Эхний хэсгийг энд дарж уншина уу?
Найм. ДЭЛХИЙД МОНГОЛ ГЭДЭГ БРЭНДИЙГ ХАМТДАА БИЙ БОЛГОЦГООЁ.
-Г.Галбадрах: Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Бид Монгол улс дэлхийд хэрхэн тоглогч байх тухай ярилаа. Энэ хэр боломжтой гэж үздэг вэ?
-Л.Оюун-Эрдэнэ: Боломжтой байлгүй яахав. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилца,атай. Энэ бол бидний хувьд их том давуу тал. Яагаад гэвэл Орос, Хятад аль аль нь энэ цаг үеийн дэлхийн том гүрнүүд. Тэдэнд дэлхийн бусад улсуудад Монгол улсыг хөгжүүлж харагдуулах нь ашигтай. Жишээ нь БНХАУ дэлхийн номер 1 эдийн засагтай улс болохын төлөө АНУ-тай өрсөлдөж байна. Хажууд нь байгаа хөрш орон нь хөгжихгүй байвал, тэд дэлхийд яаж харагдах билээ. Тиймээс хоёр хөрш маань аль аль нь биднийг дэмжих улс төрийн сонирхолтой. Нөгөө талаар Монгол улс бол Азийн үлгэр жишээ ардчилсан орон. Мэдээллийн технологийн салбар нь хөгжсөн, хэвлэлийн эрх чөлөөтэй, олон намуудын тогтолцоотой, ардчилсан засаглалтай улс. Бид өөрийн гэсэн хэл соёлтой, дэлхийд ховорхон түүхтэй улс. Энэ утгаараа баруунд биднийг Азид байгаа ардчиллын загвар болсон цөөхөн улсын нэг гэж хардаг. Сүүлийн жилүүдийг эс тооцвол биднийг дэлхийд эдийн засгийн хурдтай өсөлттэй орнуудын нэг гэж хардаг байв. Юуны өмнө бид "Монгол" гэдэг нэршил брендийг дэлхийд зөвхөн түүхэн талаасаа биш, одоогийн нөхцөл байдлын хувьд таниулах хэрэгтэй. Одоо бол мэдээлэл их дутуу байгаа. Энгийн жишээ хэлэхэд “Марко Поло” гарлаа. Хүмүүс Монголын талаарх сонирхол нь дороо өөр болж байгаа нь мэдрэгдэж байх жишээтэй. Миний бодлоор Холливиуд Азийн тэр дундаа Монголын түүхийг сонирхож эхлэж байх шиг, бусад түүхээр тэд ихэнхээр нь кино хийчихсэн учраас. Миний ажиглалт зөв бол энэ бас л том боломж, үүнийг Засгийн газар бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй.
-Г.Галбадрах: Уулзаж сайхан ярилцлаа. Олон зүйл дээр бид санаа нийлж байна. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж төгссөн Харвардын Кеннедийн Их Сургуульд суралцаж байгаа болохоор чиний мэдлэг, сэтгэл дээр том хариуцлагууд ирэх байх. "Ачааны хүндийг дааж явах тэнхээтэй, тэвчээртэй, бас ухаантай байгаарай" гэж ерөөе. Чамд баярлалаа.
-Л.Оюун-Эрдэнэ: Баярлалаа. Намайг урьж ярилцсан танд баярлалаа. Чулууны үйлдвэрт ажиллаад орлогоороо залуустай уулзаж, ийм үйл хийнэ гэдэг сонсоход хялбар ч хийхэд амаргүй зүйл. Эх орныхоо хөгжлийн төлөө, ирээдүй үеийн төлөө хийж буй таны үйлс цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорно гэдэгт итгэлтэй байна.
... "Монгол орны хөгжлийн гарц боловсрол гэдэг дээр бидний санал нэгдэж байсан. Улстөрийн намчирхсан талцлаас илүү, Монгол орны ирээдүйн зөв бодлогын төлөө залуус нэгдэж, нийгмийг өөрчлөх боломж байна гэдгийг түүнтэй хийсэн ярилцлагын дараа бодож байв. Миний хувьд энэ ярилцлагаар МАН, АН гэдэг улстөрийн хүчнүүдийн тухай өгүүлэхийг хүссэнгүй харин, ДЭЛХИЙ хэмээх далайд МОНГОЛ гэдэг усан онгоц хэрхэн уралдах талаар, тэр залуур дээр буй төр засгийн бодлого ирээдүйд ямар байх тухай л өгүүлэхийг эрхэмлэв. "Монгол" хэмээх нэгэн том брэндийн талаар хамтдаа бодож, нэгдэх нь хамгаас чухал юм. Түүн шиг олон олон залуус Монголын хөгжил дэвшлийн төлөө сэтгэл оюунаа чилээж, өөрсдийгөө бэлдэж байгаа болохоор би өөдрөг итгэлтэй байдаг. Харин тэднийг дэмжих нь бидний үеийн үүрэг юм.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Хажууд нь байгаа хөрш орон нь хөгжихгүй байвал, тэд дэлхийд яаж харагдах билээ. Тиймээс хоёр хөрш маань аль аль нь биднийг дэмжих улс төрийн сонирхолтой.мөрөөд тэнэг мал вэ, бидний хөгжих эсэх нь тэдэнд ямар ч падлий байхгүй, авах юм байвал авч л байя гэсэн бодлоготой
тэрч үнэн байх шүү
Mundag zaluu bn. Amjilt !