sonin.mn

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн үндсэндээ гараад байна.
Сонгуулийн дүнд сэтгэл таатай бус байгаа  нэр дэвшигчид олон байгаа бөгөөд тэдэн дунд "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан, Сангийн дэд сайд "Талх" гэх хочийг хэвлэлийнхнээс авсан Ч.Ганхуяг нар тун нэхэл хатуу байгаагаараа ялгарч буй юм.
Нэн ялангуяа Ч.Ганхуяг өдөр бүр шахуу л хэвлэлийн бага хурал хийлгэж, өөрийн facebook хуудастаа тунирхал, гомдлоо илэрхийлж суудаг болжээ.
Тэр бүү хэл би үнэнийг олж байж тахимаа өгнө хэмээн хатуурхсан байна.
Харамсалтай нь интернэт хэрэглэгч залуус түүний бичсэн статус бүрийг тодорхой баримтаар няцааж, мань хүнийг  бараг элэг доог  болгож буй бололтой.
Арга ядсан Ч.Ганхуяг : "Миний бичсэн статусыг хар л даа. Хэдэн хүн лайк дарсан байна. Тэгэхээр намайг дэмжсэн хүн олон л байгаа" гэж хүртэл бичжээ.
Харин залуус : "Та штабынхаа хэдэн ажилчидтай өглөө болгон гүйж, өвчтэй хүүхдээ зурагтаар гаргасан. Үүнийхээ оронд юу хийх гэж буйгаа ярьсан бол хэд гурван санал авах байсан болов уу?" гэж зөвлөсөн аж.

Тэр бүү хэл Ч.Ганхуягийг "элэглэсэн" дараах зургийг facebook.com -д байрлуулсан байна.



Н.Гантулга