Саяхан нэг өдөр тутмын сонин дээр, манай спортын ертөнц бол мафи юм, олон жил оршин тогтнож байгаа, мафийн гишүүдийнхээ л хүмүүсийг хар багаас нь булхайдан өргөж дэмжсээр шигшээд хүргэдэг, спортод орж ирдэг хөрөнгө оруулалт, шагнал, хандив тусламжийг завшиж эргэлдүүлдэг, мафийн бус хүн Монголын спортод нэвтрэх ямар ч аргагүй, ийм болохоор спорт хөгжихгүй байгаа гэж бичсэн байв. Үнэн эсэхийг эс мэдмүй.
Энэ тухай би нэг таньдаг хүндээ хэлтэл урлагийн ертөнц яг тийм ш дээ, мафи ш дээ, тиймээс Монголын урлаг сөнөж байгаа гэдэг юм байна. Уран зохиолын ертөнц ч мафи шүү дээ, зөвхөн танил тал, нутаг ус, хамаатан садан, бизнесийн холбоо сүлбээгээр л явдаг шүү дээ гэж бодогдоод явчихлаа.
Саяхан нэгэн хүмүүн “Монголын мах мафийн гарт оржээ, гадаадын импортлогч хүнд мах олж өгөх гэсэн чинь огт олдохгүй байна, “том босс мэднэ, тэр том босс битгий хүнд мах өгөөрэй, би л бүгдийнх нь учрыг олно гэсэн, тэр хүний гарын үсэггүй бол болохгүй, тэр хүн маань маш нууц хүн” гээд халгаахгүй байна, тэр босс нь гадны хүн байдаг гэнэ” гэсэн билээ. Янз бүрийн салбарын мафиуд маань гадаадын мафид атгуулсан байх нь энгийн үзэгдэл. Төрөл бүрийн ченжүүд ч эртнээс мафийн зохион байгуулалтад орсон гэдгийг хүмүүс гадарлах байх. Монголчууд дотоод гадаадын мафиудын талхин дор давхар давхар дарлагдаж боолчлогдож байна.
Монголын салбар бүр мафи болж. Ерөөсөө л мафи. Журмын нөхөд бид улс төрийн мафиуд, уул уурхайн мафиуд, ураны, УЦС-ийн, иргэн харьяатын гээд олон мафиудтай тэмцэж иржээ. Гэхдээ хүч хөрөнгө ихтэй, өндөр зохион байгуулалттай, харийнхантай сүлбээцэлдсэн мафиуд болохоороо амар дийлдэхгүй сэнж.
Мафи л болохоор гэмт хэрэг л үйлддэг, шуналд л хөтлөгддөг, ямар ч ёс зүйгүй, яс үндэсгүй байдаг аж. Миний бие энэ нийгэм бол хулгайч нийгэм гэж 2000 онд бичиж байсан, хэдэн жилийн өмнөөс клептофеодализм гэж тодорхойлж байгаа. Гэтэл боолын нийгмийн шинж тэмдгүүд ажиглагдаад, тодруулан тодорхойлох шаардлага гарч ирсэн. Одоо хамаг учир тодорхой болж байх шиг. Клептос буюу хулгайч давхарга нь мафижсан байгаа тул мафийн боолчлолын шинж тэмдэг ажиглагдаад байсан нь тэр байж. Мафижсан клептофеодализм гэх юм уу, мафи-феодализм гэвэл илүү онох шиг.
Манайхан эвлэлдэн нэгдэж чаддаггүй, түүхэндээ далайцтайгаар сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жишээ тун цөөн, төвшин нь нэн дор учраас манайд мафи байхгүй байна гэж боддог байлаа. Гэтэл муу юман дээр бол гаргуунд эвлэлдэн нэгдчихсэн юм байна шүү дээ. Мафидаа айхтар үнэнч, гэмт хэрэг хийж сорилго давж байж элсдэг, боссоо шүтэн биширч үг дуугүй дагадаг шиг. Бас араас нь хутга шаахад бэлэн, харгис хэрцгий, зөвхөн алд биеийн цэнгэлийг л эрхэмлэн дээдэлдэг, анти-интеллектуал, ийм л босоо ороолонгууд олон болж.
Үүний нөлөөгөөр нийгэм маань ч их эрүүжсэн. Данциг Балдаев гэдэг хүний номыг 90-ээд онд уншихад эрүүгийн хүрээлэл нь амьтны ертөнц рүү их ойртсон гэсэн байхаар нь дэндүү хялбар томьёолоо юу даа гэж байсан чинь одоо бол нээрэн л амьтан л байгальд бэлэн байгаа юмыг биеийн хүчээр авах, хулгуух, булаах гэдэг дээ гэж бодогдном. Хүнээ байж байгаа хэрэг юм л даа. Тэгэхээр нийгэм маань амьтанжиж байна гэсэн үг. Арга ч үгүй, социализмаас феодализм, боолын нийгэм, хүй нэгдэл, амьтан гэж ухарна шүү дээ.
Энэ айхавтар ухралтын эх социализмын үед эхэлсэн. Хамгийн шударга сайхан нийгмийг байгуулна гэчихээд шударгачуудыгаа шууд хөнөөчихдөг, номенклатур гэх үе залгамжлах шинэ феодал давхарга хязгааргүй ноёрхсон гаж нийгэм байгуулчихсан. Угаасаа худалч большевикууд хулгайч люмпенгүүдтэй холбооцож байгуулсан гарвальтай шүү дээ. Ингээд социализмын үед дээдцүүл нь үлгэрлээд хумслалт, арын хаалга, хууль бус явдлыг хавтгайруулсан байдаг. Соцын үед ямар ч эрхэм нандин итгэл үнэмшил үгүй болж, гэмт хэрэгтнийг, хүчирхийлэгчийг, залилагчийг шүтэх үзэгдэл буй болсон гэж байгаа. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэх адгууслиг ухамсрыг социализм суулгаж төлөвшүүлж байлаа. Зөвлөлтийн хяналт даралт үгүй болсноор манай номенклатурчид, хумслагчид, арын хаалгачид улаан цагаандаа гарч энэ муухай нийгмийг үүсгэсэн.
Манайхтай адил совет нийгэмтэй байсан Орост социализм дампуурч унасны дараа гэмт хэрэг гаарсан. Хойд хөршид эрүүгийнхэн төрийнхөнтэй сүлбээцэлдэж, бүр атгаж туйлж байгаад Путиний хүчний ажиллагаанд дийлдсэн. Тэгвэл Монголд эрүүгийнхэн өөрсдөө төрд гарч, мафийн үйл ажиллагаа Монголын төр болсон тул тэдний хулгай луйвар легитим сэргээн мандуулалт, хөгжил дэвшил гэгдэх болж, Оросынх шиг анзаарагдахуйц байж ирсэнгүй. Мафийн ардчилангуйлалт Монгол болжээ.
Одоо тэгээд яах вэ? Хүн амын олонхи мафийн гишүүн биш, мафид дарлуулж доромжлуулж, мафид шулуулж мөлжүүлэгсэд. Манай нөхцөлд гагцхүү мафитай хайр найргүй дайн хийж устган сөнөөж чадах хүчтэй удирдагч юм уу улс төрийн хүчин гарч ирж байж л Монголыг аврах юм байна. Тэгэхгүй л бол мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Мафитай дайтаж, ялж чадах Путин, Кальдерон, Дутурте шиг тийм л удирдагч Монголд хэрэгтэй ажээ. Мафи нь “Франц сөнөж, Итали сэхтүгэй” буюу “Morte Alla Francia, Italia Anela” гэх үгүүлбэрийн хураангуйлал гэдэг. Тэгвэл мафи сөнөж, Монгол сэхтүгэй гэмээр байна. Мафитай хийх дайн мандтугай!
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
өнөөдр мэдээ юу, мангар юм яриад байдаг.Манай улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж байж наадах чинь алга болно.
НАЙЗ ҮНЭН ЖУЛ БАЙНА ДАА. ПУТИН ЧИНЬ ӨӨРӨӨ МАФИ.ОРОС ОРНЫГ ТАГНУУЛУУД ЖҮ-ДОГИЙНХАН УДИРДДАГ ГЭЖ МЭДДЭГГҮЙ ЭЭ.
Elbegiin bayriig gonchigiin 3mafiig ustga
Elbegeegiin buynaar bid iim l uls opontoi boloid bn da hoorhii
Мафийн ардчилангуйлалт Монгол буюу МАМ?
Битгий тэнэгт гэдэг юмаа!!! Путин ч гэх шиг Социализмын хугацаанд байгаагvй олон улсаас ангид салж Ардчилсан солонгосын том хувилбар луу явж байгаа Мафи бишээ Нэг тагнуулын хурандаагын Дарангуйлал тогтоож буй улсыг нэрлэжээ Том тэнэгтдэг гар уу?? Энэ чинь(((
Путин, Кальдерон, Дутурте шиг тийм л удирдагч Монголд хэрэгтэй =Yostoi mafi tur bolno shdee, MinhbaYARAA
Unenheer zuv yum bichjee. Munkhbayartaa bayarlalaa. Mongolyn niigem ter ayaraa gemt hergiin yurtunts bolson shuu. Tiim bolohoor uudluhgui bgaam. Hezee hulgaich zangaa tatna daa?
Зэвсэгтэй бол юу гэж наад новшнуудыг чинь давраах вэ дээ.
Чи явж эмчлуулэн байгаарай Монхбаяраа Шар хадны эмч нар чамайг эдгээхээсээ онгорсон. Кащенко гийн эмнэлэг нь дээр байхдаа. Номын цагаан солио баатар болох тач хоер хам шинж Хэцуудээ
Unen bichsen bna. Chi ooroo emchluulsen ni deer bh
Чи явж эмчлуулэн байгаа Монхбаяраа Шар хадны эмч нар чамайг эдгээхээсээ онгорсон. Кащенко гийн эмнэлэг нь дээр байхдаа. Номын цагаан солио баатар болох т
Чи явж эмчлуулэн байгаа Монхбаяраа Шар хадны эмч нар чамайг эдгээхээсээ онгорсон. Кащенко гийн эмнэлэг нь дээр байхдаа. Номын цагаан солио баатар болох тач Хурц
teneg mal yu bichij baigaagaa ch medehguy baina
Унэн юм бичсэн хунийг явж эмчлуул гэсэн хун бур хурцын тасагт очихоор болсон байна
Ша.Баатар шарахнул драндулетом мысли И Зильбертрудом в результате ! Ожоговое состояние психике ! Ойлгосонуу Шаврын дуракуудаа !? Ш.баатар
Засагт гарч байгаа улсууд урьд нь хотын газрыг зарж хотыг ийм эмх цэгцгуй барилгажуулж улс орныг дампууруулж хувийнхаа доллорыг оffшорт байрлуулсан учир одоогийн ийм эдийн засаг бий болсон уунийг яагаад хулээхгуй байнаа
Оросын бууны нохой Менхбаяр оросыг хучнийхний мафижсан олигархууд удирддаг, толгойлогч нь " царь" хочит В.В. Путин гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа, муу пидер
Хямдорж гуай 1 удаа тиймэрхүү этгээдүүдийг дарсан даа. Түүнээс асуувал ямар вэ
Tsogt eh oronch munkhbayr mandtugai
Мандаад хана хурэх вэ ?
AN BOL MONGOLIIG MAfijsan ardchilaltai bolgoson uhdeluud tuuniig gardan guizetgesen elbegdorj batuul terbumtan HULGAICH NAR YUM
Мафиуд Монгол улсыг сөнөөчихлөө дөө.
Мафи аяа алд мухар сүсэг Монголоор дэндүү даажигнаж байна.Эмэгтэйчүүд үүнд манлайлж байгааг мэдэх үү? Бидэнд нэг ч дайсан алга.Нүүдэл мухар сүсэг хоёр биднийг хойш ч ирж байна.Мэдлэг ялагдсан!
Яг vнэн
Ша.Баатар шарахнул драндулетом мысли И Зильбертрудом в результате ! Ожоговое состояние психике ! Ойлгосонуу Шаврын дуракуудаа !? Шa.баатраа