5 жилийн өмнө Талибуудад хулгайлагдсан хосыг Пакистаны армийнхан суллажээ

Нийтэлсэн: 2017-10-13 09:55:58

ИСЛАМАБАД. /Ройтерс/. Афганистаны лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэнд бараг таван жилийн өмнө хулгайлагдсан АНУ-Канадын хос болон тэдний гурван хүүхдийг босогчдын гараас сулласнаа Пакистаны цэргийн удирдлага мэдэгдлээ.
 
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2012 онд Афганистанд явган аялал хийж байхад нь Канадын иргэн Жошуа Бойл, түүний эхнэр Кейтлан Коулман нарыг босогчид хулгайлсан аж. Тэд барьцаанд байхдаа гурван хүүхэдтэй болсон байна.
 
Пакистаны армийн төлөөлөгчид өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бид Хойд Америкийн нэгэн гэр бүлийн таван гишүүнийг босогчдын гараас эсэн мэнд суллаж чадлаа. Тэдний бие эрүүл саруул, эсэн мэнд байна. Тэднийг удахгүй эх орон руу нь явуулна” гэжээ.
 
Бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй террористуудыг орогнуулж, хаацайлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард Пакистаныг шүүмжилснээр АНУ-Пакистаны харилцаа таагүй болоод байсан юм.
 
Тэгвэл барьцаанд байсан хүмүүсийг Пакистаны армийнхан босогчдоос сулласан нь хоёр талын харилцааг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

 

Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Барьцаанд байх уедээ 3 хуухэд гаргасан гэдэг Чинь тэр уедээ ямарч дарамтлалгуй хамтдаа нэг гэр булээрээ цуг амьдарч байсан болж таарлаа!

    Зочин, 2017-10-13 18:42:28, 37.190.91.208Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. хуухэд гаргах хэмжээнд байхад барьцаадагдсан гэдэг нь сонин л байна тааваараа сексдээд суугаад байсан байна

    Зочин, 2017-10-14 11:51:48, 173.245.66.71Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: