Харилцагч төвтэй Голомт банк нь "2017 оны шилдэг төсөл" хэрэгжүүлэгч байгууллагаар тодорлоо

Нийтэлсэн: 2017-10-12 14:20:49

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн  үр дүнг  PMI MONGOLIA CHAPTER-аас өндрөөр үнэлж " 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодрууллаа.
 
 
Голомт банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийн  хүрээнд өөрийн бизнес төв, салбар, тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг амжилттай шинэчлээд байна. Ингэснээр харилцагч тав тухтай, тохилог орчинд, банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн юм. 
 
Мөн төслийн хүрээнд харилцагчтай шууд харьцдаггүй, олон давтамжтай хийгддэг банкны зарим ажил болон кредит карт, цалин, хэрэглээний зээлийн судалгаа, харилцагчдын хувийн хэрэг, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу зохих нэгжид төвлөрүүлснээр, салбарын ажилтнуудын дотоод ажлын ачаалал буурч, харилцагчдад зориулах цаг хугацаа нэмэгдэж, зээлийн судалгааны чанар сайжрах зэрэг үр дүнг үзүүлсэн байна.
 
Тодруулбал салбарын ажилтнуудын цаг зарцуулалтыг ердөө 5% өсгөснөөр  борлуулалтын тоогоо 102% нэмэгдүүлсэн, салбаруудын орлогод эзэлж буй зардлын хэмжээг 30%-аар бууруулсан зэрэг амжилтуудыг гаргасан байна.  
 
Голомт банк нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох энэхүү төслийг, гадаадын улс орны зөвлөх үйлчилгээг авалгүйгээр өөрсдийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрөөр амжилттай хэрэгжүүлж, харилцагчийн хүлээлтээс давсан өндөр үр дүнг үзүүлсэн тул  “МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ”-өөр шалгарсан байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: