Банкны тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авав

Нийтэлсэн: 2017-11-17 11:57:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
 
Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуулийг яаран оруулж ирж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөр арилжааны 13 банкинд шалгалт хийсэн. Үүний дүнг сонсох ёстой. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бүгдийг нь эхнээс нь хийх хэрэгтэй. Хуулийн төслөөр банк санхүүгийн байгууллагынхантай уулзаж, дахин нягталж үзэх шаардлагатай тул АН-ын бүлэг тав хоногийн засварлага хүсч байна" гэв.
 
Харин Ж.Энхбаяр гишүүн "Энэ хуулийн төслийг хаалттай хэлбэрээр хэлэлцэж, Монгол Улсын эдийн засгийн бодит нөхцөл байдлыг сонсож, ярилцах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн амаргүй нөхцөл байдал тулж, өрийн дарамтанд орно. Харин завсарлага авах шаардлага байхгүй. Тиймээс хаалттай горимоор хэлэлцүүлж өгнө үү" гэсэн горимын санал гаргав. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар банк санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай ч уг хуулийн төсөл нь хэд хэдэн хууль зөрчсөн, дэмжих боломжгүй, тиймээс хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүссэн горимын санал гаргасан юм.
 
УИХ-ын дарга М.Энхболд улмаар АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, энэ хугацаанд гишүүдийн гаргасан дээрх горимын саналуудыг дахин хэлэлцэж, идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг сануулав. Мөн завсарлагын хугацаа дууссаны дараа уг хуулийн төслийг хаалттай эсвэл нээлттэйгээр хэлэлцэхээр санал хураалгана гэв.  
 
Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, шийдвэрээ гаргаж чадаагүй аж. Тиймээс тус байнгын хороо хуралдаж дуустал чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Эдээрээ оролдвол энвдэхийн цондон Эхнэрээрээ оролдвол салахын цондон Банкаараа оролдвол балрахын цондон Хадгаламж бол хуримтлалын эх үүсвэр.Монголын оюутнаас эхлээд ихэнх албан хаагч бага ч гэсэн хадгаламжтай бөгөөд түүндээ сэтгэл өег явдаг. Хэдхэн хүн ихэнх хадгаламж эзэмшдэг ч үнэн. Тэдний мөнгө банкаар дамжаад зээл болж үйлдвэрлэлийг дэмждэг. Урвагч Тэрбишдагва мэтийн хүмүүс түүнийг ойлгож байгаа ч ямар нэгэн зорилгоор үзэн ядаж байна. Г.Уянга бас иймэрхүү санаа дэвшүүлж, хадгаламжийн хүүг бууруулая гэснээс болж олон түмний дургүй хүргээд УИХ-д сонгогдож чадаагүй. Хадгаламжийн хүүнээс татвар авч байгаа нь үйлдвэрлэл явуулсантай адил бусуу? Хэрэв хадгаламжийн хүүг бууруулбал эзэмшигчид мөнгөө татаж банкууд дуу дуугаа авалцан дампуурна.

    Зочин, 2017-11-17 13:41:00, 43.242.243.221Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ нам АН нууж үнэн сэтгэлээсээ хийдэг ажлаа хийх нь, нийтийн хэлэлцүүлэг гэж худлаа хамгаалаад л, түмэнд л үйлчилэх ёс буй, гэхдээ банкуудын эздийн гарт биздээ ...

    Иргэн, 2017-11-17 16:54:21, 49.0.212.187Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: