МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН “ХААНЫ ЭРЭЛД-2017” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ
Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!
Хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын болон Тэнгисийн явган цэргийн командлал жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж байна. Энэхүү сургуульд оролцохоор төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй манай сайхан оронд эх орноо төлөөлөн хүрэлцэн ирсэн энхийг сахиулагч Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гарган, аливаа маргаантай асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун, терроризм, хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй аюул занал та бидний санааг зовоосоор байна.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байдгийн хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд санаачилга гарган идэвхтэй оролцож, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.
Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчид та бүхэнтэй мөр зэрэгцэн олон улсын сургуулилтад оролцож, харилцан суралцаж, энхийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байна.
Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэх төдий бус хүнд бэрх, хэцүү бүхнээс үл шантран энхийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, чадах бүхнээ хийхийг чухалчилж ирсэн. Цаашид Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг ямагт дэмжиж, уламжлалт бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцдог монгол цэргийн баг, бүрэлдэхүүн дэлхийн халуун цэгүүдэд амар тайван байдлыг сахиулах, шинэ сэргэг тусгаар улсуудын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд амжилттай оролцож байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой гэж миний бие үзэж байна.
“Хааны эрэлд-2017” олон улсын сургууль манай энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ч их зүйлийг мэдэж авахын төлөө санаачилгатай, идэвхи зүтгэл гарган ажиллах хэрэгтэй.
Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилго нэгдэн манай сайхан оронд морилон саатсан энхийн элч Та бүхэн чөлөөт цагтаа нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хэр нь уламжлан хадгалж үлдсэн Монгол туургатны зан заншил, ахуй соёл, түүх цадигтай бага ч болов танилцаарай. Ингэснээр Та бүхэн Монголын тухай амьдралдаа үргэлжид дурсах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээж, улс гүрнүүдийн найрамдал, нөхөрлөлийн гүүр, эрхэм дотны анд нөхөд болох болно.
АНУ-ын Номхон далайн командлал энэхүү сургуульд цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулж байгаа улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлага, нийт энхийг сахиулагч Та бүхэнд дахин талархал илэрхийлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ АМАР АМГАЛАН БАЙЖ,
ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ҮЙЛ ХЭРЭГ ХӨГЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ.
Сэтгэгдэл0
Агуу хүн монголын тусгаар тогтнолыг аварсан даа таван толгойд хятадууд төмөр зам тавьсан бол монголын хил байхгүй болж де факто биш өвөр монгол болох блаа ээ базардарь
Баттулга сайд байхдаа өөрөө хятадтай 7 газраар нарийн төмөр зам тавих гэрээг нууцаар байгуулчихсан нь баригдсан шүү дээ. Үүнийг мэдээгүй нөхөр байна даа
МОНГОЛ ЯЛНА ХУЖАА ЯЛАГДАНА ГЭЧИХЭЭД ХУЖААТАЙ БАЙЛДАХГҮЙ ЮМ УУ? ТӨМӨР ЗАМ БАЙХГҮЙ ХЯТАДЫН ТАНКУУД ОРЖ ИРЖ ЧАДАХГҮЙ ОРОС АХТАЙГАА НИЙЛЖ БАЙГААД БАЛБАМААР БАЙДАГ.
Battulgiig eronhiilogch bolson surgaar gadaadiin horongo oruulagchid mongoloos yavsan. Noyon dollariin hansh osoj ehellee
Долларын ханш өссөн нь МАН 173 тэрбум төгрөг тараасантай холбоотой.
Энэ нэг гудамжны хулигаан дүр чинь хэн бэ??Нөгөө ерөнхийлөгчид өргөмжлөгдсөн Х.Баттуга гэгч нь мөн үү??Хажууд нь ханхайж байгаа хүнээсээ үлгэр аваасай.
Эхлээд тухайн арга хэмжээнд очихдоо бүх ирж буй хүмүүсийг хүндэтгэж байгаагаа хувцасаараа илэрхийлдэг, хүн хоорондын харьцаанд хэвшил болоод удаж байгаа асуудал, бүр жижиг зүйл дээр жишээ авахад хэн нэгэн найз чинь чамайг арга хэмжээнд урьлаа гэхэд би чамд дургүй шүү гэдгээ илэрхийлж жинсэн өмд юм уу нэг тийм сонин хувцастай очиж эхний байдлаар илэрхийлдэг, ялангуяа женко МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ гэдэг хүндтэй албыг нэгэнт хаших болсон учраас төрийн ёслолын дэг жаягт захирагдах ёстой шүү, хувцаслалтаа бодоорой,
МанаЙ мафи дууриадаг Еренхийлөгч нэгэн цагт Америкд Монгол ялна Америк бууж өг гээд унтлагын хувцастай онгоцноос ура хашгиран буух цаг ирнэ гэдэгт би итгэдэг.
Ерөнхийлөгч биш мафийн толгойлогч юм шиг харагдаж байна. Энэ биш ээ ...
Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН СУРГААР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛООС ЯВСАН. ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛЛОО. НОЁН ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ ЭХЭЛЛЭЭ. МОНГОЛ ТӨГРӨГ ЦААС БОЛЛОО.