Улсын бичиг үсгийг нэг журамд шилжүүлэх гэж төр их мунгинаж буй бололтой. Үүнтэй уялдуулан улирагч он цагийг сөхөн үзэв ээ. Үгүүлрүүн: 1930 онд хуралдсан МАХН-ын VI их хурлаас ардыг гэгээрүүлэх талаар гаргасан тогтоолдоо "Манай монгол үсэг нь хуучирч, одоогийн ярианы хэлэнд ерөөс тохирохгүй хоцорсон учир түүнийг халж, дэлхийд түгээмэл хэрэглэж байгаа латин үсгийг өөрийн хэлэнд нийцүүлэн авч латин үсэгт суралцуулах бэлтгэл ажил явуулбал зохино" хэмээжээ.
Латин үсэгт бага сургуулийн сурагчдыг анх орсноос нь эхлэн сургах, 2-3-р ангид латин үсгийг хослуулан заах шийдвэр гаргасан нь дөнгөж сургуулийн босгоор орсон балчир хүүхдүүдэд ой тойндоо хүлээн авах чадвар сулхан, 2-3-р ангийнхан монгол үсгээ тогтоон ядаж байтал хослуулж хэрэглэх нь бүр ч хүндрэлтэй байв.
Үр дүн төдий л харагдсангүй, сурахыг шаардсан дарамт байсаар. 1931 онд латин, монгол бичгийг төсөөлж байтал дунд сургууль, багш бэлтгэх сургууль, бусад сургуульд заахын зэрэгцээ түр сургууль, бичиг үсгийн дугуйлангаар ард иргэдэд заах шийдвэр гарсан нь "Даарин дээр нь давс нэмэв" гэгч болов.
Мөн онд сонин, сэтгүүлийг латин үсгээр гаргах гэж туршин үзээд аажимдаа орхив. 1933.05.01-нээс латин, монгол үсгээр албан бичгийг хөтлөх шийдвэр гарч, нэг хэсэг хугацаа алгуурлаж дасаж дадах нь удаашралтай байвч уг үсэгт орон даяар шилжих шийдвэр гаргажээ. Энэ нь ёстой л "Модыг нь тохож морийг нь унуулав" гэгч болжээ.
Энэ шийдвэрийн дараа 1941 оны эхээр МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаар орос үсэгт үндэслэсэн кирилл үсгийг хэрэглэх тогтоол гаргаатахжээ.
Энэ шийдвэр олны гайхашрал төрүүлэв. Гайхал төрүүлсэн ч эцсийн шийдэл байлаа. Кирилл бичигт шилжих улсын комисс байгуулагдаж, комиссын даргаар Ю.Цэдэнбал /МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/, орлогч даргаар Т.Машлай / Гэгээрлийн яамны сайд/ томилогдов.
Кирилл үсэгт үндэслэсэн тэрхүү бичгийг манай эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн зохиох хариуцлагатай, нарийн төвөгтэй үүрэг хүлээсэн юм. Нийт 35 үсэгтэй, 33 нь авиан дуудлагатай, авианы дуудлагагүй үсэг тэмдэглэх хоёр тэмдэгтэй /ь, ъ/ зохиож хэлэлцүүлэг явуулахад олон нийтийн хандлага дэмжих тийшээ байв.
Гэвч хуучин монгол бичигт дасал болсон зарим хүмүүс, албан тушаалтанд таашаагдахгүй байсан нь олон удаагийн туршилт, сорилтоос цэрвэж дурамжхан байсныг үгүйсгэх аргагүй. Ерөөс цөөн бус хүн олон зууны уламжлалтай удмын бичгээсээ хөндийрлөө гэж үзэж байсантай ч холбоотой.
Ийнхүү латин, монгол үсэг нь кирилл гэх "өргөмөл дүү"-тэй болов. Нийгмийн хөгжлийн урт удаан хугацаанд кирилл бичгийг хэрэглэж сурсан нь гайхширч байсан шийдвэрийн амьд биелэл болов. Кирилл бичигт бүх нийтээр суралцсаар 30 жил өнгөрсөн хойно 1970 оны босго даваад бичиг үсэгт нийтээр суралцсаны төлөө ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн нь үндэсний бахархал.
Гэтэл 50 гаруй жил орхисон монгол бичиг, латин бичиг кириллын хаялгаар ширвэгдсэн ч 1990-ээд оноос сэргэж, ЕБС-д заагдаж, англи хэлд суралцахын явцад латин үсгийн чадварыг хүүхэд залуусаас авахуулаад нийтээр хэрэглэх болов. Ингээд бодоход манайхан кирилл, монгол бичиг, латин үсэгтэй иргэд гэхэд үнэнд дөхөж очно.
Үүн дээр бүх нийтийн тууштай оролдлого чармайлтыг нэмбэл гурамсан бичигтэн орон болно. Тодруулга: Ийнхүү бодохул өнөөх өргөмөл дүү нэртэй кирилл бичиг латин, монгол бичгээ бараа туруугүй хол орхисон ч тэд нь сэргээд кирилл бичгийнхээ араас ойртож явна.
Латин үсгийг өнөөгийн даяаршлын нийгэмд хөгшин хөвөө, хөрөө нялхгүй сурах нь нийгмийн шаардлага болов. Монгол бичиг, латин бичгийг орхиж, олон арван жил түрэн орж ирж төрийн албан бичиг болтлоо хэрэглээ болсныг, худам бичгээс олон жил хөндийрсөн гэдгээр шалтаг болгож өнөөгийн зарим иргэн монгол бичгээ хичээл билгээ гарган хичээн суралцахгүй байгаа нь харамсалтай.
Манай дунд сургуулийн сурагчид өнөөдөр сайн уншиж, сайхан бичиж ур чадвараараа уралдаж байхад нүдэн балай, чихэн дүлий явагсад тун ч ичгүүртэй. Хос морьтой байж хол явна. Монгол бичгийг хичээн уйгагүй сурвал сарын дотор ч сурдаг. 1940 оны эхээр кирилл бичиг гарч байхад манай ахмад багш нар өөрөө бие даан сураад сурагчдад зааж байсан туршлага бий.
Тэр үеийн багшийн нэлээд нь 4-р анги, 7-р анги төгсгөөд л багш болж байлаа шүү дээ. Тэд л бэрхийг гэтэлгэж сурахын амьд жишээ байлаа Гэтэл зарим ихэмсэг байрын сэхээтнүүд оролдлогогүй залхуудаа, нийгмийн дэвшилдээ нэмэр болохгүй нэрмээс болох үг яриа гаргаж явдаг.
Тэд бага сага сурсан зүйлдээ эрдэж кирилл бичгийг орхивол таарна, дэлхийд энэ бичгийг хрэглэж байгаа орон бараг үгүй /орос, монгол, болгар гурав төдийхөн/ гэнэ.
Энэ бичгээр өчнөөн төчнөөн алдаж, найруулга нь авцалдаагүй бичдэг хэрнээ тийн ярих нь утгагүй бас монгол бичигт халтар хултар ойлгоцтой хэрнээ орчин үеийн ярианы хэлтэй нийцэхгүй, төвөгтэй, авианы бичиг, бичлэг, дуудлага, утгын зөрөөтэй, сурахад бэрхшээлтэй гэж номчирхоно.
Ийм учир начир нь олдохгүй ааш аягийг яалтай билээ. Өнөө цагт үндэсний үсэг бичгээ дэлгэрүүлэх их үйлст нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа хүмүүсийг оюуны соёлын мэлмий нээгч гэвэл тэдний нөмөр нөөлөг дор нүдэн балай чихэн дүлий байгсад ичгүүртэй бөгөөд оюуны соёлын өргөөнд багтаж орохгүй эрхгүй юм. Зальжин аргаap шургалж оруузай. Залхуу, идэвхгүй санаачлагагүй тэдэнд хориотой.
Хэл бичгийн ухааны доктор Ж.Гунаасүрэн
Эх сурвалж: "Утга Зохиол урлаг" сонин
Сэтгэгдэл0
Нээрээ л Монгол хүн гэж ярих, бахархах, онгирох дуртай мөртлөө "МОНГОЛ БИЧИГ"-ээрээ бичих нь битгий хэл уншиж чадахгүй хүмүүсийн нэг нь би яахын аргагүй мөн шүүдээ Гэхдээ бас хоосонгүй ээ латинаар мессежээ биччихнэ, уйгаржингаар нэрээ биччихнэ, кириллээр харин ч гайгүй талдаа гэхдээ л сүүлийн үеийн зөв бичгийн дүрмийг ойлгохоо больсон учраас алдаа гаргаад байдаг. Учир нь шинэ дүрэм бидний сурч байсан үеэс өөр болсон байна лээ Энэ нийтлэлийг уншаад үнэхээр ичиж байна бантахдаа Монгол хүн биш гэж бодолтой нь биш дээ Хүүхдүүд минь та нар л энэ Монголын ирээдүйн жинхэнэ эзэд нь шүү Ээдээ бага гэлтгүй хичээж байгаарай ХЭЛ-ХИЛ-СОЁЛ
Монгол бичиг сурах гэж жаахан хичээхийн оронд элдэв юм хуцаад байдаг сэхээтний оронцог болсон юмнууд их бий дээ. Хос бичигтэй байх зүгээр ш дээ. Европын орнууд 4 хэл зэрэг сураад амжуулаад байхад хөлдүү юмнууд анхаараач ээ. Хэл шинжлэлийн академич атлаа эсэргүү юм ярьдаг юмнууд байдаг. Сурах чадваргүй махан толгой болсон юмнууд.
Neeree tiim shuu. Bur helnii hureelengiin zahiral ni geed bod!!!
Yostoi zuv asuudal bna.ireeduigee bodood LATIN usegtei boli
Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Уйгуржин Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай тул одоо цагт хэрэглэхэд маш хүнд. учир нь бид хүн бүр төв халх аялгуугаар л яридаг тул. аан бас яагаад дэмжиж байна гэхээр олзлогдсон бичээч Тата-Тунгагийн зохиосон уйгур үсгээс авсан бичгийг Монгол гээд, Монголын нэрт эрдэмтэн их бичгийн хүн Ц.Дамдинсүрэнгийн Grekiin (bas Болгарын ch gej uzdeg) ах дүү 2 Кирилл Мефодий (Кири́лл (в миру Константи́н по прозвищу Фило́соф, 827—869, Рим) и Мефо́дий (в миру Михаи́л; 815—885, Велеград, Моравия) (греч. Κύριλλος καὶ Μεθόδιος, ст.-слав. Кѷрї́ллъ и Меѳо́дїй) -- братья из города Солуни (Салоники), реформаторы славянской азбуки, создатели церковнославянского языка и проповедники христианства.)нарын зохиосон кирилл бичгээс санаа авч зохиосон КИРИЛЛ бичгийг яагаад илүүтэй ад үзнэ вэ.Бид энэ бичгийг хэрэглэснээр бидний ухамсрын түвшин, бидний менталитет илүүтэй барууны чөлөөтэй сэтгэдэг хэлбэр орсон гэж би үздэг. Кирилл үсэг чинь орос үсэг бишээ. Энэ талаар хэдэн юм хэлье. 9 дүгээр зууны эхэн үед эдүүгээгийн Чехийн нутагт Морав хэмээх Слвяны анхны төр улс байгуулагджээ. Энэ Морав гэдэг улсад Мефодий, Константин гэгч слав хэлийг нэвтэрхий сайн мэддэг ах дүү хоёр грек хүн ирж, слав үсэг зохиож,славянуудад эх хэлээр нь христос шашныг дэлгэрүүлсэн байна. Мефодийг нас барсны дараа түүний шавь нар Мораваас хөөгдөж Болгарт дүрвэн очоод дээрх слав үсгийг шинэчлэн кирилл үсэг зохиожээ. Түүнээс бүр хойно 988 онд Киевийн их ван Владимир христос шашинд орох үед кирилл үсэг нэгэнт зохиогдоод шашны ном судар нь славя хэл дээр орчуулагдчихсан байсан тул оросууд слав хэлээр христос шашин шүтэх болжээ. Оросууд 9 дүгээр зууны эхэн үед Скандинаваас Балтийн тэгис гатлан кипчакуудын нүүдэллэдэг Украйны хойд үзүүрт нүүдэллэн ирсэн нормандууд ажээ. Тэд төрөлх хэлнийхээ оронд эзлэн авсан слав хүмүүсийн хэлээр ярьдаг болжээ. Уйгаржин буюу Худам монгол бичгийг албан ёсны бичиг болгоно гэвэл үлгэрийн далай. Анагаах ухаан, Тоо, геометр, инженер гээд байгалийн болон нийгмийн бусад шинжлэх ухааныг яаж энэ үсгээр бичиж илэрхийлэх болж байна? Ц.Дамдинсүрэнг гуайн зохиосон зөв бичих дүрэмд зарим нэг засаж сайжруулах зүйл байвал эрдэмтэн мэргэд цуглаж ярилцаж нэг мөр болгоод, толь бичиг, зөв бичих дүрмийн нэг л номтой болох хэрэгтэй. Эрдэмтэдийн хийсэн ийм толь, номнууд уул нь бийшүүдээ.Тэрнээс биш нүдний нь хүүхэн хараа нь мөнгө болсон зарим "эрдэмтэн", улс төрийнхнийг дагавал нохойн замнаас долоон дор замаар орно.