Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорлоо.
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ. Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.
Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хурай Хурай Хурай Олуулаа боллоо Монголчуудаа баяр хүргье
1 huuhed toroo l biz, 3 sayauulaa boloo l biz. Mongolchuud hereggui yumnii toloo ih shuurah yumaa. Tsaana chin oor olon hiih yum ih baina sh tee
Ямар гоë вэ.бид улам олуулаа болоосой.ардын хувьсгалыг мандуулж тусгаар улсаа байгуулсан эцэг øвгøдийн минь мøнхийн гавьяа.оросын ард тvмний vvрдийн тусыг бид хэзээ ч мартаж болохгvй
битий туйлшраад тэнэгтээд байгаач!чиний тэр долоочих гээд байгаа оросын Ард тумэн Чинь 17-р зуунд Монгол улсыг бурэн бутэн байх уед Манж чин улстай Монголын ар хударгаар Сэм тохиролцож Монголчуудыг Халх ойрд, ар овор болгон задалж хооронднь иргэний дайны шуурга дэгдээж ойрдын болон Халхын талд аль алинд но элч толоологчоо байрлуулан халхуудыг дар бид та нарт тусална,олзолсон дайснуудаа амьд улдээж болохгуй шуу,ойрдуудад мон яг адилхан шивэгнэж байлдуулсаар байгаад Монгол улсыг задлан бутаргаж суулдээ Нерченский договор буюу Нерченск хотод хийсэн Орос Манж 2ын хоорондын гэрээгээр 1691онд Монгол улсыг Манжтай хуваан залгисан мангас гэдгийг чи мэдэхуу?Тэр гэрээгээр Монгол улсын хойд талын оргон уудам нутаг Буриадын нутаг Байгал нуур,Алтайн хязгаар тэр чигээрээ,оноодрийн оросын Эрхуу болон Читийн мужууд нийтдээ 2 саяаас хамаагуй кв км газар нутагийг дээрэмдэн авсан улсууд нэдгийг бид хэзээч марта болохгуй байхаа!
ураа ураааааа
3сая 3сая 3сая 3сая 3сая ураа монголчуудаа
За за ерөнхийлөгч Элбэгдорж нь нэр хайрладаг юм байж Ямар төрөх нь болохооор дөнгөж төрсөн хүүхдэд нэрийн өг 3 саядах иргэнд тоологдох учир одоохон овог нэрийн бичиж авах хэрэгтэй гэдэг юм бол.Сонинл юм .Гэсэнч хорвоод дуугаа хадааж мэндэлсэн 3саядах иргэн Монголжигоодоо болон эцэг эхэд нь баяр хүргэж сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.
Гурвансайхан гэж нэр өгье
3 өрөө байр багадна. Насаар нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Дээрээс нь 5 нас хүртэл памперсийг нь даах хэрэгтэй. Дээд сургуульд үнэгүй сургая. Ээжид нь шууд алдарт эхийн 1.2 одонг олгоё.
za bolio. chinii show l dutaj gene
Аавд но юуу огохуу?Тийм аймаар баатарлаг гавьяа байгуулсан хунд чиньдор хаяж Алтангадас ,Чингис одонгоор шагнах хэрэгтэй биздээ?Машинаар хангаж хонгон,хунд ачааны болон бас бас трактор огох хэжрэгтэй!Нэгэнт трактор огсон юмчинь газам бас улсаас унэгуй огноо
Minii nutag Ömnögovios 3 say daxi irgen mendelsend bi xuvidaa bayarlaj bna.Shine törsön oxind bolon aav eej övöö emeed ni bayar xurgej az jargal sain saixan buxniig xusen erööe.
Баяр хүргэе. ийм онцгой үйл явдлаар далимдуулан дарга нар сонгууль дөхснийг сануулж өөрсдийгээ рекламдах нь сайны хажуугаар саар гэсэн хэлцийг санагдуулав
Бид олуулаа болж байгаа нь тун сайн хэрэг. Гэхдээ ийм их хөрөнгө гаргаж урамшуулж шоудах хэрэг юунд байна вэ? Том хүнийг тооцохоо болъё гэхэд бусад бүх хүүхдүүд нийлж байгаад л 3000000 гэсэн тоонд хүрээ биз дээ. Үндсэн хуулиа зөрчиж алаг үрсийг ялгаварлан гадуурхахаа болиоч Элбэгдорж-Эрдэнэ нар аа. Бүх хүүхдэд бэлэг өгөөч гэж гуйя ЭНЭ НОХОД НОЁДоос