КОЛОМБО. /NHK/. Хятадын Ерөнхийлөгч тэнгисийн бүсэд хамтын ажиллагааг сайжруулахаар Шри-Ланкатай тохиролцжээ.
Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин Энэтхэгийн далайн Мальдив улсад айлчилсны дараагаар Шри-Ланка руу мягмар гарагт мордсон байна. Тэрээр сүүлийн 28 жилийн хугацаанд Шри-Ланкад айлчилсан анхны Хятадын Ерөнхийлөгч болсон байна.
Түүнийг хүлээн авах ёслолд 40 заан, олон мянган хүүхэд оролцжээ. Тэрээр Шри-Ланка улсын Ерөнхийлөгч М.Раджапаксетэй уулзаж, тэнгисийн бүс, тэр дундаа хамгаалалтын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Уулзалтын эхэнд Хятад-Шри-Ланка улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байна. Шри-Ланка улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа Си Зиньпин илэрхийлжээ.
Шри-Ланка улсын өмнөд нутгийн боомтын байгууламжийг барихад Хятадаас тусламж аль хэдийн үзүүлсэн байна. Японы Ерөнхий сайд Синдзо Абэ 10 өдрийн өмнө Шри-Ланкад айлчилсан бөгөөд Синзо Абэ Ерөнхийлөгч М.Раджапаксетэй уулзаж, тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа сайжруулахаар тохиролцсон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0