sonin.mn
 
 Энэ оны эхний гурван сарын хугацаанд 21.7 тэрбум долларын орлого олсон тухайгаа Америкийн “Microsoft” компани пүрэв гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин тус компанийн цэвэр ашиг 12 хувиар буурч, 4.99 тэрбум доллар болжээ. Өнгөрсөн онын эхний гурван сард “Microsoft” 5.66 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллаж байв.
 
“Microsoft”-ийн тайлангийн мэдээ биржүүдийн арилжаанд эергээр нөлөөлж, пүрэв гарагийн арилжаа дуусах үед тус компанийн хувьцааны үнэ 3.9 хувиар өсч, 43.34 долларт хүрчээ.
 
“Microsoft” компанийн дээр дурдсан хугацаан дахь орлого өссөн нь тус компани 2014 оны хавар “Nokia” компаниас хөдөлгөөнт холбооны бизнесийнх нь зарим хувьцааг худалдан авсан нь нөлөөлсөн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг