Уламжлалын үзлийг дээдэлсэн Бүгд Найрамдах нам, чөлөөт хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийн эрх ашгийг онцгойлон хамгаалдаг улс төрийн байгууллага болох Монголын Чөлөөт хөдөлмөрийн нам, 1991 оны 1 дүгээр сард хуралдсан МоАН-ын ээлжит бус 2 дугаар их хурлын үеэр Г.Бошигт тэргүүтэй хэсэг нөхдийн байгуулсан МоАН-ын Иргэний ардчилсан жигүүрийн удирдагчид 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдөр уулзалдан нэг нам байгуулахаар тогтож, намын нэрийн эхний хувилбарыг Шинэ Үндсэн хуулийн нам байхаар ярилцан нэг нам болохоо дурдсан мэдэгдэл гаргажээ.1992 оны 3 дугаар сарын 23-нд Нэгдсэн нам зохион байгуулах анхдугаар хурал болж намын Тэргүүнээр Санжаасүрэнгийн Зоригийг сонгон, намын удирдах дээд байгууллага Хурилдайг 103 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
Соёл, нийгмийн хөгжлийн түүх, хувь хүн болон чөлөөт байдлын тухай ойлголт, нийгэм улс төрийн тогтолцоо, түүний уламжлал, нийгэм, эдийн засгийн бодлого зэрэг асуудлыг багтаасан Нэгдсэн намын уламжлалын үзэл баримтлалын үндсүүдийг гол чиг шугамаа болгов.
Батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 онд УИХ-ын сонгууль явагдах байсан тул уг сонгуульд хамтарч Эвсэл байгуулан оролцохоор Монголын Нэгдсэн нам (МНН), Монголын Ардчилсан нам (МоАН), Монголын Үндэсний Дэвшлийн нам (МҮДН)-ууд 1992 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, МоАН-ын дарга М.Энхсайхан, НН-ын дарга С.Зориг, МҮДН-ын дарга Д.Ганболд нар гарын үсэг зурав.
Хөрөнгө, санхүү, зохион байгуулалтын хувьд хүч тэнцвэргүй нөхцөлд явагдсан уг сонгуульд дээрх гурван намын Эвсэл МСДН-тай албан бус эвсэл байгуулж оролцон С.Зориг, М.Энхсайхан, Д.Ганболд, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар УИХ-д сонгогдов. Хожмоо МАХН-аас УИХ-д сонгогдсон Н.Жанцанноров өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд Дарханаас түүний удаах санал авсан Төмөр-Очирын Эрдэнэбилэг (Нэгдсэн нам), 1993 онд Ц.Элбэгдорж мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд Хөвсгөлөөс Р.Одонбаатар (МоАН) УИХ-ын гишүүн болжээ.
Ийнхүү Нэгдсэн нам УИХ-д хоёр төлөөлөлтэй боллоо.
Ардчилсан чиглэлийн намууд сонгуулийн үр дүнгээр зайлшгүй нэгдэх цаг ирсэн байна гэж үзээд МоАН, НН, МҮДН, МСМН (Монголын Сэргэн Мандлын нам) 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намууд нэгдэх анхдугаар их хурал зохион байгуулж намаа Монголын Үндэсний Ардчилсан нам (МҮАН) хэмээн нэрлэв.
МҮАН зорилгоо багтаасан Эрмэлзэх 9 зүйл хэмээх баримт бичиг баталж, намын төлөөллийн төв байгууллагаа Чуулган гэж нэрийджээ.
Намын чуулганд Улаанбаатар хотын бүсээс экс нам тус бүр 13 хүн оруулахаар тохирон Нэгдсэн намаас С.Зориг, З.Нармандах, Т.Эрдэнэбилэг, Ц.Ганхуяг, Х.Хулан, Л.Эрдэнэтуул, Н.Туяа, Д.Батжаргал (Монголын залуучууд сонины сэтгүүлч), Ж.Ганболд, Д.Энхбаатар (Улсын Бага хурлын гишүүн асан), Ч.Дөл, Г.Чулуунбат, Г.Бошигт нар сонгогдон намын гүйцэтгэх байгууллага-Ерөнхий зөвлөлд НН-аас С.Зориг, З.Нармандах, Н.Туяа, Х.Хулан, Д.Энхбаатар нар багтав.
Ийнхүү С.Зориг даргатай Монголын Нэгдсэн нам МҮАН хэмээх айлын гал голомт бадраахад өөрийн хувь нэмрээ оруулснаар дараа дараагийн сонгуулиудад ардчилсан хүчин амжилт гаргах урьдчилсан нөхцөл бүрэлдсэн билээ.
1993 оны 6 дугаар сарын 6-нд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН-ын Эвслээс нэр дэвшигч П.Очирбат 57,8 хувийн саналаар ялж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, 1996 оны УИХ-ын ээлжит сонгуульд “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” Эвсэл 50 суудал авч түүхэндээ анх удаа дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болсон юм.
1996 онд бүрэлдсэн УИХ-д экс Нэгдсэн намаас С.Зориг, Д.Энхбаатар, Х.Хулан, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг нар сонгогдож, Н.Туяа Гадаад хэргийн сайд, С.Зориг Дэд бүтцийн хөгжлийн сайдаар, Х.Хулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, С.Зориг, Ц.Ганхуяг нар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар 1996-1998, 1998-2000 онуудад тус тус сонгогдон ажилласан билээ.
1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зориг бусдад хорлогдов.
1998 оны 12 дугаар сард явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд С.Зоригийн төрсөн дүү доктор С.Оюун ялж УИХ-ын гишүүнээр сонгогдов.
Үргэлжлэл бий
УИХ-ын гишүүн асан, Иргэний Зориг-Ногоон Намын Дарга Ц.Ганхуяг
Сэтгэгдэл0
erdenetuul gej neg muuhai arhichin avgai baij bilee
Erdenetuul bol mundag tolgoitoi, bolovsroltoi emegtei shuu dee. Orosyn Aldart Kazaniin Ih Surguuliig onts, ulaan diplomtoi tuggsun hun shuu dee. Yaj inegj hel chadaj bainaa.
дунд нэг самуун дэгдээгч бна ингэж л гадны заавраар явж бсан даа
Төрийн ордны цонхоор согтуу шээж байсан Зориг одоо ч Монголчуудыг алж тамалж байгаа. Зориг тухайн үедээ Оросуудын заавраар л ардчилалын алтан хараацай болсон. Нэгэнт зогсоон барьж дийлэхгүй болсон нийгмийн сэтгэлзүйг сөрөгч биш удирдагч нь болох нь ашигтай гэдэг зарчим байдаг.
Ардчиллын төлөө гэж өөрсдийгөө тодорхойлдог нөхдүүд бол үнэнэдээ нам байгуулах үзэл санааны баримтлалгүй,зүгээр л хэсэг бусаг этгээдүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан хувийн эрх ашгийг төлөөлсөн бүлэглэлүүд л байсан юм. Тэдний энэ ашиг сонирхлын ялгаа одоо ч хэвээр бөгөөд фракц гэдэг нэр зүүлттэй болцгоосон. АН н сүйрлийн нэг шалтгаан нь энэ юм. Одоо хагарал нь нэгэнт эвлүүлэх боломжгүй хэмжээнд хүрээд сүйрч байна. Нам бол улс төрийн үзэл баримтлалтай,түүндээ тохирсон зарчимтай, арга барилтай, түүнийгээ тууштай баримталдаг байх ёстой болохоос АН шиг намын дүрмэндээ барууны либерал үзэлтэй гэж тунхаглачихаад сонгууль болохоор коммунист амлалт өгөөд,сонгуульд ялагдахаараа фашист самуун өдөөгөөд явдаг байж таарахгүй.АН бол одоо яг ийм байдлаар ажиллаж шившиг болж яваа. Ардчиллын үнэт үзэл санааны нэр хүндийг гутаасан дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон Ан үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Hulan Bayart bugediin heldeg baisan gesen
Зоригийг хэн алуулсан, алсан гэдгийг Ц.Ганхуяг шударгаар хэлээд өг дөө? Мэддэг боловч далчигнаад зарлаж чаддахгүй новш л байхгүй юу даа, энэ амьтан!
“Зочин”, “иргэн” хэмээгч харлуулагч, гутаан доромжлогч, үрэгдэгсдийн булшин дээр “бүжиглэгч”, хүний ёсыг уландаа гишиглэгч, сэтгэл дотор нь хар хороор “бялхалзагч” ийм л “цөөвөр чоно”-нууд Монголыг мөхөөж, монголчуудыг хагалан бутаргаж, гадныхны идэш болгож байгаа юм. Тэнгэр ниргэг! Тэгээд үүр цайж, наран мандаг!
Ардчилал 1990 онд булшлагдаж, зориг 1998 онд булшлагдсан.