sonin.mn

УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөөд даруй нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Тарааж өгсөн ipad -аа  халаагаа өгсөн УИХ-ын гишүүдээс буцааж авахаар УИХ-ын Тамгын Газрын ажилтнууд   сар гаран хөөцөлдсөний эцэст 50 гаруйг нь л олж авчээ.
Гэсэн ч УИХ-ын Тамгын Газар эрхэм гишүүд, тэдний туслахуудын техник, хэрэгслийг шийдэж өгч эхлээд буй аж.
Эх сурвалжуудын хэлж буйгаар шинэ гишүүд, туслахууд  дунд компьютерийн анхан шатны мэдлэггүй шахам хүн ч олон байгаа гэнэ. Иймээс ч байнга л техникийн ажилтнуудыг дуудаж, программ татаж авах ажлаа хүртэл хийлгэдэг болжээ.


Харин хэрэглээний  чадвартай ч төсвөөс албан ёсоор тарааж өгдөг компьютерийг голсон тохиолдол гарчээ.


"М-Си-Эс" группын тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Л.Энх-Амгалан зөвхөн apple брэндийн бүтээгдэхүүн л хэрэглэдэг гэсэн шалтгаанаар ийн УИХ-ын тамгын газраас өгдөг "Dell" компьютерийг хэрэглэхээс татгалзсан байна.
Гэтэл уг брэндийн компьютерийг төрийн албанд нийлүүлдэг аж ахуйн нэгж нь өөрийнх нь удирддаг асан "М-Си-Эс"-ийн охин компани байдаг.
Өөрөөр хэлбэл "М-Си-Эс" -ийн удирдлагууд өөрсдийнхөө "голдог" брэндийн бүтээгдэхүүнийг л төрийн албанд нийлүүлдэг байсан бололтой.

Г.Дэлгэрмөрөн