Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан баруун хязгаарыг өөрийн болгож дураараа авирлаж байна аа. Учир аймгийнхаа шүүгч нартай нийлж хуулийг гууль болгож нэгэн ядарсан залууг хилсээр гүтгэж тэдний амьдралыг самаралцахад оролцсон тухай бид мэдээлж байсан.
Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард боловсролын салбартаа огцом эргэлт хийж 51 багшийг үндэслэлгүй халсан тухай ч өмнө бид дурдаж байсан. Тэгвэл шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын 5-нд гарч Д.Цэвээнравданг буруу шийдвэр гаргасан гэж тогтоосон.
Гэтэл Засаг ноёнтон шүүхийн шийдвэрийг үл огоорч өнөөг хүртэл багш нарыг нь ажилд эргүүлэн авалгүйгээр шинээр томилгоонууд хийгээд эхэлсэн аж. Тус аймгийн Захиргааны хэргийн шүүхээс Д.Цэвээнравдангийн гаргасан захирамжийг хянаж үзээд хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл байсныг нь тогтоосон байдаг.
Тухайлбал Төрийн албаны зөвлөлөөс энэ оны нэгдүгээр сард тус аймгийн боловсролын салбарт уг зөвлөмжийг хүргүүлсэн байжээ. Тодруулбал “Салбар зөвлөлийн дарга нарыг албан ёсоор баталгаажуулах хүртэлх хугацаанд төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлахгүй байх” зөвлөмж хүргүүлжээ.
Энэхүү зөвлөмжийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд Засаг даргын захирамж болоод сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон юм. Товчхондоо Засаг ноёныг үндэслэлгүй захирамж гаргаж, олон хүнийг хохироосон хэмээн үзсэн гэсэн үг.
Тиймээс нутгийн иргэд өдгөөг хүртэл асуудал шийдэгдэхгүй байгаа тул хэвлэл мэдээллийн салбар руу мессеж илгээж өөрсдийгөө нийслэлд ирж Д.Цэвээнравдантай холбоотой хууль бус үйлдлийг олон нийтэд ил болгож тавина хэмээн мэдэгдсэн юм.
Бидэнтэй утсаар холбогдсон багш Х.Баярсайхан хэлэхдээ “Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж түмний хүүхддийг эрдэм номд сургах гэж залуу насаа зориулсан хүн байна. Гэтэл хэн нэгэн намчирхсан хүн гарч ирээд нам намаар нь ялгаж олон хүнийг ажлаас нь хоморголон халсанд багш бид эсэргүүцэж байна.
Учир нь өнгөрсөн сард хууль бус захирамж гаргасан байна гэдгийг нь шүүх тогтоогоод өгсөн байхад Д.Цэвээравдан өдий болтол үл тоож байгаа нь ямар зорилгоор ийм бусармаг зүйл хийсэн нь ойлгомжтой байна.
Бид энэ тухайгаа хотын нэгдсэн хэвлэлүүд рүү мэдэгдэж ажлаас халагдсан зарим багш нар /хотод/ болж буй үйл явдлын талаар та бүхэнд мэдээлсэн байх ёстой.
Хэрэв энэ хүн шүүхээс гаргасан шийдвэрийг дахин хянаж үзэхгүй бол бид Улаанбатар хотод очиж БШУ-ны яам болон Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах болно.
Бидэнд үүнээс өөр боломж байхгүй. Хуулийг үл тоож байгаа хүн бидний үгийг яаж сонсох вэ дээ” гэсэн юм. Ямартай ч тус салбарт 20 гаруй жил ажилласан багшийн ярьснаар мань Засаг ноёнтон намын харьяаллаас болж ажлаас хоморголон халсан бол үнэхээр харамсалтай юм.
Тус аймагт МУБИС-ийн нэг салбар нь байдаг юм. Гэтэл тус сургуулийн ТУЗ-ийн даргаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдоржийг сонгосон аж. Гэтэл түүнийг сонгогдсоноос хойш Д.Цэвээнравдан түүнтэй их л сүжирч олон хуумгай ажил хийснийг ч ярьж байсан.
Уг нь Д.Цэвээнравдан аймгийн Засаг даргын суудалд их л зовж байж суусан гэсэн. Ховд аймгийн Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунчимэг хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газрын нэрийг барьсан хэсэг бүлэг нөхөд боловсролын салбар дахь төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаад харамсч байна.
Учир нь томчууд бидний дунд олон мянган хүүхэд хохирч байна гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бол. Улсын чанартай олон уралдаан тэмцээн сурагч нарын дунд зохигддог. Гэтэл энэ бүгд алдагдаж байгаад багш хүний хувьд харамсч байна.
Засаг дарга Д.Цэвээнравдан шинээр бий болсон залуу боловсон хүчин болон дадлага туршлагатай багш нараа ажлаас халсан нь боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлт биш шүү дээ. Энэ нь зөвхөн өөрийн намын нөхдийг ажилд авах гэсэн атгаг санаа.
Тиймээс боловсролын салбарыг битгий улстөржүүлээч гэж хүсмээр байна” гэлээ.Шинэчилэлийн Засгийн газрын тэргүүн төрийн албанд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халж байгаа нь намтай ямар ч хамааралгүй гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл дээрх багш нарын хэлж буйгаар АН-ын гэх тодотголтой хүмүүсийг үлдээж гудамжинд лааз өшиглөөд явж байсан дадлага туршлагагүй хүмүүсээр түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлнэ гэвэл ёстой үлгэр гэж хэлж байсан юм. Энэ нь ч үнэний ортой.
Өнөөдөр хэний ч мэдэхгүй хэсэг бүлэг нөхөд төрийн албыг хийдүүлж ах дүү амраг садангаа цуглуулж айлын гал тогоо мэт болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Ямартай ч Ховд аймгийн Засаг ноёнтон Д.Цэвээнравданг шүүхээс гаргасан хууль тогтоомжоо эргэн харж олон хүний амь амьдралаар тоглохгүй байгаасай гэж нутгийн иргэд нь хүсч байгаа. Цаашлаад боловсролын салбарт хэн дуртай хүн нь ажилладагүйг эрх биш эрхэм Засаг ноёнтон мэдмээр л юм даа.
Р.Төгс
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ene hun alban bolosrolgui tul iim teneg yum hiij baigaa. Progress gedeg ugiig porogros gej unshdag amitan sh tee.
энэ цэвээнравдан гэж боловсролгүй нөхөр, шүүхийн жамбалсүрэнгийн үгэнд орон түүний эхнэрийн өмгөөлж байгаа хэргийн талд буруу шийдвэр гаргажээ.
Hovdyn Zasag dargyn shiidver namjij uls turjsen gej bodohgui bna. Heel hahuul, archidaltad orson, turiin alban tushaalyg guuli bolgoj oron nutagt galzuurch bsan dund surguuliin zahiral, tsetserlegiin erhlegch naryg l ajlaas ni chuluulsun bna lee shde. Zuv sh de. Tuunees ajlaa hiigeed yavj bgaa engiin 1 ch bagshiig ajlaas ni halaagui yum bilee. Shudarga bus baidal arilj ehelj bna. D.Tseveenravdan dargad amjilt husye
хаа сайгүй ингэж авирлаж байна АН -н нэртэй үхэр байсан ч хамаагүй албанд томилж байна шүү дээ
Ховдынхон дээр үед ажилсаг шудрага зангаараа гайхагддаг байлаа хөөрхий худлаа гэвэл алдар цуутай хүмүүсийг нь тоолоорой.Одоо газар нутгаа зарж баяжигсад урвагч дотоодын дайснаар толгойлуулсан хунхуузууд Ховд гэдэг нэрийг хогтой хутгаж байндөө чааваас
Огоорох-мартах, үл огоорох-үл мартах. "Гэтэл Засаг ноёнтон шүүхийн шийдвэрийг үл огоорч өнөөг хүртэл багш нарыг нь ажилд эргүүлэн авалгүйгээр шинээр томилгоонууд хийгээд эхэлсэн аж." гэдэг өгүүлбэрийн "үл огоорч" гэсний оронд "үл мартаж" гэж орлуулаад уншиж үз дээ. Уг нь үл ойшоосон, үл тоосон, үл хэрэгссэн гэдэг утгыг илэрхйилэх
Bayanz-ulgiid bur 7n door. Zarmen tun bolobsrolgui hun yum.
цэвээнравдан даргын зөв гэж бодож байгаа урьд нь байсан сургуулиудийн захирал нар ах дүүгээ бас нутгийн хүмүүсээ авдаг л байсан ш дээ.өөрсдийг нь халах болохоор суудлаа тавьж өгөхгүй тэнэгтэж байгаая ажлын амжилт улам эрчтэй ажиллаарай
dandaa man namiin gar xol bolson doldoinuudiig xalj bgaa ni zov sh de. zarim ni bur itx-d gishuun bolood yavj bsan daa. olon jil bugshsan idee beeriig shaxax ni zov l gej bodoj bn.
Урьд нэг бол захирал эрхлэгчийн хамаатан хүн, эсвэл намын нөлөө бүхий хүн л ажилд ордог байсан. Үүнд Яндан даргын нөлөө их байсан. Одоо ЗАЛУУСд жаахан боломж олгох нь зөв
Ene Altanhuyagin tur orlon guitsetgegchees bolj baigaa hereg. Odoo buh aimgiin darga ene hergees bolj shuuhees uyatai bolnodoo. Bosoo udirdalgin togtoltsoo gj. Tolgoi n buruuudwal bugd buruudna
Hovdod bugshsan idee beeriig shahaj baigaa shine zasag darga-d amjilt husye
Ene H. bayarsaihan gej yostoi namyn buuny nohoi bolson, arhinyy luu, ajlaa hiideggui dandaa nam yarij yavdag novsh de, Tseveenee dargyn zuv uu zuv. amjilt
huuli bus uil ajillagaa yavuulsan geed bgaa um bishuu.zuv zuv gej yugaa soliorood bnaa.ter humuus ajilaa hiij chadahgui bol huuliin daguu ajilaas ni chuluulj boldiin bgaa bizdee.SAID ni huuli zurchuud yu ch boloogui um shig bhad door ni ajillaj bgaa teneguud tiim l baij taarna daa.eh ni heer alag bol huu ni shiir alag gej...
Энэ ажлаас чөлөөлөгдсөн гэгдээд байгаа хүмүүсийг ямар хүмүүс вэ гэдэг нь харагдаж байгаа биз ээ. Нөгөө л эрх мэдлээрээ түрий барьж төсвийн мөнгийг гулгуулдаг болохгүй хүмүүс шүү. харин ч тэдний гууль нь цухуйж байгаа нь тэр. МАН намын нэр барьж, олон жил байрнаасаа ховхороогүй шунал нь хэтэрсэн хэдэн юм Ховдод байдгийн цөөн хэд нь тэр хэдэн захирлууд байгаа юм. Сургуулийн засвар энэ тэр гээд л МАН угшилтай компанитай үгсэн засварын мөнгийг зувчуулдаг, засварыг оромддог нөхдүүд. Амташсан хэрээ арван гурав гэгчээр... саалиасаа салахгүй гээд л зөрүүдлээд байгаа нөхдүүд. Тэд нараас бусад нь захирал хийж чадахгүй юм байх аа. Иймэрхүү юм хөдөө орон нутагт үй түмээрээ байгаа. Цэвээнравдан дарга зөв юм хийж байгаа юм. дэмжиж байна.
үнэн

Ховдод МУБИС-ийн ямар ч салбар байдаггүй шүү. Үнэн мөнөөр нь шийдэх хэрэгтэй. Зүгээр ажлаа хийгээд явж байсан нөхдүүдийг ор үндэслэлгүй халсан бол хариуцлагаа хүлээх учиртай. Нөгөө нөхдүүд нь хээл хахиулд идэгдсэн нь тодорхой бол шууд халсан нь зөв байх. Юутай ч Монгол улс, тэр тусмаа Ховд аймгийн хөгжлийн гол түлхүүр нь боловсрол, эрүүл мэнд, хууль зүйн салбар. ЭНЭ САЛБАРУУДЫГ ЦЭВЭР, АРИУН БАЙЛГАХ УЧИРТАЙ.
Tsebeenravdan gedeg hun hiij bgaa zyuildee hariytslagatai b/h heregtei shu.Hun helmegduulsen bol gyitseel gej medeerei.
цэвээнравдан дарга дүүгээ хуулийн хариуцлаг хүлээлэгэх болов уу аль эсвэл албан тушаалаа ашиглан ялаас мултлах болов уу?