sonin.mn

 

НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм.
ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын дарга  

Доржиев Цырен-Даши Эрдынеевич оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг Улаанбаатар хоттой хамтран байгуулах хүсэлтэй байна гэлээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга илэрхийлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.