П.Сүхбат 1964 оны модон луу жил Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Аав Пунцаг нь Сүхбатыг гурван настай байхад нутгаасаа гарч Налайх дүүрэгт шилжин ирснээр П.Сүхбат хүүхэд ахуй цагаа тэнд өнгөрөөжээ. Тэр үед Налайхад биеийн тамирын дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ.
Сүхбатын аав 14 дүгээр баазад жолооч ажилтай , ээж Дашмаа нь цэргийн үйлдвэрт оёдолчин ажилтай , айлын найман хүүхдийн дөрөвдөх нь Сүхбат юм. Өөрөөр хэлбэл гурван ах , дөрвөн дүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй айлын хүүхэд.
П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болж, улсын "Шандас" цол авсанаар бөх сонирхогчдын танил болжээ. П.Сүхбат 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдан тав давж аймгийн начин цол.
1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ. П.Сүхбат 1987 оны улсын баяр наадамд анх удаа а/а цолтой барилдаж гурав давж дөрвийн даваанд у/н О.Балжиннямтай тунаж унажээ. 1988 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа авчээ.
1989 оны улсын баяр наадамд зургаа давж хурц шалмаг чимэг. 1990 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 26 насандаа авчээ. 1991 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлээд үлэмж бадрах чимэг. 1992 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.
1993 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимэг. 1994 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимгийг хоёрдохоо авчээ. 1994 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цолыг нөхөн олгожээ.
1995, 1997 оны улсын баяр наадамд тав давж хурдан шаламгай чимэг. 1996, 1998, 1999, 2000 онуудын баяр наадамд дөрөв давж у/н Х.Амараа , ц/а Ц.Мягмарсүрэн , у/з Ж.Ганболд, у/а Д.Мөнх-Эрдэнэ нарт 1997, 2002, 2003 онуудын баяр наадамд гурав давж ц/н Ц.Намжилсүрэн, а/н Ю.Батаа, а/з Ду.Батбаяр нарт 2008, 2009, 2010, 2011 онуудын баяр наадамд хоёр давж а/а Д.Энхбат, Ж.Чулуунбат, а/н Ц.Чимэдцорж, а/а Б.Сумъяа нарт 2012, 2013 оны улсын баяр наадамд нэг давж с/з Б.Жавхлан, Э.Нандин-Эрдэнэ нарт тус тус өвдөг шорооджээ.
П.Сүхбат гарди cap шинийн барилдаанд 1994 онд шөвгийн дөрөвт үлдэж байлаа. Үүнээс гадна 1987 онд Улаанбаатар хотод болсон дэлхийн цомоос мөнгөн медаль. Гүрж , Иран улсад болдог "А" зэрэглэлийн тэмцээний мөнгө , хүрэл медаль. Оросын бөх сонирхогчдын холбоо П.Сүхбатыг 82 кг жингийн 1989 оны дэлхийн шилдэг бөхөөр шалгаруулж байв.
Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн XI тоглолт 1990 онд Хятад улсад болоход аварга цол алтан медаль. 1989 , 1992 оны Ази тивийн аварга бөхөөр шалгарч байв. П.Сүхбат гарьд чөлөөт бохөөр 1991 онд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль.
"Сөүл-88" олимпод тавдугаар байр "Барселон-92" олимпод дөрөвдүгээр байранд шалгарч байв. Төр, засгаас олон улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд удаа дараа медальт болон шагналт байранд шалгарч спортын өндөр амжилт гаргасан учир улсын шигшээ багийн тамирчин П.Сүхбат гарьдыг 1991 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.
Мөн чөлөөт бөхийн улсын долоон удаагийн аварга олон улсын хэмжээний мастер бөх юм. П.Сүхбат гарди баруун талтай, баруун хөлд барьцтай, барьцгүй орох, зүүн сугадаж мушгих, тонгорох, хутгах мэхийг даацтай хийдэг.
Н.Батмөнх
Эх сурвалж: “Бөх” сонин
Сэтгэгдэл0
Zygeer bichij bgaa yum uu yamar yhsen yum shig bichdeg novsh be
Um hum maanii badma hum.
bi ch bas khoshin shog deer gardag shig,bas uu l gej bod loo.Arai ch taliigaach boloogyi baikh aagej bodnom.
Negr hurgentei gej baigaa
Nas barsan sh d medeegui umuu ta nar
Сайн байцгаана уу? Бөхчүүлийн бөхдөө гаргасан амжилтын талаарх мэдээллийг тус бүрээр нь цуврал болгон ийн нийтэлж буй юмдагуудаа гэж санаад байгаа шүүдээ. Би бас, Баярсайхны тухайд анх ийн уншиж дуулчихаад "өнгөрчихсөн юм болвуу" гэж хөгөлж байсан, хэхэхэ. Том Сүхбатыг ид барилддаг байхад нь үздэг байж билээ. Дандаа инээж байдаг, -унасан ч, давсан ч-, сайхан бөх. Миний хүндэлж хайрладаг бөх.
Сайхан жинхэнэ монголэр шуу. Уунийг бичигч маань их л эвгуй гарчигтай бичиж дээ.
Tseejin deeree yu siilj orxivoo?mangas arai bish bgaa daa?amlasan bux ni aisandaa uuruu unachixmaar l yum bna.Baljinnyamd avarga,arslan bx tsoloo ugchixsun ni xaramsmaar bdag daa.
Sain buh baij bilee um mani badmi hum
ter arslangiin shiveeshni yasan ontsgui bolson um be. muuhai haragdaj bna
mundag bux shuu estoi l buxuun bux tsol chimgiiig ard tumneesee avsan ard tumnii xairtai bux shuu bayr xurgii amjilt xusii ene bichigch nileed onin yum magtax gej bgaa bol magtaadl bicheech
Baynhongoroos torson saihan boh shu bulgan suultei baigaaarai a/a erdenehu mini du ene amjiltiig battatgaarai naidaj bga sh u sunduijav guai i
neeree nas barsan yum baih gej bodloo, 1991 ond turuulsen Baljinnyamd avarga tsol ogson bolohoor uzuurlesen hun arslan boloh yostoi gej goridood yavdag hun dee. yamar saindaa bie deeree arslan shivuulj yavahav.
Ховдын хүн шүү дээ. Хөдөлмөрийн баатар цол олгох гэж байгаа юм аа, дуугүй л сайхан сэтгэгдэл нэмж бич
ARHI daahdaa tun sai baisan yum san. Odoo ch muudaa biz dee.
хөөрхий нас нь явж байна. хөдөлмөрийн баатар болгочихвол сайн л биз. бодвол иймэрхүү санаа агуулсан байх. Эбэ ерөнхийлөгч, их хурлын Д.Дэмбээ, Бямбацогт нар байхад ямар Гончигдорж гуай шиг хууль муйл батлуулах шаардлага байв гэж. шууд л гарын үсэг зурчихна биз. харин яараарай, алба чинь нас чинь хугацаатай шүү дээ хөө