НАМЗХ гал түймрийн эсрэг сайн үйлсийн аян эхлүүллээ

Нийтэлсэн: 2017-07-16 14:53:24

 

Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны зүгээс өөрийнхөө 60'000 гишүүд, дэмжигчдийнхээ дунд эх орноо гал түймрээс аврах болон гал түймрийн голомтод ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдад туслах сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Аяны эхний ээлжинд хандиваар нийт долоо орчим сая төгрөгийг нэг хоногт төвлөрүүлснийг  УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Ганзоригийн Тэмүүлэн тэргүүтэй тус холбооны залуус  ОБЕГ-ын албан хаагчдад гардуулан өглөө. Мөн аяныг дэмжиж олон аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд  оролцож буй аж. Тухайлбал : Агаарын нислэгийн "Томас Айр" компани зургаан сая төгрөгийн үнэгүй нислэг үйлдэж, галын голомттой газруудад ус цацахаар болсон байна. Эх оронч байна гэдэг энгийнээс эхэлдэг. Хүн бүрийг энэхүү түймрийн эсрэг хамтдаа байж, дэмжлэг үзүүлэхийг Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны хамт олон  уриалж байна. Сайн үйлсийн аян цаашид үргэлжлэх ажээ.

 

 

 

 

 

 

 

Ч.Явуухүү

СУРТАЛЧИЛГАА :

Энэхүү нийтлэлд сэтгэгдэл бичих боломжгүй!