sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна. 
 
Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хуруунд тусгай тэмдэглэгээ хийж байгаагаараа онцлогтой. Учир нь 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байсан юм. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг.
 
Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг судалж, тогтоол гарган, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх шийдвэрийг гаргасан юм. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд нийт хэсгийн хороонд тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ ашиглаж байна.
 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг