаж байвал үзүүлнэ.
Иргэн хардах хэрэгтэй их хятадсаг хүн бгаам монгол дахь хятад цагаачдын төлөөлөл хятадын оу судлалын хүрээлэн бол улс төрийн эдийн засгийн гатнуул явуулдаг хүрээлэн гэсэн халхавчтай байгууллага
Энэ манын нөхдүүд ямар их хятадыг налж байна аа өнгөрсөн сард манын енбд содбаатар хятадын хкн н утт н байнгын хорооны даргын урилгаар бээжин зорьж тэндээс зааварчилгаа удирдамж аваад ирэх шиг болсон одоо энэ цогтбаатар
Ардчилсан нам доторч байгаа. Ийм үед эх орончид нь нам харгалзахгүй нүдээрээ ойлголцож тэмцэх хэрэгтэй.
Далайд гарцгүй монголд чөлөөт зах зээл тохирно
Дундад зуунд хүний наймаа байсан болвуу
Боолын боол босгоны шороо минь юу донгос новэ.