sonin.mn

Төрөөс тэтгэврийн шинэч­лэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төс­лийн үзэл баримтлалын төслийг Зас­гийн газрын хурал­даанаар хэлэлцэн үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзжээ.

Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарч­маар буюу шимтгэлийн орло­­гоо­­роо тэт­гэврийн зард­лаа сан­хүүжүүлдэг хуваар­илалтын тогтолцоо бө­г­өөд хэрвээ тэтгэврийн даат­­галын тогтолцоонд өөрч­лөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдаг­длын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд долоон хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.

Иймд цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтол­цоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон дав­харгат тэтгэврийн тог­толцоог нэвтрүүлвэл ахмад настанд зохистой хэм­ж­ээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой ол­гох нөхцлийг бүрдүүлж, тэт­гэврийн даат­галд хамрах хүрээг өргөж­үүлж малчид, хувиараа хөдөлдөр эрхлэгчдийг тэтгэв­рийн орлоготой болгох боломжтой болох юм.

Эх сурвалж: