Ю.Цэдэнбалыг өвчний учир өөрийнх нь зөвшөөрснөөр Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын Төв хорооны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр гээч нь Монголын ард түмнийг хууран мэхэлж, хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан юм.
Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надировын “Цэдэнбал 1984 он”, Шинкаревын “Цэдэнбал түүний цаг үе” бүтээлээрээ анх илчилж, дэлхий дахинд зарласан билээ.
Надиров бол ЗХУКН-ын Төв Хорооны Ази, Алс дорнодын хэлтсийн Монголыг хариуцсан ажилтны хувиар (80-аад оны дунд үе хүртэл) Ю.Цэдэнбал болон манай талын зочдыг байнга дагалдаж үйлчилж байсан хүн. 60-аад онд манайд элчин зөвлөх, зөвлөхөөр ажилласан, бүтээл гаргах үедээ ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн хүн.
Өөрийнх нь нотолсноор Ш.Надиров бол ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны архивын нууц материал судлах эрхтэй цөөхөн хүний нэг учраас архивын нууц баримтыг үндэслэж, бас олон үйл явдалд биеэр оролцож явсны хувьд эргэлтийн бүх нууцыг хөтөлбөргүй нотолж чадсан. (түүний номын 5 дахь тал)
Шинкарев бол дэлхийн олон орон түүний дотор Монголд ажиллаж байсан сурвалжлагч, зохиолч. Ю.Цэдэнбалынхан Москвад байхад гэрээр нь байнга очиж тэдэнтэй уулздаг байсан хүн.
ХУЙВАЛДААНД МОСКВАГИЙН ОРОЛЦОО
Бүр 1970-аад оны дунд үеэс Ю.Цэдэнбалыг огцруулах асуудлыг ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарын хурлуудад 10 шахам жил хэлэлцжээ. Янз янзын хувилбар боловсруулж байсны эцэст 1984 онд түүнийг өвчний гэх шалтгаанаар огцруулахаар удирдлагууд санал нэгджээ.
Олон удаагийн хурлын протоколоос заримыг нь дурдъя.
ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев социалист орнуудын удирдагч нэг бүрийн тухай судалгааны материал Улс төрийн товчооны гишүүдэд тарааж танилцуулсны дотор Ю.Цэдэнбал нэгэнт нэр хүндгүй болж, хүн бүхнийг залхааж байгаа тухай тааруухан дүгнэлт оржээ.
Уг асуудлыг Улс Төрийн Товчооны хурлаар 1976 оны хоёрдугаар сард хэлэлцэхэд Улс Төрийн Товчооны гишүүн, БХЯ-ны сайд Устынов Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэдээллийг нэмж танилцуулаад Ю.Цэдэнбалыг солих хэрэгтэй. Тэр удирдаж чадахгүй байна. Байдлыг гартаа барьж чадахгүй байна гэжээ. (Шинкаров, Цэдэнбал Филатова хоёр. УБ 2004 он 366 дахь тал)
1983 оны арваннэгдүгээр сард Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн гарын үсэг зурсан Монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг Улс Төрийн Товчооны хуралд оруулан хэлэлцүүлжээ.
Тэр бичигт МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй. Тиймээс Ю.Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт Төв Хороонд гаргуулах шаардлага бий болж байна. Түүнд АИХ-ын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё гэжээ.
Улс Төрийн Товчоо асуудлыг хэлэлцээд үүнийг дахин судлан үзэж, энэ ажилд Зөвлөлтийн Монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг Улс Төрийн Товчооны гишүүн А.А.Громыко болон бичиг зохиогч бусад хүнд даалгажээ.
Төв Хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков нэмж хэлэхдээ “Гэхдээ тодорхой юу хийх вэ, үүнийг хэрхэн хийх вэ” гэж өөрөөсөө болон хуралдаанд оролцогчдоос асуусан ч уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй байна "Бидний оролцоотойгоор гэхдээ мэдэгдэхгүйгээр" гэж товчооны гишүүд тус хурал дээр ярилцжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 1977, 106 дахь тал)
А.А.Громыко нарын Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёр дахь бичиг 1984 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улс Төрийн Товчоонд оруулж хэлэлцүүлжээ. Тэр бичигт Ю.Цэдэнбал ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэжээ.
Ю.Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын Төв Хороо арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. Улс Төрийн Товчооны тогтоолд зохиогчдын саналыг сайшаагаад хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд ТХ, ГЯЯ, УАХХ-ны цөөн тооны хариуцлагатай ажилтныг татан оролцуулсан байна.
ЗХУКН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Горбачев 1984 оны зунаас Ю.Цэдэнбалыг огцруулах ажлыг шуурхайлжээ. Зүв зүгээр ажлаа хийж байсан Ю.Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны долоодугаар сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлжээ.
Тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулж амжжээ. Өвчний учир ажиллах боломжгүйг Ю.Цэдэнбалд өөрийнхөө ерөнхий нарийн бичгийн дарга Н.У.Черненкогоор хэлүүлэх санал тавьсан боловч тэрбээр татгалзжээ. Черненко хүнд өвчтэй байсан учраас Зөвлөлтийн нам төрийн бүх ажлыг Горбачев гардан удирдаж байжээ.
Ю.Цэдэнбал эмнэлэгт хэвтсэний долоо дахь өдөр буюу наймдугаар сарын 7-нд Горбачевын элч Төв Хорооны хэлтсийн орлогч М.Н.Смирновский Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай уулзаж, Цэдэнбалын өвчний актыг танилцуулаад зөвлөлдөх шаардлагатай учир амралтаас буцах замдаа Москвад уулзъя гэсэн М.Горбачевын хүсэлтийг дамжуулжээ. Ингэж уулзахаас өмнө энэ сэдвээр ярилцахгүй байхыг манай хоёр даргаас Смирновский хүсчээ. (Ш.Г. Надиров, Ю.Цэдэнбал- 1984 он 118 дэх тал)
Амралтаас буцахдаа уулзъя гэсэн байтал манай хоёр дарга яарч тэр дороо Москва нисчээ. Наймдугаар сарын 9-нд Батмөнх, Моломжамц хоёр М.С. Горбачевтай уулзсан байна. Уулзалтад Д.Ф.Устинов, В.М. Чебрыков, К.В.Русаков эмч Е.И.Чазов (ЭХЯ-ны IV газрын дарга, удалгүй яамны сайдаар дэвшсэн) байлцжээ.
Горбачев хэлэхдээ Ю.Цэдэнбал өвчний учир ажлаа орхих шаардлагатай боллоо. Бид түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авахыг зөвлөлдөх хэрэгтэй болов гэхэд эмч Чазов-Цэдэнбал өөрийн байдлыг ойлгохгүй байна. Эхнэр нь эмч нарын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэжээ.
БАТМӨНХ: -Байдал ноцтой болсон учраас хагас дутуу арга хэмжээ авч болохгүй гэдэг нь бидэнд тодорхой байна.
Нэгдүгээрт, манайд боломж байхгүй болохоор Москвад Цэдэнбалыг үргэлжлүүлэн эмчлэх нь чухал гэж бидэнд санагдаж байна.
Хоёрдугаарт, ойрын үед УлсТөрийн Товчоог хуралдуулж энэ байдлыг танилцуулна.
Гуравдугаарт, өнөөдөр бид Ю.Цэдэнбалыг Халх голын ялалтын баярт оролцохоор явахыг болиулж чадна гэж бодож байна. Моломжамц-Цэдэнбалыг эмчлүүлж байхад албан тушаалд нь байлгаж байж болохгүй юу гэж болгоомжтойгоор хэлсэн байдаг.
ГОРБАЧЕВ: -Зүрхний дутагдал биш харин тархины гэмтлийн тухай ярьж байгааг харгалзаж үзэхгүй байж таарахгүй. Тиймээс дээр ярьснаар Ю.Цэдэнбал ажиллах чадваргүй болсон.
МОЛОМЖАМЦ: -Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдээс хэн нэг нь өнөөдөр Чазовын хэлсний адил үгийг манай Улс Төрийн Товчооны хуралд яривал сайн байна гэжээ.
Мөн К.В.РУСАКОВ: -Хэрэв Цэдэнбал албан тушаалдаа үлдвэл Филатова командлах болно. Тэгээд та нар Ю.Цэдэнбалтай төдийгүй бас түүнтэй зөрчилдөх болно гэжээ.
Энэ уулзалтан дээр Ю.Цэдэнбалыг Моломжамц өмгөөлсөн нь үнэхээр сэтгэл гаргав уу аль эсвэл манжлав уу гэх бодол төрдөг юм. Яагаад гэвэл удахгүй халагдах гэж байгаагаа сонсчихсон Моломжамц өмнө нь Зөвлөлтийн элчин Н.С. Щетининг гэртээ урьж “Ю.Цэдэнбал эдийн засгийн удирдлагыг эрс сулруулж шийдвэр, гүйцэтгэлд өөрөөс нь хамаарах асуудалд гүйцэд оролцохгүй байна. Эхнэр нь ямар ч жолоодлогогүй хүн болж хувирлаа. Дээд удирдлагадаа энэ асуудлыг уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг нь Элчин сайд тэр дор нь няцаасан байдаг” (Ц.Жамбалсүрэн. Ю.Цэдэнбал, эрин үеийн түүхэн элч. 2012 он 369 дэх тал)
Мөн эргэлтийн дараа дараачийн үйл явдалд Ю.Цэдэнбалыг өмгөөлж хамгаалсан үг яриа, үйлдэл Моломжамцаас гараагүй. Ю.Цэдэнбалыг АИХ-д үлдээх талаар ч эсрэг байр суурьтай байсан гэдэг.
ЭРГЭЛТИЙН ҮЕД ЦЭДЭНБАЛ, ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, ХҮҮХДҮҮДИЙН ҮЗЭЛ БОДОЛ, БАЙР СУУРЬ ЯМАР БАЙВ
Өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг өөрөөр нь гаргуулахаар манай эрх баригчид Ю.Цэдэнбалтай Москвад хоёр удаа уулзсан байна.
1984 оны наймдугаарсарын 10-нд Ж.Батмөнх, Д.Моломжамц хоёр эмнэлэгт уулзахад Цэдэнбал, “Та нар намайг ажил битгий хий гэж байгаа юм уу, ажилгүй бол би үхнэ шүү дээ” гэжээ. Хоёр дарга тэр өдөр бас Филатоватай уулзжээ.
Филатова “эмнэлгийн дүгнэлт гээч нь Ю.Цэдэнбалын эсрэг чиглэсэн худал дүгнэлт. Чазов эмч хүний ёс зүйгээс няцаж Зөвлөлтийн дээд байгууллагын хүслийг дуулгавартай биелүүлж байна.Та нар Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөх шийдвэр гаргавал тэр тэсч чадахгүй үхнэ. Түүний үхлийн буруутан нь та нар байх болно. Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэж байна. Та нар тусалбал Ю.Цэдэнбал цааш ажиллаж чадна. Тэр бол туршлага ихтэй, мэдлэг сайтай хүн” гэжээ (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 126 дахь тал)
Бас баруунд амарч байсан манай Улс Төрийн Товчооны гишүүд хуралд дуудагдаж нутаг буцах замдаа зарим нь Москвад түр саатаж Ю.Цэдэнбалтай уулзсан байдаг.
Т.Рагчааг 1984 оны наймдугаар сарын 14-нд Филатова урьж Ю.Цэдэнбалтай эмнэлэгт уулзжээ. Ю.Цэдэнбал яриан дундаа Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг томилж болох юм гэсэн санаа хэлжээ. Энэ тухайгаа бичээд өгөөч гэж Рагчаа хүсэхэд Ю.Цэдэнбал цаасны өөдөс авч “Т.Рагчаад Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг томилж болох юм’’ гэж бичиж гарын үсгээ зураад Рагчаад өгсөн байдаг.
Т.Рагчаа хожим нь ярихдаа, Улс Төрийн Товчооны хуралд би тэр бичгийг гаргаж харуулаагүй. Учир нь хүнд үзүүлэхэд ичмээр цаасны тасархай дээр бичсэн байсан. Би зурвасыг хадгалж байгаад бүх явдал дууссаны дараа Ц.Намсрайд “харахад өчүүхэн ч гэсэн түүхийн чухал баримт шүү, хадгалаарай” гээд өгсөн гэжээ. (Д.Дожоодорж “Үнэн” сонин 1990 оны 8.31)
Энэ талаар Намсрайгаас Дожоодорж бас лавлажээ. Уг бичгийг надад 1985 оны нэгдүгээр сарын 15-нд Т.Рагчаа өгсөн. Намын Төв Хорооны хоёр бүгд хурал өнгөрөөд байхад та яагаад өгөөгүй юм бэ. Бүгд хурлын үед хэрэгтэй онц чухал баримт байсан байна шүү дээ гэж Т.Рагчаагаас Ц.Намсрай асуухад би нас ахисан өвчтэй хүн мартсан байна гэж хариулсан гэнэ. (Д.Дожоодорж 1991 он Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 23 дахь тал)
Мөн Д.Майдар нь Ю.Цэдэнбал, Филатова нартай уулзаж хоёр цаг ярилцахдаа Рагчаа намайг дэмжвэл би Цэдэнбалыг хамгаална гэсэн бөгөөд дараа нь Зөвлөлтийн төлөөлөгчтэй ярилцахдаа “Ю.Цэдэнбалын биеийн байдал Улаанбаатарт байснаасаа өөрчлөгдсөн юм огт алга. Одоо Ю.Цэдэнбалын эргэн тойронд юу болоод байгаа
нь ойлгомжгүй байна. Та ямар мэдээлэлтэйг би мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн Улаанбаатар дахь эрх тушаал хөөцөлдөгчдийн далд явуулга гэсэн бодол танд төрөхгүй байна уу” гэсэн байдаг (Ш.Г.Надировын хувийн архив)
Дарга нар яаравчлан нутаг буцаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоог хуралдуулж Ю.Цэдэнбалыг НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг баталжээ. Энэ шийдвэрийг танилцуулахаар Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нар Москвад хүрэлцэн ирж Ю.Цэдэнбалтай эмнэлэгт уулзсан байна.
Ю.Цэдэнбал “Та нар намайг бүх ажлаас халах гэж байна уу. Та нар хуйвалдагчид, эргэлтэд оролцогчид, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахаас эрс татгалзаж байна. Улаанбаатарт намайг буцааж аваачихыг хатуу шаардаж байна. Улаанбаатар руу ниссэний улмаас эрүүл мэндийн байдал муудвал эмч нар хариуцлага хүлээхгүй гэсэн гарын үсэг хийж өгөхөд би бэлэн байна. Хамтран хөдөлмөрлөсний төлөө нам улсын идэвхтнүүдэд талархал илэрхийлэх учиртай. Та нарын үйл ажиллагаанд би ямар ч саад болохгүй” гэжээ. Хоёр удаагийн уулзалтын аль алинд Ю.Цэдэнбал ажлаас чөлөөлөгдөх санал өгөөгүй юм байна.
1984 оны Намын Төв Хорооны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг өөрийн нь зөвшөөрснөөр чөлөөлөв гэсэн нь худал байсныг дээрх баримт нотолж байна.
Монголын удирдлагууд Ю.Цэдэнбалтай уулзсан хоёр удаагийн уулзалтад А.И.Филатоваг оролцуулаагүй. Учир нь “төлөвлөгөөг нурааж мэдэх этгээд” гэж Горбачев түүнийг цоллож энэ үеэр түүнтэй уулзаж саатуулах үүргийг УАХХ-ны дэрга Чебриковт өгчээ.
Филатова яг энэ мөчид УАХХ-нд очиж хоёр удаа Чебриковтай уулзсан байдаг. Филатова болон хүү Зориг нь Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нартай уулзаж Ю.Цэдэнбалыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар юмуу намын хүндэт даргаар ажиллуулах асуудлыг бас хөнджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984он 136 тал)
Дараахан нь Филатова Москвагаас Ж.Батмөнхтэй утсаар холбогдож Америкийн Коммунист намд хүндэт даргын албан тушаал бий, Ю.Цэдэнбалыг намынхаа хүндэт даргаар үлдээж болохгүй юу гэж хүсэхэд манай намын дүрэмд тийм заалт байхгүй гэж Ж.Батмөнх хариулжээ. (Д.Дожоодорж, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 1991он 24 дэх тал)
Ю.ЦЭДЭНБАЛЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ӨӨРЧИЛСӨН ТУХАЙ
Ю.Цэдэнбал өвчилж ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас түүнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй өнгөрчээ. Харин Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад дээд албан тушаалын төлөө ил далд өрсөлдөөн өрнөжээ.
Ж.Батмөнхтэй ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков “ВЧ”-гээр холбогдож ярихдаа нэгдүгээрт, Батмөнхөө Москвад бид таныг нэгдүгээр хүн гэж үзэж байна. Товчоо, бүгд хурал дээр хэн үг хэлж, таны нэрийг дэвшүүлж болохыг мэдмээр байна. Тэр хүнийг та товлосон бол бид тэр нөхөртэй урьдчилан ярилцмаар байна гэхэд Ж.Батмөнх "түрүүн ярилцсан ёсоор намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохоор ярилцаж байгааг нотлоод миний нэрийг Д.Моломжамц дэвшүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Та нар түүнтэй яривал сайн байна" гэжээ.
К.В. Русаков "хоёрдугаарт, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар шийдвэр гаргасан уу" хэмээн асуухад Батмөнх "Энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Шийдвэрийн тухайд маргааш, нөгөөдрөөс та нарт хэлж чадна гэж найдаж байна.” гэжээ.
Н.ЦЭРЭН
/Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн, түүхийн ухааны доктор/
Үргэлжлэл бий
Сэтгэгдэл0
Цэдэнбал гуай аль 70 аад оны эхэн уед ярьсан юмаа дахин дахин давтдаг болчихсон байсаан Тэр уед ордонд ажилладаг байсан хун бур мэднэ дээ Ябодвол лтархины судасны хатуурал байсан байх Тийм учраас огцруулах нь бол зов байсан Оорсноо чадахгуй Орост шийддэг байсан нь одоогийн залуучуудад бол ойлгомжгуй байх Харин Цэдэнбал гуайд монголын тор хатуу хандаж амьжралыг нь харж уздэггуй байсан нь унэн Тэр нь нэгд улс тортэй холбоотой Нийтээрээ ардчилсан нам ардчилсан холбоог дагаад Дожоодорж мэт элдэв гутгэлэг гаргаад л нийтээрээ хуучин дарга нараасаа ошоогоо авч эхэлсэн ш дээ Ордонд ажиллаж байсан олон мянган хун нэгэн зэрэг ажилгуй болж гудамжинд гарсан Дараа нь Бух яам уйлдвэр аж ахуйн газрын олон мянган хун гудамжинд гарсан Тэр уеэс торийн албанд намчирхал булгэрхэх узэгдэл газар авсан
... Хүмүүний түүхийн 20 р зуун дахь Монгол Улсын Төр , нийгэм , эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн манлайлагчдын нэг , Монголын түүхэн удирдагч Ю Цэдэнбал цагийн урсгалд идэгдэж өтөл насанд хүрсэн авч Монгол Төрийн залгамж халааг тохинуулах боломж өгөлгүй 1985 онд эрх мэдлээс нь хүчээр буулгасан . … ЗХУ ын Төрийн эрхэнд гарч ирсэн , Өрнөдөд урваж , ЗХУ ыг алсуур нураан, ард түмнийг нь хүнд бэрх зовлон туулуулсан М С Горбачев тэргүүтэй шинэ үеийн Хрушевчүүдийн бүлэглэл Монголыг Хятадад зарж , Монгол дахь улс төрийн эрхийг П Очирбат , М Содном , П Жасрай тэргүүтэй хужаагийн бүлэглэлд шилжүүлэн , БНМАУ буюу Монголын тухайн үеийн шилдэг сэхээтэн , хуулийн албан хаагчдыг ажил албанаас нь халж , тэтгэвэрт гаргаж , хөгжил дэвшлийн чадавхийг нь хүчээр зогсоож , Хятадууд Монголыг чимээгүй аргаар эзлэн , БНХАУ , Хойд Солонгос шиг социалист үзэл сурталтай , зэрлэг капитлист үйлдвэрлэлтэй , коммумист нам төвт бүдүүн дарга нарын Феодалын Эзэнт улс мэт болгохыг санаархсан авч 1990 онд Монголын ард түмэн С Зоригийн удирдлагаар Ардын хувьсгалын 2 дахь үе шатны тэмцлийг амжилттай өрнүүлсний үр дүнд Монголчууд эрх чөлөөгөө дахин олж авсан болно. ... Тухайн үеийн МАХН ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж Батмөнх ч энэ үед аргагүйдсэн нөхцөл байдалд ажиллаж байсан бөгөөд Улс Төрийн товчоон дахь хужаагийн бүлэглэлийн эрх ашгийг бус Монголын ард түмний эрх ашгийг дээдэлсэн түүхэн шийдвэр гаргаж чадсан , өргөсөн тангарагтаа үнэнч хөх тамгат Монгол эр хүн мөн болно. ... Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагийн төрхийг далимдуулан Монголчуудын эрх чөлөөг дахин нугаслахаар ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон түүний хунхууз бүлэглэл , Монголын ард түмний хүү С Зоригийг алж түүний нөхдийг чимээгүй нухаж үлдсэнийг нь хөөн зайлуулснаар Монгол Улс дахин Хятадын эрхшээлд орох бодит аюулд өртсөн бөгөөд 2012 онд тэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг АНУ ын хар машинаар илт луйвардан , хуурамчаар ялалт байгуулан Монгол Улсын Төрийн эрхийг ардчилсан Ц Элбэгдоржтонгууд ерөнхийлөгчийн эрх мэдлээр заналхийлэн хүч түрэн булаан эзэлж авсан ... Үүний дараа эгэл хүний санаад оромгүй чухам ямаршуу бузар гэмт хэргүүдийг ардчилсан хужаа луйварчид урвагчид Монгол Улсын тусгаар тогтнолыг нураах зорилгоор , Монголын ард түмний эсрэг үйлдсэнийг би өмнө бичсэн бүхэндээ тодорхой өгүүлснийг уншигч олон санаж байгаа хэмээн найдаж байна. ... Хэрэв зээ , түүхэн нэр нь болох МАХН дахь С Баяр болон түүний шилдэг нөхдүүд , мөн Монгол Улсын язгуур эрх ашгийнхаа төлөөх зүрх сэтгэлтэй хөх тамгат Монгол эрчүүд , Монгол Улсынхаа төлөө шударгаар тэмцэж зүтгээгүй бол өнөөдрийн эрх чөлөөт цаг үе ирэхгүй байсан юм гэдгийг Монголын ард түмэн санаж , бодож , ухаарч явах ёстой. ... Юм учиртай , сум гичэртэй, ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут цэцэглэх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан гамин хужаа, луйварчид урвагчид, хунхуузууд устан мөхөж тамын гүнд хаягдах болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Цэдэнбал албан тушаалтайгаа үхэн үхтлээ зууралдаж дээ. Өөрийгөө хаан гээд бодож гэхдээ илжгэний хударганд дөрлүүлсэн "хаан" байж дээ!!!!!!!! Ер нь Монгол эх орон гэхээсээ илүүтэй. Жалга дов, нутаг нуга гэсэн өчүүхэн тархитай хүн байсан. Тийм л өчүүхэн хүнийг Оросууд яг олж аваад илжиг нохой мэт зүтгүүлж дээ!!!
Онцруулалгүй 90 онтой золгосон бол авгай нь яаж ч авирлаж мэдэх байсан даа. Зөнөх өвчин нь даамжирсан байсныг олон хүн нотлоод байгаа шүү дээ.Нийгмийг хувийн явцуу эрх ашгийн үүднээс талцуулаад ямар хэрэг байна.
наад Цэдэнбал чинь угаас Оросын утсан хүүхэлдэй бсн. Цэдэнбалыг огцруулахад хуйвалдаад бх даан ч шаардлага бгаагүй. Кэрээмлээс буу гсн тушаал ирүүт шууд л буусан эхэрэг хэхээ
Цэдэнбал 1937 оны хэлмэгдүүлэлтйг сургаар биш өөрийн биеэр яаж зохион байгуулахыг мэднэ, өөрөө ч 1950-1960-аад онд хүмүүсийг хэлмэгдүүлж байсан, авгай нь бол адсага шиг ааштай эрх мэдэлд дуртай хүн насаараа төрийн дээд тушаалын хүний эхнэр явсан хүн. 1990 онтой золгосон бол Румыний замаар орж аллага болж мэдэх л байсан. Дараа нь Чаушеску шиг буудуулж үхэж мэдэх байлаа. Батмөнх гуай бол анхнаасаа багш, Их сургуулийн захирал гэж явж байгаад 1974 онд л Сайд нарын зөвлөлийн дарга гэнэт болсон, ард түмний амьдрал сайн мэддэг хүн басйан тул 1990 онд тэгэж хатуурхалгүй зайгаа тавьж өгсөн
Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригдах
batmonh hogiin hulgaich baisan baina daa mongol hunee ingeh gej dee araichdee yr huuhduud ni sain uabahgui ni oilgomjtoi shu.
тийм биш нь харагдаж байгаа юм биш үү. Амарч байхад нь уулзааарай гэж хэлүүлснээр тэд ЗХУ-ын удирдлагатай уулзаж энэ бүх хэрэг эхэлжээ.Тэр биш гэхэд өөр хүн болох л байсан. Хамгийн сайн кандидат байсан нь үнэн Гол нь даргын мэдрэл сайнгүй болсон байсандаа
батмөнх их муу хүн
Товчхондоо Оросууд тавьсан хүнээ яахаа өөрснөө л шийдсэн хэрэг.
Batmunh zohion baiguulsan gedeg yariag deer ued sonsoj bailaa.Batmunh uuruu bas UVSiin hun shuu dee.
Uvsiib dorvoduud dandaa huniig araas ny mataj,muulj,nuuren deer ny ineej yavdag baliar humuus. Bugd shuu!Ataarhuu,hun chanargui,hol yavbal taarah humuus. Bi dorvoduuded durgui!
… Ц Элбэгдорж чухам юуны тулд , яагаад ерөнхийлөгч болсон бэ? Сүүдэрт ямар ч хар бараан эд ил харагдаггүй харин гэрэлд гарч ирэхэд тэр хэн бэ гэдгийг олон түмэн хардаг дүгнэдэг. Учир нь түүний хийсэн бүх үйлс нь ямар вэ гэдгийг амьдралаараа, амь насаараа ард олон мэдэрдэг. Муу хүнд эрх мэдэл ирэхэд түүний урвагч хорон бодлогоос ард түмэн яаж зовдог вэ гэдгийг гэнэн хүмүүст ойлгуулахын тулд, … хужаа хүн хэзээ ч Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэх сэтгэлгүй гэдгийг олон түмэнд таниулахын тулд , … толгойгоороо хөл хийгээд явбал юунд хүрдэг вэ гэдгийг мэдрүүлэхийн тулд , … Нэгдмэл удирдлаггүй төр гэдэг нь олон толгойтой луу шиг бөгөөд ганц жулдрай бандид ялагдах тавилантай гэдгийг яс маханд мэдрүүлэхийн тулд, 1990 оноос хойших цаг хугацааг АН нэртэй Ц Элбэгдорж М Энхсайхан Н Алтанхуяг, олби оготно мэт хорон З Энхболд тэргүүтэй урвагчид луйварчид авилгач хорон муутны бүлэглэл , луйварчид , урвагчид болох Н Энхбаяр , бээжин хужаа М Энхсайхан , хотын хужаа М Энхболд , П Очирбат тэргүүтэй авилгач шуналтан төрийн хутгууруудыг Монголын ард түмэнд Мөнх Тэнгэр зөвшөөрсөн юм. Гэвч энэ цаг үе дуусах сүүлчийн мөчлөг рүүгээ ойртож байна. Мэс ажиллабaраар хавдраасаа салсан өвчтөн эдгэрэхийн адил Монгол улс ардчилсан хужаа худалч урвагч авлигач хуурамч хорон муу удирдагч тэдний хань хамсаатнуудаас салж хөгжлийн зам, үнэний зам руугаа орох болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Vхсэн баас. Цэдэнбалыг оросууд ажилд нь тавьсан, оросууд ажилаас нь гуссан. Босс бvгдийг шийддэг юм
Цэдэнбал албан тушаалтайгаа үхэн үхтлээ зууралдаж дээ. Өөрийгөө хаан гээд бодож гэхдээ илжгэний хударганд дөрлүүлсэн "хаан" байж дээ!!!!!!!! Ер нь Монгол эх орон гэхээсээ илүүтэй. Жалга дов, нутаг нуга гэсэн өчүүхэн тархитай хүн байсан. Тийм л өчүүхэн хүнийг Оросууд яг олж аваад илжиг нохой мэт зүтгүүлж дээ!!!
Түүхээ мэдэхгүй, тархиа нэвт угаалгасан өөдгүй амьтан
Buuni nohoi ezdiinhee gart yhsen
Монголчуудын түүхэн төртэй байсан үе нь 1206-1260 он л юм биш үү тэрнээс хойш нангиадын явуулгаар дээдсүүд нь олбог буцаацалдан одтой тэнгэр орчиж олзлон булаалдсаар өдийг хүрэв эвийг хичээсэн улсаа бодсон нь чин үнэндээ Цэдэнбал дарга л юм шигээ 90 оноос хойш ч 2 улаан хоолойгоо л боддог муу эрс л төрд гараад байх шиг
Түүхээ унш малаа
Батмөнх гэдэг мулгуу урвагч 1990 онд ч урвагч зангаа гаргасан, Улс орноо удирдлагагүй хаясан хүн, Түүнд НАХЯ, Арми Цагдаа бүгд байхад бууж өгсөн новш, Улс орныг 25 жил сүрэх эхлэлийг тавьсан хулчгар
ok
20 р зууны Монгол бүх удирдагч нарын амь насаар Оросууд тоглосон шийдсэн Үүнд Батмөнх ямар хамаатай юм Харин ч Батмөнхийг Оросууд тавьсан Гэтэл Батмөнх Цэдэнбал шиг Оросыг дагаагүй бие даасан гадаад дотоод бодлого явуулах эхлэлийг тавьсан Үүнд Оросууд их дургүй байдаг Цэдэнбалыг Монголд байлгах боломж байсан ч Оросууд төрийн хуйвалдааны нууцаа алдахаас айж Москвагийн ямбий байшинд байлгаад байсан шүү дээ Цэдэнбалын амьдралаар тоглосон хэрэгт Монголчууд буруу байхгүй Түүнээс болж Оросын урхинд орж талцах хэрэггүй Жинхэнэ гэмт хэрэгтэнүүд Орос улс шүү Үүнийг санаж явья Харин Цэдэнбалыг огцоруулсан гол буруутан АН гэж ярьдаг түүнд итгэдэг хэсэг тэнэг хүмүүс байдаг Цэдэнбалыг огцоруулсан 1984 онд АН байгаагүй МАХН байсан юм Өнөөдөр Цэдэнбалыг магтсан өмөөрсөн олон хүмүүс гарч ирдэг болжээ Эдгээр хүмүүс дандаа хөгшүүл байдаг Эдгээр хүмүүс Цэдэнбалыг огцоруулж байхад залуу байсан Залуу насаа ашиглаж Зөвлөлтийн элчин сайдын яаманд жагсаж Цэдэнбал даргаа Монголд байлгаж чадаагүй байж Ардчилсан нийгэмд гоншигноож байх юм
Цэдэнбал албан тушаалтайгаа үхэн үхтлээ зууралдаж дээ. Өөрийгөө хаан гээд бодож гэхдээ илжгэний хударганд дөрлүүлсэн "хаан" байж дээ!!!!!!!! Ер нь Монгол эх орон гэхээсээ илүүтэй. Жалга дов, нутаг нуга гэсэн өчүүхэн тархитай хүн байсан. Тийм л өчүүхэн хүнийг Оросууд яг олж аваад илжиг нохой мэт зүтгүүлж дээ!!!
батмөнх гэж аймхай өвгөн их муухай юм хийжээ
Ene hun nugel n nudeeree l garsan hun .oposiin daalgavaraar buhniig hiisen.
МАН-н үнэн бөгөөд хөгийн түүх б.на
ӨНӨӨДӨР БҮХ ЮМЫГ ИНГЭХ БАЙСАН ТЭГЭХ БАЙСАН ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ.ЦОРЫН ГАНЦ ҮНЭН ГЭВЭЛ Ю.ЦЭДЭНБАЛ МОНГОЛ УЛСЫГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БАЙЛГАЖ ЧАДСАН.ТҮҮХИЙН ЯМАРЧ ҮЕД АЙМХАЙ УРВАГЧ, БЯЛДУУЧИД БАЙДАГ.ТЭД ХАРИН БААТАР МЭТ ХУДАЛ ЯРИГДАЖ ҮЛДДЭГ.ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД Ю.ЦЭДЭНБАЛ МЭТ ХАРАМСАЛТАЙГААР ӨНГӨРДӨГ АЖЭЭ.НОТЛОХ БАРИМТТАЙ БИЧСЭНД БАЯРЛАЛАА.
Tsedenbal gedeg hun mongoliin tusgaar tognoliig bii bolgoogui Choibalsan gedeg hunii hisen gaviya um shuuu Choibalsan shuu
монголыг тэмбүү бөөс хуурснаас нь салгаж эрүүл эрдэм боловсролтой болгож НҮБ-д элсүүлж үйлдвэржүүлж ажилчин тариачин бүтээлч ангийг бий болгож хот тосгод уурхай босгож хятадуудыг монголоос бүгдийг нь хөөн гаргаж их нүгэл хийсэн хүн дээ. хэ хэ хэ хэ.
1950 60 аад онуудад Монголд өөрийн хүсээлтээр монголын иргэн болж болох болзолтой хар мянган хятад ажилчдыг оруулж ирсэн хүн чинь танай Цэдэнбал дарга чинь штэ. Тэр хятад ажилчдын ихэнх нь монголын иргэд болсон. чиний цэдэнбал чинь тийм л харалган нохой бсан юм да
Uvsiin dorvodvvdiig bolon hujaanuudiig dahij tord gargahaa l bolichihol doo! Tegeed l boloo
Үхэр халхууд та нар төрөө хэзээ авч явж чадаж байсан юм бэ. Урвагчид
бага гүтгэ ардчилсан хужаа минь.
ЦЭДЭНБАЛ ХЭМЭЭХ ИХ ХҮМҮҮНИЙГ нэг муу ардчилсан жоом шүүдэггүй юм.
оросууд өөрсдийн тавьсан тагнуулаа эргүүлэн татаж алсан байна шдээ
Буурал суутнууд бүгд л дор дороо түүхийг бичилцсэн. Бээжин хавны шээснүүд бүгд нийлээд ч тэдний чигчий хуруунд ч хүрэхгүй тул гараа салтаандаа хавчуулаад ханзан дээрээ хошногоо хавчаад хэвтэцгээ гөлөгнүүд.
Цэдэнбалын үед гуйлгачин.архичин.янхан байгаагүй
120 мянгатын бүх үйлдвэр 90 оноос хойш сөнөсөн. Урагшаа төмрийн сэгэнд тоног төхөөрөмж нь ачигдсан
Дээрхи Бал даргыг өмөөрч бичсэн хүмүүст баярлалаа. Одооны залуучууд бараа сураггүй байсан цаг. Юу ч мэдэхгүй нь зөв. Өнгөрсөн түүхээ судал.
Sain baitsgaana uu? HUMUUS MINI, alivaa uls oron nutagtaigaa, gazartaigaa, hun ardtaigaa baihiin, orshihiin, amidrahiin, amid baihiin , amid garahiin ulmaas buhii l hereg ch, yavdal ch yanz yanzaar tohioldono, tohiono, uchirna. Ene buhniig tun jijgruulj heleh avaas huvigal geech etgeeded bodigalaar ni uchirch tohioj tohioldoj tuulj barj yavj udsen zam mor, yavdal hereg l gesen ug. Amid mend, amar amgalan, amarlin geed amargui nohtsol baidald ooroos ch, ugui bol orros es ch orool busdaas, es bol chuham terhuu ehegees, yavdlaas garah, uchrah edgeer buhnii l tuhain nohtsold baidald uchir zuigee aldaj asgalguigeer oyu bodloo hovchilj AHUIGAA, NUTGAA, GAZRAA, HUNIIGEE TARAAJ SARNIAHGUI SARNIULAHGUINHEE ULMAAS ENE BUGDEE ATGANDAA ANDIGNASAN HAZAIJ HELTIIJ GUIVCHGUI TORIIN BODLOGOO, -GAGTS HUN GEGDEH TANAAS, CHAMAAS, MANIAS TOROH BIET ED-, NUUDEG. ALI CH ULS ORNII TORD YAVUULIIN NEGEN CH BAIH, TROIIN JIIREG BOLOH NEGEN CH BAIH, TORIIN IVEES BOLOH CH BAIH, TORIIN TUSHMEL BAIH NEGEN CH BAIH, NEG UGEER ZENT TORIIGOO EZEGNEN SUUH TEHUU HUNIIGEE TOROHIIG NI HURTELH HUGATSAAG BOLTOL TORT ULS GUREN HEDEN ERINEER CH HULEEH HEREG YAVDAL GARDAG BAIDAG YUM BAINAA. ENEHUU HULEELT NI EZENT TORT ULS NI UG HUNEE HULEEJ AVAHAD BELDEJ BELTGEGDEH ORCHLIIG NI ORON ZAIG NI, ENE 2-T NI BII BUI BAIJ BAIH YISTOI YUMSIIG NI BELDEJ BELTGEED YABJ BAIDAG YUM BAINA. OOROOR HELBEL, UNDESTEN ULS ORNIIHOO AMIIG, AMIDRALIIG ONO BAIHIIGAA, ONO BAILGAHIIGAA BILEGDEJ UUNIIGEE HUN ARD NI AHUIGGAA, TOROO TULGARLAN OYU BODOLT TORIIN BODLOGOOROO NUUDLEE CH SUUDLAA CH HIISEER DARHALJ TAMGALJ BAIDAG YUM BAINA. MONGOLIIN TOR GEH NERIIN DOR MONGOL TOR BOLOH MONGOLCHUUDIIGAA TOLOOLSON HEN CH BOLOV MONGOLIIG TERTEEGEES ODIIG BOLTOL ONO AVCH YAVAACHUUL, TULGIIN MINI GAL UNTRAAGUI BUYU BIDNII MONGOLCHUUD AMID MEND BAIJ BUI YUM BOLOHOOR GAL ASAALTTAIGAA BAIJ BAINA GEDEG UCHIRTAI. AMID HUN L GAL ASAADAG, AMID HUNTEI GAL L ASAALTTAI BAIDAG, ASSAAR BAIDAG. MONGOLCHUUDAD "HUN HELEHEES NAASHGUI' GEJ UG BII NI OYU BODOLT HUN TORIIN BODLOGOOROO NUUDEL SUUDAL HIIDGIIG L HELSEN HEREG. TERNEES MONGOLCHUUD BIDNIIG HEL AMTAI, HERUULCH, MAL, TENEG, #TAMIIN TOGOONII MONGOL# GESEN YUM BISH. TIIM IIM BOLOHOOROO MONGOL, MONGOLCHUUD ONOOG BOLTOL ODOOG HURTEL TULGIIN GALAA ASAASAAR HODOLJ YAVTSGAAJ BAINA. MANII HUVID, ERT UIRIDAA, TUULJ ONGORUULSENGEE HARAAJ ZAGNAH DURTAI BISH NEGEN. GEHDEE, ZARIM NEGEN BUSAD MONGOLIINHOO HELDGEER *TAMIIN TOGOONII MONGOL*, *UHER MONGOL*, *HERUULCH MONGOL* UCHIR NI ZARIMDAA CH BUUR BAIJ YADAAD, SHAL DURGUI HUREH AGSHINDAA NOGOO NEGENGEE AASHILCHIHDAG, ZAGNACHIHDAG, GELEE CH, SETGELDEE, ZURHENDEE, DOTROO HAIRLASAAR L YAVDAG *UHER MONGOL*, HEHEHE. ETSEST NI, TORT MONGOLCHUUD BID AMID MEND BAITSGAAJ EZENT MONGOLOO ONOOG ODOOG BOLTOL AVCH YAVSAAR, TULGAND MAANI GAL ASSAAR, ASAASTAIGAARAA, ASAASTAI L BAIJ BAINA SHUUDEE, TORT MONGOLCHUUD MINI.
ooroos es ch, chuham terhuu hergees, ATGANDAA NANDIGNASAN, TORIIN JIIREG, EZENT TORIIGOO EZEGNEN SUUH TERHUU HUNIIGEE TOROHIIG NI HURTELH, YOSTOI YUMSIIG NI, AHUIGAA TOROO TULGARLAN, ERT URIDAA
MONGOL TULGAR TORIIG TENGER ORSHOO
Их хүний алдааг Иргэн хүн шүүдэггүй юм.
Ухсэн баасны Чинь Их хунбэ хоош малаа?Зоолон ааш зантай хуний угнээс гардаггуй авгайгийнхаа аяаар явдаг,оросуудын хэлж тушаасан юманд Ганц удаа сорог уг хэлж яваагуй оорийн гэсэн толгойгуй мануухайг ухсэндээ чи долоочих гээд байгааг Чинь таамаглажл байна!Гол шалтгааннь бол чи цэдэнпялтай Адил дорвод матар гэдэгнь 200% ортой бвйгаа!
WOOOww Tsedenbaliin ued uneheer taivan amidarch bsn shuu!!! Odoo bol elgeeree mulhuj amaaraa shoroo umhegsed olon ni ELUUAMTIIN ach gaviya!
агентаа орсууд устгасан
ALUNGOO EH TAWAN SUM SHIG HYCNTEI HEGDMEL BAI GESEN SANAABOL MONGOLIIN FILOSOFI YUMUU DAA.
Socialism shig saihan taivan niigem haana ch baihgui, ANGLI ANU medreegui yum bolohooroo esreg baidag uursduu odoo sunuj baina
монгол орноо тусгаар тогтнуулж хөл дээр нь босгосон өнгөрсөн түүх рүү минь хэн дайрч доромжлоод байгаа нь ойлгомжтой. 70 жилд бүх хийж бүтээсэн бүхнийг хувьдаа завшиж гэмгүй царайлж яваа АН-ы мэрэгч амьтад шүү дээ.
Uwsiinhangui dol Mongol uls hetcuudnee he he he
Socialism shig saihan taivan niigem haana ch baihgui ANGLI ANU medreegui yum bolohooroo esreg baidag uursduu odoo sunuj baina yg unen shuu
Монгол Улсын түүхийг хэн гуйвуулаад Монгол төрийн тэргүүнийг хэн муулаад байгаа нь ойлгомжтой шүү дээ монголчуудаа тайван бай монгол нэртэй нэг хужаагийн өтгөрсөн шээс л янз бүрээр бичиж байхгүй юу монголчууд гэдэг чинь түүхээ мэддэг ард түмэн.
Түүхээ мэддэг хүмүүст баярлалаа. Буянтай удирдагч
Yamr ued henii ued Mongol min hugjij baisan be gedgig mongolchud mednee.Henii ued uy bolj baigaag ch medej bn.Odooo teged hyatadiin horoo ideed targalaad taiban dugjirtsga
Batmonkh bol chadvar muutai ulgen salgan amitan baisandaa, amia l xooxoilj uldsen uxeents er shuudee tor barix uxaangui mulguu dorvod-uvssin zaxiin neg lalar baivdaa
Орос авгайн бандаашигны резин!Согтуу толгойтой оросуудын бууны нохой
Цэдэнбалын тухай Үнэн сонины 7-р сарын 25,26-ны дугаарт Цэрэн гэгч хүний бичсэн “Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааны тухай” уншиж ийм сэтгэгдэл төрлөө. Хуйвалдааныг Горбачев толгойлжээ. Зүв зугээр ажлаа хийж байсан Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээнд оруулахаар Москвад дуудаж, эмнэлэгт хэвтүүлж, мартамхай болсныг далимдуулж, тархины хүнд өвчтэй гэсэн хуурамч акт гаргуулан гэрийн хорионд хийжээ. Хэвтсэн өдрөөс гурав, дөрвөн хоногт акт гаргуулж, (7-р сарын 30-нд эмнэлэгт хэвтсэн, 8-р сарын 17-нд ажлаас халсан) ердөө 17 хоногт багтаан огцруулжээ. Өвчний учир өөрийнх нь зөвшөөрлөөр гэж чөлөөлсөн нь худал байжээ. Тархины хүнд өвчин тусаагүй болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр баталжээ. Бөөрний өвчнөөр нас баржээ. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргуулах гэж манай эрх баригчид Москвад Цэдэнбалтай хоёр удаа уулзаж ярилцсан боловч зөвшөөрөл өгөөгүй. Хоёрдох уулзалтан дээр Цэдэнбал хэлэхдээ “Та нар хуйвалдагчид, эргэлтэнд оролцогчид, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаас эрс татгалзаж байна. УБ-т намайг аваачихыг хатуу шаардаж байна. Ниссэний улмаас эрүүл мэнд муудвал эмч нар хариуцлага хүлээхгүй гэсэн гарын үсэг хийж өгөхөд бэлэн байна” гэсэн байна шүү дээ. Зөвлөлтийн КН-ын ТХ-ны УТТ-ны хурал дээр Цэдэнбалд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга юм уу. Ямар нэг хүндэт албан тушаал санал болгоё. Түүний гадаад дотоод нэр хүндийг хөндөхгүйгээр ажлаас нь халья гэсэн байхад манай эрх баригчид түүнийг бүх албан тушаалаас халсан.Намын хүндэт даргаар үлдэх хүсэлтээ эхнэр хүүхдээрээ дамжуулж хүссэн боловч манай намын дүрэмд ийм заалт байхгүй гэж Батмөнх шууд хоригложээ. Түүнийг намаас хөөж, бүх алдар цолыг хураах санаачлага гаргаж, зохион байгуулсан Г.Очирбатын (намын дарга) явуулгыг Цэрэн яагаад нуугаад байгаа юм бол? Цэдэнбалыг ажлаас өөрчилснийг би буруу гэж үзэхгүй. Гэхдээ ингэж хэлмэгдүүлэх алдаа гаргаагүй удирдагч шүү. Тэр 44 жил нам төрийг жолоодохдоо улс төрийн хэргээр нэг ч хүнийг шоронд суулгаагүй. Лоохууз нарын бүлэглэсэн явуулгыг 1964 оны бүгд хурал илчилж, тэдэнд нутаг заасныг Цэдэнбал хэлмэгдүүллээ гэж түүх мэдэхгүй өнөөгийн зарим хүмүүс шүүмжилдэг. Лоохууз бүгд хурал дээр шүүмжлэл тавиад хэлмэгдсэн гэж зарим нь ойлгодог. Тийм биш ээ. Тэр бүгд хурлыг ашиглаж төрийн эргэлт хийх ажлыг Лоохууз урьдаас зохион байгуулсан. Гүтгэлгийн баримт цуглуулж, гудамжинд Цэдэнбал, Филатова нарыг муучилсан ухуулах хуудас наахаас эхлээд бүгд хурлын олон гишүүдэд (ялангуяа ажилчин, малчин, баатар, гавьяат нарт) хэлэх үг бэлтгэж өгөх, олон удаагийн уулзалт зохион байгуулж ямар аргаар засгийн эрх авах, хэн хэнийг ямар албан тушаалд тавихыг хүртэл төлөвлөсөн байсан. Явуулга бүтэлгүйдвэл туслахыг Хятад, Румын зэрэг улсын ЭСЯ-наа хүссэн бичиг, захидал өгсөн гэх мэтээр ордны эргэлт хийхээр урьдчилан төлөвлөн зохион байгуулсан баримтууд нь Улсын архив, тагнуулын газрын архивт одоо ч байгаа. Бүлэглэсэн Лоохууз нарын хүмүүсийг үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр шийтгэх ёстой ч намаас хөөж нутаг заасан. Лоохууз хожим нь өөр хэргээр шоронд орсон шүү. 64 оны тэр бүгд хурал дээр зуугаад гишүүн санал, шүүмжлэл тавьж Лоохууз нарыг хатуу шийтгэхийг шаардсан. Энэ хурал дээр Цэдэнбал үг хэлээгүй, санал шүүмжлэл гаргаагүйг уг хуралд биеэр оролцсон би гэрчилнэ. Зөвлөлтийн эрх баригчдаас Монголыг Зөвлөлтийн Холбоонд оруулах гэсэн шахалт шаардлагуудыг Цэдэнбал олон жилийн турш эв аргаар тогтоон барьж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байсан учраас түүнийг ийнхүү огцруулсаныг архивын нууц баримтуудаар уг өгүүлэлд хөдөлбөргүй нотолсон байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг хагас зуун жил хамгаалж чадсан, улсаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан лидер Цэдэнбалыг харт оронд гэрийн хорионд насаар нь цөлж, нас барахад нь шарилыг нь монголдоо оршуулахыг манай эрх баригчид аргагүйн эрхэнд зөвшөөрсөн байдаг. Өөд болсон удирдагчаа хүндтэй газар 2-3 хоног байрлуулж, салах ёс гүйцэтгэдэг уламжлалаас манай эрх баригчид гажиж, Цэдэнбалын шарилыг захын хорооллын умгар улаан буланд үүрээр хоёрхон цаг байрлуулж, салах ёсыг ёс төдий хийж, нэг нь ч оршуулгад оролцоогүйд монгол түмэн ихээхэн дургүйцэж байсан билээ. Түүхийн талаар цагаан толгой ч үгүй , төрт ёсны үнэлэмж мэдэхгүй зарим эрх баригчид Цэдэнбалыг хүндэтгэх байтугай нэрийг нь дурсахаас айдаг юм байна. Төр, засаг удирдагчидаа хэрхэн хүндэтгэж байдгийн жишээг хоёр хөршөөсөө харж болно. Өч төчнөөн иргэнээ цаазалж догшин Иван нэр зүүсэн Иван Грозный хааныгаа, Бээжингийн төв талбайд тайван суулт хийж шаардлага тавьсан олон мянган хятад оюутан залуусыг танкаар бүслэн тээрэмдэх тушаал өгч газартай тэгшлүүлсэн удирдагчийгаа төр, засаг өнөөг хүртэл түүхэн байр сууринд нь тавьж хүндэтгэсээр байна. Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойг өргөн тэмдэглэхээс эхлээд 40 гаруй жил амьдарсан банзан байшинг нь түүний гэр музей болгох, төрийн ордны өвөрт Чингисийн удаах байранд залах хүртэл хүндэтгэл үзүүлж түүхэн байрыг нь эзлүүлээсэй гэж өнөөгийн төр засгаас олон нийт хүсч, харж байгаа шүү. Сайд, дарга, бүгд хурлын гишүүн, депутат явсан өвгөн би уур бухимдлаа барьж ядан байж энэ хэдэн өгүүлбэр хэлхэв.