Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хүчингүй болгосон ч төслийг өөрчлөн УИХ-д удахгүй өргөн барина гэсэн. Хуулийг ийм амархан цуцалж, бас хурдан боловсруулчихдаг зүйл үү. Эсвэл МАН та бүгдийн олон жил судалж хийсэн хуулийг ашиглан өөрсдөө санаачилсан гэх зүүлт зүүх зорилго тавьж байна уу. Ингэлээ гээд хэнд хэрэгтэй юм бэ?
-С.Бямбацогт сайд нэг юмыг ойлгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн нус, нулимс үхэл хагацлаар харлаа.
Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг бид хийсэн. Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юм гэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жил Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,
Гэрч, хохирогчыг хамгаалах зэрэг гол хуулиудад хуульчид хүнийг аюулгүй байлгахад юу хийх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг их бие нь гэж бодох юм бол жинхэнэ хүнд хүрдэг мөч, гар хөл нь эрх зүйн шинэтгэлийн бусад хуулиуд юм. Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайн сайхан зүйл хийчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл.
-Яагаад?
-Хүчирхийллийн эсрэг хууль ганцаараа батлагдаад хүний амийг хамгаалж чадахгүй. Түүнчлэн цагдаа, прокурорыг хөдөлгөж чадахгүй. Хохирогч дуудлага өгөхөд цагдааг ирүүлж чадахгүй, ирүүллээ гэхэд хаалгыг нь эвдээд хохирогчийг хамгаалах эрх зүйн заалт цагдаад байхгүй. Яагаад гэхээр хууль сахиулах хуульд боломжгүй заалтууд байгаа учраас.
Гэмт хэрэг хийж байгаа хүнийг ганц хүчирхийллийн эсрэг хуулиар шүүхийн өмнө авчирч чадахгүй. Шүүхийн өмнө авчрахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заалт оруулсан юм. Шүүхэд авчирлаа гэхэд тэр хүчирхийлэгчийг шийтгэж бас чадахгүй. Яагаад гэхээр шийтгэх заалт нь Эрүүгийн хуульд бий. Хүчирхийлэл тухайн гэр оронд үйлдэгдэж байхад хажууд нь байгаа иргэд хохирогчийг харсаар байгаад үхүүлж байна. Иргэдийг энэ хууль мөн хөдөлгөж чадахгүй. Энэ хуулийг хөдөлгөхийн тулд, амьдралд нийцүүлэхийн тулд Зөрчлийн хуулийг бий болгосон. Иргэд хэн нэгнийг хүчирхийлэлд өртөж байхад нь хараад дуугүй суухгүй байх заалтыг Зөрчлийн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гар хөл нь бусад таван хууль. Тэгэхээр С.Бямбацогт мөчгүй бие өргөн барих гэж байна. Ийм хууль урд нь байсан.
2005 онд МАН засаглаж байхдаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дангаар нь баталсан. Тэр хууль хэрэгжээгүй нэг ч хүний амь хамгаалагдаагүй. Зүгээр ёс төдий байж байдаг. Хүн яаж ч хэрэглэх гээд оролдоод үзсэн хуулийнхныг хөдөлгөж чаддаггүй ийм л хууль. Тэгэхээр төрийг, хуулийг, хүнийг хөдөлгөхийн тулд өдөр тутам ашиглагддаг хүчирхийлэлтэй тэмцэх бүх заалтуудыг оруулсан. Эдгээр заалтыг оруулахын тулд дөрвөн жил хүний эрхийнхэн, хуулийнхан анх удаа баг болж ажилласан. Одоо энэ багийг тараах, задлах тухай хуулийг С.Бямбацогт УИХ-д өргөн барилаа. С.Бямбацогт ганц хууль өргөн бариад гэмээ цайруулчихлаа гэж бодож болохгүй.
Тиймээс С.Бямбацогтод би хэлмээр байна “Бямбацогт оо чи “хар тогтоол” өргөн барьж Монголын ард түмний өмнө нүгэл хийсэн. Энэ нүглийг 2016 оны наймдугаар сарын 30-нд УИХ- нь баталгаажуулж “хар тогтоол “гаргасан. Одоо энэ “хар тогтоол”-ыг цайруулах цорын цанц зүйл бол тэр бүх хуулийг дахин буцааж баталснаар механизмыг хөдөлгөх явдал.
-Хууль хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй гэсэн тайлбарыг Хууль зүйн сайд хийсэн байдаг?
-Хуулийг шууд хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалаад эхлэх хэрэгтэй. Эрхээ хамгаалуулах хүн хуульд байгаа заалтынхаа хүрээнд хамгаалуулж л байг. Тэр үед журам нь дутагдах юм бол шөнө өдөргүй суугаад яаралтай гаргах хэрэгтэй. Ю.Цэдэнбал даргыг цагаатгах тухай тогтоолыг шөнө өдөргүй сууж боловсруулаад огт хэлэлцэж эхлээгүй байсан хэлэлцүүлэгийг нэг өдрийн дотор хийгээд УИХ-аар баталсан. Сэтгэл байвал манай хуульчид ийм л хурдан ажилладаг. Яг үүн шигээ ажиллах хэрэгтэй. Ю.Цэдэнбал даргад гаргаж байгаа сэтгэлээ ард түмэндээ гаргах хэрэгтэй.
-Өмнөх УИХ-д энэ хуулийг тантай хамт батлалцаж байсан Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар юу ч дуугарсангүй. Үүнд та юу хэлэх вэ?
-Олонхийн хүчирхийлэл гэж ойлгож байна. Тэр үед бидэнтэй адил шар тууз зүүгээд, нам эвсэл харгалзахгүй хүний эрхийн төлөө дуугарч байсан хүн өнөөдөр эсрэг дуугарна гэхэд дарамтанд байна. Олонх бол өөрийнхөө тойрог дотор хүнийг хүнээр нь биш гар хөл мэт байлгадаг. Намын гар хөл дөрвөн жил болох юм бол хүн чанраас юм үлдэхгүй шүү гэж тэр хоёрт хэлмээр байна.
УИХ-д хүнээрээ байх нөхцөл, шаардлага маш их байдаг. Би өнгөрсөн дөрвөн жил тэр бүр санал дээр намыхаа даргатай санал нийлж байгаагүй. Санал нийлэхтэй нь нийлээд, нийлэхгүй үедээ нийлдэггүй. Нийлэхгүй байгаа байр сууриа ил тод илэрхийлж, хүнээрээ байх зүйл дээр хүнээрээ байсан. Тэглээ гээд намын дарга надад өс санаагүй, би намаасаа хөөгдөөгүй. Улс төрч хүн юун дээр хүнээрээ байх вэ, юун дээр намаараа байх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол хүнээрээ байх ёстой зүйл бол хүний эрх, байгаль орчин.
Энэ хоёр асуудалд хүний мөн чанар танигддаг. Хүнээрээ байна уу, намын эрэг шураг болсон уу гэдгээр жинхэнэ улстөрч хүний мөн чанар шалгагддаг. Хүнээрээ байлаа гээд хэн ч буруудахгүй. Тэр хүний зовлон шаналалыг хуулиар дамжуулан харж, хуваалцаж чадаж байна уу гэдэг улстөрч хүний шалгуур. Д.Сарангэрэл гишүүн хүчирхийллийн эсрэг хууль дээр биднийг тууштай дэмжиж гар бие оролцсон хүн. Гэхдээ ганцхан зүйл дээр Д.Сарангэрэл гишүүн эсрэг байсан. Тэр нь эмч нарын ял дээр санал нийлээгүй. Эмч нарын ялыг шинэ эрүүгийн хуульд хөнгөрүүлснийг хүчингүй болгох тухай хуулийг ЭМЯ УИХ-д өргөн барьсан байгаа.
Тэр хуулийн заалтыг хүчингүй болгоход эмч нарын ял хөнгөрч, засагдах юм. Харин энэ заалт дээр дуугарсан бол Д.Сарангэрэл гишүүн өөрийнхөө эсэргүүцэж байсан зүйл дээр тууштай байсан гэж үзэж болно. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль дээр энэ тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Би энэ байр сууриасаа ухраагүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ байр сууриас ухарсан кноп дарсанд би үнэхээр харамсаж байна.
- Хуулийг хэрэгжүүлээд эхлэхээр хуулийнхан, хууль сахиулах байгууллагынхан ачааллаа даахгүй байх байсан уу. Цахим ертөнцөөр маш их сэтгэгдлүүд танд ирж байсан?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо ийм олон хуульд орж байсан тохиолдол урд өмнө байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдгээс хүмүүс айдаг. Олон гэр бүл салгачих болов уу гэж. Тэгсэн хэрнээ хүний амь үрэгдчих болов уу гэдгээс айддаггүй. Тэр нь аймшигтай. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд тууштай тогтолцоо хэрэгжүүлсэн оронд эхний жилүүдэд гардаг нийтлэг үзэгдэл бий.
Өөрөөр хэлбэл эхний хоёр гурван жилд дуудлага маш их ирдэг. Яагаад гэвэл анх удаа дуудлага өгдөг эрхтэй болж байгаа учраас. Тэр дуудлага ихсэх вий гэхээс цагдаагийнхан айгаад байж магадгүй. Хуульчид тэр ачааллыг давж чадахгүй гэж цааргалаж байж болох юм. Битгий ачааллаас ай гэж хэлмээр байна. Ачаалалтай ажиллаад үүнийг даваад өгөөч ээ гэж гуймаар байна. Би музейн ажилчдад тохиолдож байсан нэг зүйлийг жишээ болгон ярья.
Манай Монголын музейд нэг өдөр мянган хүн орж байсан тохиолдол байдаггүй байсан. Гэтэл “Батаар”-ыг оруулж ирээд музейд байрлуулсан чинь эхний өдөр арван мянган хүн үзсэн. Музейн тайлбарлагч нар насандаа үзээгүй олон хүнд тайлбарласнаас болж ядарч, ам нь хатаж, хэл ам нь зуурсан. Тэр үед би үүнээс олон хүн орно. Ачаалалтай ажиллаж сур. Бие биеэ ядраахгүйгээр ажлаа зөв хуваарилж сурах хугацаа өгсөн. Нэг сарын дараа өдөрт 26 мянган хүнд ямар ч ядаргаагүйгээр үйлчилж сурсан байсан. Өөрөөр хэлбэл, ажлын зохион байгуулалтыг бага зэрэг өөрчлөх шаардлага гардаг. Ачаалалд байгууллага, хүн дасдаг. Магадгүй энэ хуулийг хэрэгжүүлэхэд дуудлага ихсэж тэрхүү дуудлагад очихоос айж байгаа үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ гарах үр дүн нь хэдэн хүний амийг аврах вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Хэчнээн хүнийг нус нулимснаас нь салгах вэ гэдгийг бодоод үз. Тэглээ гээд тэр гэр бүл салахгүй. Яагаад гэвэл тэр нөхрийг шоронд хийх хууль хийгээгүй. Үнэхээр зодсоор байгаад эхнэрээ алсан хүн бол шоронд орох нь тодорхой. Харин эхний дуудлагаар очсон хүчирхийлэгчийг хохирогчдоос нь түр салгаад албадан сургалтад явуулж зорчих эрхийг нь хасна.
Ингэсэн тохиолдолд тэр хүн шоронд явахгүй. Хүн зодож, хүндээр бэртээж, алах хэмжээнд хүрч байгаа хүний ялыг энэ хууль ийм хууль гэж хэлж хүнийг айлгаад байж болохгүй. Бидний боловсруулсан хуулийг жигд нь ойлгох юм бол хэний ч хүүхдийн аавыг шоронд хийхгүй, хэний ч ээжийн охиныг үхүүлэхгүй байх хууль хийсэн. Гэтэл одоо заавал нэг нь шоронд явж, нөгөөх нь нас барж байж энэ хэрэг дуусч байна.
-Яагаад ийм зүйлийг хүсээд байгаа юм?
-Харин тийм яагаад ийм зүйлийг хүсээд байгаа юм. Би бас ойлгохгүй байна. Ямар муу ёртой, үйлийн лайтай юм.
-Бугуйвч зүүлгэх нь хүний нэр хүндэд халтай юу. Эсвэл хөрөнгө мөнгө нь тийм ихээр шаардлагатай юу?
-Бугуйвчны мөнгийг НҮБ, олон улсын хандивлагч нар хандивлая гээд байгаа. Танайх хүнээ ийм энэрэнгүй аргаар хүмүүжүүлэх гэж байгаа бол бид хандив өгье гэсэн. Тэр их хандивыг авах хэрэгтэй биз дээ. Хүчирхийлэгчийг гаднаас нь хараад бид мэдэхгүй. Хэн ч байж болно. Тэгэхээр бугуйвчнаас эмзэглэх эрх мэдэлтэн байхыг үгүйсгэхгүй.
-Одоо та цаашид юу хийх вэ?
- Энэ хуулийг л цогцоор нь батлуулах хэрэгтэй. Тэгж байж хуульчид хүчирхийлэгчийн өмнө барих бамбайтай болно. Харин С.Бямбацогтын хууль батлагдвал хоосон бамбайтай болно. Ард түмэнд хожих зүйл байхгүй. Хүний амь, хүний эрүүл мэндийн асуудал намын даргыг дагадаг асуудал биш. Үүнд хүн өөрийнхөө зүрх сэтгэлээр хандах ёстой. Үүний төлөө улс төрчийг ард түмэн төрүүлдэг.
Ард түмнээ төлөөлнө гэж тангараг өргөж байгаа нь үүн дээр л харагддаг. Тэр хүн ард түмнийхээ алтан амины төлөө одоо л дуугардаг цаг нь. Хэрэв нам нь буруу юм зааж өгөөд байгаа бол энэ үед л намаа өөрчлөх гэж дуугарах ёстой биз дээ. Хэрэв надад ийм зүйл дээр намын дарамт ирвэл би хэзээ ч намын дарамтад орохгүй. Урд нь ч орж байгаагүй. Харин өөрийнхөө намыг өөрчлөхийн төлөө дуугарна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
1990 оноос хойш Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бүх хүмүүсийн хэргийг нэхэн хэлэлцэхгүй байх хуулийг батлуулах гээд Гончигдорж та хоёр яаж улайран хөөцөлдөж байсаныг чинь ард түмэн харсаан. Тиймээс Оюунгэрэл та сайн хүн болох гэж жүжиглэх хэрэггүйээ.
Оюунгэрэлдээ гол нь биш ээ. Үнэхээр эдгээр хуулиуд тун чухал хуулиуд. МАН ингээд л ямар нэг салбарын эрс шинэчлэлтэй холбоотой асуудал дээр бөөрөнхийлөөд л, хагас дутуу юм хийдэг араншин нь яг хэвээрээ. Ингээд байвал ч бараг 4 жилээ дуусгаж чадах юм уу. Одоохондоо ард түмэн харзнасан л байдалтай байгаа. Цаашдаа бол тэвчихгүй, хариугаа нэхэх л байх шүү
МАН зоримог шийдвэр гаргаж чаддаггүй. Хойрго шүү.
oyungerel balai mini chi duugiinhee hiisen hergiig tsairuulah geed bgaa bolohoos uur ih sain saikhani tuloo yavaagui,murooroo ter amerik uvgunihoo door yoolood hevtej bai.tegj bas chadaj bn u ugui
Энэ сэжгийн авгай чинь ааваасаа хөгшин үрчгэр Америк өвөөг нөхөр гэж авчираад УЙХ-ын гишүүн болоод яваад байсан. Одоо ашгүй Монголын төрөөс зайлсан байна. Гадны иргэншилтэй хэзээд зугтхад бэлэн ийм балай юмнууд Монголын төрд шургалчаад Монголын төлөө ажиллах уу?????
энэ муу хүүхний тирког гозолзуул .
Хахаха гоё хэлж гэхдээ АНы чөтгөр шуламнуудын нэг нь биш байхөө. Л.Эрдэнэчимэг шиг тэнэгтэж идсэн уусан гэж л дуулаагүй юм байна. Ер нь АНы байгаа хамгийн гоё царай нь л энэ шүү дээ хөөрхий
ta nar shig iim hooson togoitnuud olshrood ireheer helmegduulelt eheldeg gehdee neg shunu ta hoeriin haalgiig togshood tsagdaa orood irehed l oroi ruu chini oroh bolno gehdee ter ued ali hediin oroitson baih bolno
Америкийн хяхтнуул.
Оюунгэрэлдээ гол нь биш ээ. Үнэхээр эдгээр хуулиуд тун чухал хуулиуд. МАН ингээд л ямар нэг салбарын эрс шинэчлэлтэй холбоотой асуудал дээр бөөрөнхийлөөд л, хагас дутуу юм хийдэг араншин нь яг хэвээрээ. Ингээд байвал ч бараг 4 жилээ дуусгаж чадах юм уу. Одоохондоо ард түмэн харзнасан л байдалтай байгаа. Цаашдаа бол тэвчихгүй, хариугаа нэхэх л байх шүү
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд байдаг гэсэн тэнэг логиктой хууль. Гэр бүлийн хүчирхийлэлд маш их өртдөг бусад хүмүүс нь хөгшид,ээж аав,өндөр настнууд, мөн гэр бүлийн бүх гишүүд хамгийн гол нь нөхөр буюу эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөг тохиолдол цөөн биш байдаг юмаа. Гэтэл бидний уламжлалт сэтгэлгээ ч нөлөөлдөг бахй,нөгөө талаар эрчүүд би хүчирхийлэлд өртөөд банйа гээд эмэгтэйчүүд шиг яваад байдаггүйтай холбоотой байх манайд гэлтгүй дэлхий даяар эрчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болдогийг ойлгоогүй хүмүүсийн хийсэн хууль.
Oungerel bol sain uls turch.Amerik nuhuriig umnii turuun gargaj irdeg teneguud bolih heregtei.Sain nuhurtei huuhen.
Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулиуд ерөнхийлөгчийг байх хугацаанд лав хэрэгжихээргүй болчихлоо. Ерөнхийлөгч хүчтэй байр суурь илэрхийлж ,энэ хуулиудаа яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. МАН дургүйд хүчгүй гэгчээр боллоо. Болгоё гэвэл болохгүй вм байхгүй. Цэдэнбалын асуудлыг шийдэж болсон юм чинь яагаад энэ чухал асуудлыг шийдэж чадахгүй шалтаглаад байна вэ. Ийм байж Миеэ ерөнхийлөгч болж чадах уу.
АНы хууль санаачлан гэж ямар юм байх вээ дээ. Өршөөлийн хууль Сонгуулийн хууль гээд холион бантанг нь хутгаж өгөө биз дээ. МАН засаж залруулаад уялдаа холбоотой болгоод баталчих байх өө
Хэтэрхий нэг талыг барьсан хүйсээр нь ялгаварласан хууль. Хуулийн философи нь эрэгтэй хүмүүс тэр тусмаа монгол эрчүүд бүгд боломжит хүчирхийлэгчид эмэгтэйчүүд нь боломжит хохирогчид. Эмэгтэйчүүдийн үйлдэж буй чимээгүй хүчирхийлэлийг яах вэ? Эр хүнийг АТМ болгож цалингийг нь шууд бараг дээрэмдэн авч өгөхгүй бол хэрүүл шуугиан тарьж дарамтлахыг яаж зохицуулах вэ? Эр хүнийг огтхон ч хүндэлдэггүй зөвхөн ”би” гэдэг эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн сүрэг давхарга бий боллоо. Энэ давхаргын монгол эрэгтэй хүний үнэ цэнийг үгүй хийж байгаа хүчирхийлэлийг яах вэ? Жишээ нь Манай эрэгтэй дүү эхнэрээсээ айгаад ээж аавтайгаа ч уулзаж чаддаггүй. Уулзвал эхнэр нь цамнадаг гэж байгаа юм. Энэ гэр бүлийн хүчирхийлэл мөн биз! Харин ч асар хурц хэлбэр нь байх. Мэдээж цохисон хавдар энэ тэр цөөхөн үлддэг биз. Ер нь үг хэлэхэд л битгий хүчирхийлээд байгаарай. Хууль цагдаад хандана гэж айлгадаг эмэгтэйчүүд маш олон болно. Хүмүүс хоорондын харилцааны асуудалд хүйсийн өнгө аяс оруулж хууль гаргах нь буруу.
Хүний эрхийн асуудал бүр багаас нь эхлэх сургамаар байна Автобусанд гоё хувцастай,үнэтэй гар утас барьсан 18 нас ч хүрээгүй хүүхдүүд,оюутнууд өөрсдөөсөө настай эмээ өвөө эцэг эх шигээ хүмүүст суудал тавихгүй тоох ч үгүй суух юм Эндээс хүнийг хайрлах энэрэх сэтгэл суулгах бусуу Гэмт хэрэг гарсан хойно биш ...
Баярцогт, Сайханбилэг, Оюунгэрэл мэтийн нөхдүүд Америк, Английн Оршин суугч эсвэл Иргэншил пасспорттай бөгөөд Монголоос зугтахад Хэзээд БЭЛЭН байдаг. Баярцогт, Сайханбилэг, Оюунгэрэл мэтийн нөхдүүд Америк, Английн Оршин суугч эсвэл Иргэншил пасспорттай бөгөөд Монголоос зугтахад Хэзээд БЭЛЭН байдаг.
AN -LALAR SULMASNUUDIIN NEG NEG AMAARAA NEEG I GOE HUUL DUREM YARINA NOGOO AMAARAA HUDAL HUURMAG HULGAI YARIDAG NOGOO NOVSIIN ARDCHILALGCH NARIIN NEGEN DUR ODOO MONGOL HUN ARDCHILSAN NERTEI HULGAICH LUIVARCHDIIN YAMARCH UGE ND ITGEHGUI BOLSON TEGEED CH BUGD HUDLAA BAIDAG HULGAICH HUNII UGEER ARD TUMEN DUTAGUI
chi maniin hulgaich bn hulgaich hulgaichdaa durgui
muu lalar min chi bol haytad jorlongiin ot baina
AN HULGAICH NAR BUGD SHOROND SUUH UCHIR SANAA NI BUGUIVH AVCHIRUULJ ZUUCHIHEED GERTEE HULGAILJ OLSNOO IDEED OMHII UNGAN HEVTEJ BAIH YUM BAINA L DAA ESTOI HUZVAA ENE MUU SHULMASIIN ZAAD SANAA NI DAALGAVAR NI ENE TUUNEES HUNII SAIN SAIHNII TOLOO HUNII ERHIIN TOLOO BISH NOGOO MUUAI ARDCHILSAN HUDAL HUURMAG TEHNOLOGI NEVT UNERTEJ BAINA ZAIL ZAASHAA
chi ch bas shorond orno
Odoo bolno shdee ene avgai. Gadaadruugaa ochij hevteech dee
Mash unen bichij amjilt
Энэ одооо stupit
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/5569
үнэхээр тийм. Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юм гэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жил Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчыг хамгаалах зэрэг гол хуулиудад хуульчид хүнийг аюулгүй байлгахад юу хийх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг их бие нь гэж бодох юм бол жинхэнэ хүнд хүрдэг мөч, гар хөл нь эрх зүйн шинэтгэлийн бусад хуулиуд юм. Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайн сайхан зүйл хийчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл.
Зочин[103.212.119.11]1 цаг 0 минутын өмнө Хэтэрхий нэг талыг барьсан хүйсээр нь ялгаварласан хууль. Хуулийн философи нь эрэгтэй хүмүүс тэр тусмаа монгол эрчүүд бүгд боломжит хүчирхийлэгчид эмэгтэйчүүд нь боломжит хохирогчид. Эмэгтэйчүүдийн үйлдэж буй чимээгүй хүчирхийлэлийг яах вэ? Эр хүнийг АТМ болгож цалингийг нь шууд бараг дээрэмдэн авч өгөхгүй бол хэрүүл шуугиан тарьж дарамтлахыг яаж зохицуулах вэ? Эр хүнийг огтхон ч хүндэлдэггүй зөвхөн ”би” гэдэг эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн сүрэг давхарга бий боллоо. Энэ давхаргын монгол эрэгтэй хүний үнэ цэнийг үгүй хийж байгаа хүчирхийлэлийг яах вэ? Жишээ нь Манай эрэгтэй дүү эхнэрээсээ айгаад ээж аавтайгаа ч уулзаж чаддаггүй. Уулзвал эхнэр нь цамнадаг гэж байгаа юм. Энэ гэр бүлийн хүчирхийлэл мөн биз! Харин ч асар хурц хэлбэр нь байх. Мэдээж цохисон хавдар энэ тэр цөөхөн үлддэг биз. Ер нь үг хэлэхэд л битгий хүчирхийлээд байгаарай. Хууль цагдаад хандана гэж айлгадаг эмэгтэйчүүд маш олон болно. Хүмүүс хоорондын харилцааны асуудалд хүйсийн өнгө аяс оруулж хууль гаргах нь буруу. 0| 0 Хариулах Зочин[103.212.119.11]1 цаг 1 минутын өмнө Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд байдаг гэсэн тэнэг логиктой хууль. Гэр бүлийн хүчирхийлэлд маш их өртдөг бусад хүмүүс нь хөгшид,ээж аав,өндөр настнууд, мөн гэр бүлийн бүх гишүүд хамгийн гол нь нөхөр буюу эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөг тохиолдол цөөн биш байдаг юмаа. Гэтэл бидний уламжлалт сэтгэлгээ ч нөлөөлдөг бахй,нөгөө талаар эрчүүд би хүчирхийлэлд өртөөд банйа гээд эмэгтэйчүүд шиг яваад байдаггүйтай холбоотой байх манайд гэлтгүй дэлхий даяар эрчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болдогийг ойлгоогүй хүмүүсийн хийсэн хууль. 0| 0 Хариулах Зочин[103.212.119.11]1 цаг 2 минутын өмнө Хүчирхийлэлийн хэлбэр арга маш олон янз. Дан ганц эрэгтэй хүн хүчирхийлээд байдаг юм биш. Тэр тусмаа монгол эр хүнийг муу муухайн цуглуулга болсон аюумшигт мангас хогийн тантан мэтээр дүрслэх ойлгох явдал газар авлаа. Хүчирхийлэлд хүйсийн өнгө аяс оруулахаасаа өмнө хүмүүс хоорондын харилцааны асуудал талаас нь харах нь зөв.Монгол хүүхэнүүдийн хүчирхийлэл садарлал хирээс хэтэрлээ...Зарим нь бүр эрүүл юм уу өвчтэй юм уу гэмээр албатай юм шиг....Тэдэнд эр хүнийг хүндлэх ямар ч ойлголт алга...
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
Олон юмдонгодоод байвал үлэг гүрвэлийн музейгээс олсон хэдэн төгрөгийг чинь зарлачихна шүү. гэвэл яаанааа.
usan tolgoit gadaadiin devsger emgen. daldraach balai avilgachin avgaig avligtai temtseh gazar shalgaachee ih yum garch irne
Энэ хүн их хурлын гишүүн болоод хийсэн ганц өнгөтэй, өөдтэй ажил нь энэ гэж боддог. энэ үнэхээр хэрэгтэй хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй бол бидний хойч ирээдүй болсон үр хүүхэд юу болох вэ? гэдэг дээр бодох хэрэгтэй.
Umhii yankiin bugs doloogch gudas bolson, marshal Choibalsan-g doromjlogch umhii ANuus huuhen chi zail daa!!!
Энэ авгай олон юм хуцалгүй л америк нөхөрөө аргадаад сууж байвал таарна, эфэг өвгөдийнхээ цусыг буртагласан новш, монгод охид энэ новшийн жишээг бүү дагаасай
Баярцогт, Сайханбилэг, Оюунгэрэл мэтийн нөхдүүд Америк, Английн Оршин суугч эсвэл Иргэншил пасспорттай бөгөөд Монголоос зугтахад Хэзээд БЭЛЭН байдаг.
АН-ын тэнэгүүдийн хууль гэж яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл байгаа ш дээ, яг эдний төр нураасан шиг, эдийн засаг нураасан шиг л юм байгаа ш дээ, тэгээд л МАН хэлэлцэхгүй байгаа ш дээ, энэ эргүү авгай дахин хэвлэлийн хуудас бузарлахгүй байвал зүгээр дээ
Энэ хууль Оюунгэрэлдээ биш шүү дээ. Монголд нүүрэлсэн хүчирхийлэлийн эсрэг барих хуультай болохын тулд л энэ эмэгтэй зүтгээд байгааг харсаар мэдсээр байж битгий тэнэг юм бичээд байгаач. хохирогч нь гэр бүл дотор хэн хүчирхийлэлд өртөж байна тэр хүн бүрт л хэрэгтэй хууль шүү дээ. Хүний эрхэнд бүү халдаач тэнэгүүдээ.
Баярцогт, Сайханбилэг, Оюунгэрэл мэтийн нөхдүүд Америк, Английн Оршин суугч эсвэл Иргэншил пасспорттай бөгөөд Монголоос зугтахад Хэзээд БЭЛЭН байдаг. Одоо тэд Монголоос ЗУГТААД ЗАЙЛААД Амерктаа амьдарч байна. Ийм хүмүүс Монголын төлөө ажиллах уу???? Ийм гадаад улсад амьдардаг нөхдүүд хэний төлөө ажиллах вэ????? Монголын төлөө цохилох зүрхгүй хөгийн ЛУЙВАРЧИД!!
-Хүмүүс хоорондын харилцааны асуудалд хүйсийн өнгө аяс оруулж хууль гаргах нь буруу-103.212.119.11 ЗӨВ САНАА. Би энд тэнд маргаан зөрчилдөөнд орж явснаа эргээд дурсахад монгол эмэгтэй хүн эрээсээ илүү ичгүүргүй гүтгэдэг бүдүүлэг ааш гаргадаг юм билээ. Энэ нь монгол эмэгтэй муу муухай гэсэн үг баш, харин тэд илүү хүчирхийлэлд хатуужсаных байж магад. Европод бол эмэгтэй нь илүү үнэнч шудрага байдаг. Бас цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс өөртэй нь холбоотой асуудал үүсэхэд гүигэх худал хэлэх хүчирхийлэх хандлага нь илэрхий тод ажиглагддаг. Ажлынхн онцлог сөрөг байнгын объектынхнь нөлөө гхүүдээ. Дарга байсан хүн уурлах омогдох нь, цэрэг албат байсан хүн хүч тамир муутай болон ядарсан хүмүүс тэвчих нь хэтрээд л байдаг. 1 үгээр юм олон талтай. Иргэн бүр нь юмыг олон талаас үндэслэлтэй бодож болчихвол бид нүүрснээс хамаарахаа больчихнолдоо. Гэвч энэ энгийн зүйл нэн хүнд агаад бараг бүтэшгүй асуудал мөн.
Энэ хүүхний дээрх зургийг кримналистикийн мэргэжилтэн хараад "сэтгэцийн ямар нэг гаж донтой хүн" байна гэж шууд хэлж байна. Тэгэхээр нь харсан чинь нээрээ нүүрэндээ жижигдсэн хорголон нүдтэй, харц нь эрүүл бус шинжтэй, мэлзэн духтай, царайны хэлбэр зуйван эвгүй юм. Хүний гэхээсээ илүү амьтны дүр төрх. Магадгүй шулам л байх.
Энэ эсэргүүцээд, элдэв худал юм яриад байгаа нөхдүүд ээжээс төрөөгүй, эрэгнээс унасан чөтгөрүүд үү? Охингүй, эгч, эмэгтэй дүүгүй, ээжээс төрөөгүй юмнууд юмуу? Өөрт чинь одоо ийм зовлон нүүр тулаагүй байж болноо, үр хүүхдэнд чинь хэзээ нэг өдөр хийсч ирвэл хамгаалах хууль байх хэрэгтэй гэж бодооч, тэнэгүүд ээ
uuruu ungursun 4 jil yu hiisiin be, heden helheetei yasni hoinoos huutsulduj baahan showdsan. ih hurliin tanhimd suugaagui gishuudiin knopiig dardag jijuur hiisen gehes uur zuilgui. ternii orond ene huuli ene tere hurdan batluulj bhgui yasiin boloo