сонин mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр коронанвирусын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж, ХӨСҮТ-д ажиллалаа. 
 
Энэ үеэрээ тэрбээр:  "Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайдын хувьд би тариулж, нийт иргэддээ уриална.
 
 
Коронавирусын эсрэг вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид бүхэн энгийн амьдралдаа орох боломжтой болно" гэв.