sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдийн саналыг хуулийн дагуу авч байна.
 
Улсын хэмжээнд нийт 1.978.298 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэнээс 28045 сонгогчийн саналыг зөөврийн хайрцагаар авахаар болжээ. Үүнд өвчний улмаас санал авах байранд очих боломжгүй, хорих ангид хоригдсон болон албадан саатуулагдсан, хамгаалалтын цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны зохион байгуулагчдын саналыг зөөврийн хайрцгаар авч байна. Түүнчлэн үүний дотор түймэрт дайчлагдсан алба хаагчдын саналыг битүүмжилсэн хайрцгаар нь авч байгаа аж.
 
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгийн хэд хэдэн суманд түймэр гараад буй. Түймрийг унтраахад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид болон тухайн аймаг сум дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд дайчлагдаад байгаа юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг