sonin.mn
“Дээлтэй Монгол Наадам – 2013” арга хэмжээний “Дээлтэй Монгол” парад жагсаалд оролцогчдын байрлалуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
2013.07.13-ны 1200  цагаас “Дээлтэй Монгол” парад жагсаал эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас парад жагсаалд оролцогчдыг байрлуулж бүртгэнэ.
 
1. Дуурын бүжгийн эрдмийн театрын урд талд “Монгол Костюмс” ХХК, “Торго” салон, ДБЭТ, Түмэн эх чуулгын жүжигчид, Улсын цирк, Хөгсүү чуулгын 999 бие биелгээчид, Ноён зууч 1950-ын хамт олон, тусгайлан оролцох бусад байгууллагууд.
 
2. Улаанбаатар зочид буудлын урд талбайд Баянзүрх дүүргийн парад жагсаалд оролцогчид
 
3. Спортын төв ордны зүүн талд ( гол хаалга тал ) Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн парад жагсаалд оролцогчид
 
4.  Ерөнхий сайд Амарын гудамжинд Сонгино хайрхан дүүргийн парад жагсаалд оролцогчид
 
5.  Гутлын 22-р дэлгүүр буюу Өргөө зочид буудлын ард талд Баянгол дүүргийн парад жагсаалд оролцогчид
 
6. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн парад жагсаалд оролцогчид дүүргийнхээ урд  байрлалаа эзлэж бүртгүүлнэ.
 
Эдгээр парад жагсаалд оролцогчдыг Багахангай дүүргээс Сүхбаатар дүүрэг хүртэл нар зөв тойрсон байдлаар оролцуулах ба парад жагсаалыг Дуурь бүжгийн эрдмийн театр -   Монголын Хөрөнгийн бирж – Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын байр – Төрийн ордны өмнүүр орж ирэхээр зохицуулж байгаа юм.
 
Наадамчдад зориулан 2000 суудал бэлтгэх бөгөөд 1100 цагаас эхлэн зочид суудлаа эзлэх боломжтой юм байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.