Монгол бол ардчилсан тогтолцоотой хэмээн зарладаг ч уг чанартаа хэдийнэ ардчиллаа гээчихсэн орон. Үүнийгээ эрх баригчид нь хүлээн зөвшөөрдөггүй. Хэдэн жилийн өмнө “Мяньмарын төмөр хатагтай” гэдгээрээ алдартай Аун Сан Су Чи манай улсад айлчилсан. Энэ үеэрээ “Монгол бол дүр эсгэсэн ардчилалтай орон” гэж хэлээд хөөгдөх шахам буцаж байсныг уншигч та санаж буй за. Уг нь түүнийг угтахдаа манай төрийн түшээд хөлд нь сөгдөх шахсан гэнэ билээ. Энэ бол дүр эсгэсэн ардчилалтай орон гэдгээ эрх баригчид нуухыг хичээдгийн захын нэг жишээ юм.
Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан төрийн үйлдлийг эсэргүүцсэн олон нийтийн төлөөлөл төв талбайд нэгдүгээр сард жагссан. Үүний маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон. Энэ үеэр тэрээр “Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн төр, засагтаа үгээ хэлж, тавьсан шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа хамт үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй Монголын улс төрд шинэ соёл оруулж байгааг үгүйсгэхгүй" гэж хэлээд албан тушаалаасаа буусан билээ.
Манай улсын ардчиллын түүхэнд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байгаа тохиолдол нь энэ. Өнгөц харахад ардчилал мэт харагдана. Гэвч хариуцлагаас бултаж, хүнд хэцүү үед замын дундаас буцаж, дараагийн том “аялал”-даа бэлтгэх гэсэн эрх баригчдын бидэнд зориулсан жүжгийн эхлэл хэсэг юм. Угаас Монголын ардчилал алдаатай, дүр эсгэсэн гэдгийг дэлхий нийт батлаад олон улсад зарлачихлаа. Дэлхий бүхэлдээ ардчиллаасаа ухарч, эрх баригчдын үйл ажиллагаа ил тод бус, иргэдийн эрх чөлөө хумигдсан гэдгийг Их Британид төвтэй “The Economist Intelligence Unit” хэмээх хамгийн том судалгааны байгууллага нотоллоо. Тус байгууллага НҮБ-д бүртгэлтэй 164, дэлхийн нийт 167 улсын ардчиллын нөхцөл байдлыг үнэлсэн үнэлгээ өгөх “Ардчиллын индекс”-ийг жил бүр тодорхойлдог юм.
Дэлхийн хүн амын найман хувь нь бүрэн эрх чөлөөтэй
Цар тахалтай “нөхөрлөсөн” 2020 он дэлхий нийтээрээ ардчиллаа алдаж эхэлсэн жил байсан гэдгийг энэ сарын 2-нд The Economist олон нийтэд зарлажээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, ардчилсан улс төрийн соёл, иргэний эрх чөлөө, сонгуулийн үйл явц ба олон ургальч байдал гэсэн таван үзүүлэлтийг үндэслэн дэлхий нийт хүн амын ердөө 8.4 хувь нь бүрэн дүүрэн эрх чөлөөтэй амьдарч байна гэсэн дүгнэлтээ гаргасан байна. Энэ нь ердөө 23 улс бүрэн ардчилалтай гэсэн үг. Үүнээс үзэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувь нь эрх баригчдаас хараат, авторитар засаглалд амьдарч байна.Ардчиллын индекс нийт 10 байхаас өнгөрсөн онд 5.37-д хүрсэн нь 2006 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Монгол Улсын хувьд 10 онооноос 6.4 оноо авч 167 улсаас 61 дүгээр байрт жагсаж, “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтжээ. Ингэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа, иргэдийн улс төрийн оролцоо, улс төрийн соёл гэсэн гурван үзүүлэлт нь хамгийн муу буюу таван оноо авсан байв. Энэ нь ардчиллын үндсэн зарчим болох төрийн үйл хэрэг ил тод байх, олон нийтийн Засгийн газрын шийдвэрт нөлөөлөх чадвар болон улстөрчдийн ажлын гүйцэтгэл, ёс суртахуун муу байгааг илтгэж байгаа юм.
Эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон хэмээн цаг үргэлж бахархал дүүрэн “хашгирдаг” ч мөн чанартаа иргэд бүрэн дүүрэн эрх чөлөөтэй байж чаддаггүйг дээрх судалгаа баталжээ. Тэгэхээр бид эрх чөлөө хэмээх бичигтэй далбааны цаана нуугдсан эрх чөлөөгүй иргэд. Харин Монгол бол дүр эсгэсэн, алдаатай ардчилалтай орон гэдэг нь нэгэнтээ дэлхийд ил болов. Манай улсын сонгуулийн үйл явц ба олон ургальч үзлийг хамгийн өндөр буюу 8.75 оноогоор үнэлсэн байна. Сонгуульд олон нам, эвсэл өрсөлдөх боломж болон 18 нас хүрсэн ямар ч иргэн санал өгөх эрхтэй байдаг нь энэ үзүүлэлтэд өндөр оноо авахад хамгийн их нөлөөлсөн юм. Гэвч хоёрхон нам ээлжлэн төр барьдаг Монгол Улсад жижиг намуудад ямар ч боломж байдаггүйг, иргэд нь саналаа өөрсдийн оюун санааны шийдвэрээр өгдөггүй гэсэн цаад учрыг дэлхий мэдэлгүй өнгөрчээ.
Монгол бол иргэд нь бүрэн эрх чөлөөтэй, ардчилсан орон хэмээн дэлхийн аль нэг оронд очоод яривал онигоо болох зүйлийг өнгөрсөн 31 жилийн хугацаанд төрийн түшээд хийсэн байна. Үр дүнг нь олон улс алдаатай ардчилал гэж зарлав. Гэхдээ эдийн засаг болон технологийн хөгжлөөрөө дэлхийд манлайлж яваа хөрш хоёр их гүрнээ бид ардчиллын үзүүлэлтээрээ давжээ. Тухайлбал, хойд хөрш ОХУ 3.3 оноогоор 124 дүгээр байрт бичигдсэн бол Хятад улс 2.2 оноогоор 151 дүгээр байрт бичигдсэн байна.
“Америкийн ардчилал ч бүрэн төгс биш, алдаатай”
COVID-19 халдвараас үүдэн ихэнх улс орон хөл хорио тогтоосон нь иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж, ардчиллын үзүүлэлт буурах үндэс болсон хэмээн үзжээ. Бүх нийтээрээ эрх чөлөө, ардчиллыг нь магтдаг АНУ 7.92 оноогоор 25 дугаарбайрт бичигдэж “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтсан байна. Үүнд арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний дэмжигчид зөвшөөрөхөөс татгалзаж, нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордноо эзэлсэн эсэргүүцлийн жагсаал хамгийн ихээр нөлөөлсөн аж.
Харин Тайвань улс 31 дүгээр байрнаас 11 рүү урагшилж бүрэн ардчилалтай гэсэн ангилалд орсон байна. Энэ нь сонгуулийн идэвхтэй оролцоо, тэр дундаа залуучууд нь ардчиллынхаа төлөө тууштай тэмцсэнтэй холбоотой юм. Дэлхийн хамгийн аз жаргалтай орон гэгддэг Норвеги улс 9.81 оноогоор тэргүүлж нэгдүгээрт жагссан бол Хойд Солонгос 1.01 оноо авч хамгийн сүүлд буюу 167-д жагсчээ.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Манай сайд дарга нар энд тэнд гэнэтийн шалгалт аудит хийж зочлохдоо заавал урьдчилан мэдэгддэгтэй адил зүйл юм..Энэ нь хэрвээ шахааны албан газрын дарга нягтлан нь улсын мөнгө идсэн байвал энд тэндээс мөнгө олж байгууллагын дансыг түр зууртаа цэнэглэж мөнгө идээгүй мэт харуулах цаг олгох,цаашлаад шалгалт хийж байгаа дарга сайдад архи дарс хүүхэн шуухан бэлдэх хугацааг бэлдэж өгч байгаа хэрэг юм.Улсын аудит гэж шалгалтаар далайлган авлига авч мэргэшсэн байгууллага байна.
Коммунистууд төрийг 100 жил барьсан Ардчилал Монголд л байдагбайх.
Ардчиллын онол зарчим арга зүйг гадарлаж байсан ганц хүн нь С.Зориг л байж. Сайн ч муу ч МУИС н багш хүн ялгарч байж л дээ.Бусад ардчилагч нэртүүд бол дураараа архидаж,дураараа хуцаж,дураараа хулгайлж, дураараа янхандаж, дураараа бүх ард түмний өмчийг цөлмөхийг хүний эрх гэж ойлгож явсан байдаг л нэг гудамжны хулиган эрүүгийнхэн байж. Мэдээж ард түмний хүсч байсан шинэчлэлтийг өөрсөддөө маш овжноор амжилттай ашиглаж чадсан гамингийн зулбасгууд байна. Энэ хоёр бүлэг бол манай ардчилсан хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг тэр гэмт хэргийн том бүлэглэлийн гол хүчийг бүрдүүлдэг. Хэсэг гэнэн амтьтад Ан гэхээр нэрэнд нь болоод элсчихсэн ч ямар ч дотоод ардчилалгүй энэ жорлон дотор ороод нэг бол өөрсдөө өмхийрч өтөөд дуусч эсвэл буланд шахагдаад ямар ч нөлөөгүй өрөвдөлтэй царайлаад сууж байдаг юм. Яаж ч бодсон нилээд боловсролтой сэхээтэн нөхөр бөөн эрүүгийнхэн дотор орчихоор ямар нөхцөл байх нь тодорхой.Тэдэнд ямар ч ардчиллын үзэл санаа онол зарчим яриад өөдөөс нь хуц л гэнэ шүү дээ. Жорлон.
200-аад жилийн тэртээ Францын суут сэтгэгч Вольтер "Таны ярьж байгаа юм надад таалагдахгүй байна.Гэвч таны ярих эрх чөлөөний чинь төлөө би амиа ч хайрлахгүй" гэж хэлсэн бол 150-иад жилийн өмнө Германы канцлер агсан Отто фон Бисмарк "Аливаа хувьсгалыг ухаантнууд сэтгэж зоригтнууд хийж, харин үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг" гэж хэлсэн байдаг.С.Зоригийн сэтгэж, Э.Бат-Үүлийн хийсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнг тухайн үеийн БНМАУ-ын эдийн засаг, эрдэс баялгийн хамаг нарийн ширийн нууц мэдээлэлд ойр байсан Д.Содном, П.Жасрай, Ч.Улаан тэргүүтэй Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байсан МАН-ын дарга нар тэдний үр хүүхдүүд хамгаас илүү завшицгаасан. 1990 онд энэ МАН-ыг татан буулгаж хөрөнгийг нь хурааж удирдагч нарыг нь шийтгээгүйн балгаар өдгөө ч энэ нам манай улсыг авлигын торон сүлжээгээр сөнөөж байна.Таны бичсэн юм надад таалагдаагүй ч хараагаад байгаа ардчилал, түүний удирдагчдын нэг Э.Бат-Үүл баатар та бид хоёрт ингэж чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө амиа алдахаас ч айлгүй тэмцэж явсан. Харин хуучин социализмын нийгэм эдийн засгийн ололттой талыг улин дурсаж өнөө үеийн алдаа завхралаар өөрсдийнхөө хийсэн авлига хээл хахууль бузар булайг халхалж ирээдүй хойчийг хууран мэхлэж ардчилсан нийгмийн сайн ололттой талыг гутаан мушгин гуйвуулж байна. Цагийн аясаар авлигачид хаа сайгүй үнэнд гүйцэгдэж байна.Жишээлбэл Орос Белорусст болж байгаа дарангуйллын эсрэг жагсаал цуглаан тэмцэл.
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно. Муусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх. Би Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг алаад бүгдийг өөртөө авах болно
Alilvaa zyilliig khagas yzekheer iim baigaa um daa
Хүний эрх эрх чөлөө ардчилал гэдийг бүрэн утгаар нь хэрэглсэн орон өдийд хаан ч алга. Нөгөө эрх чөлөө ардчилалын алтан хараацай гэгддэг АНУ ч үүнийг хийж чадсангүй. Зөвхөн нэг улсын нэг судалгааны байгууллагын дүгнэлтийг туйлын үнэн болгож, сүр бадаруулах нь ихээхэн өрөөсгөл. Ардчилалыг буруу хэрэглэвэл бүрч доор юм болно. Үүнийг бичигч таны гайхуулаад байгаа байгаа Ауан Су Чи ч гэсэн ямар бүдүүлэг юм хийж, одоо ямар байдалд байгаа нь дэлхий харж байна. Өөрийгөө бүү дөвийлгөж. төр засгаа бүү гутаа, чамд ямарч ашиггүй, ард түмэнд хортой
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
МАН бол авилгын үүр уурхай АН бол ариун цэвэр гэгээн ариун нам юм шиг л яриад бичээд байдаг хүмүүс байх юм. Та минь ээ, өөрсдийнхөө орчныг харчих тэнхэл алга уу. Өөрсдийгөө Анхан гэж нэрлэдэг та нар дотоод ардчиллыг устгаж нөгөө шүүмжлээд байсан тойрон хүрээлэгчдийнхээ суудалд өөрсдөө очоод суучихсанаа мэдрэхгүй байна. Нам бусчуудын нүдээр та нар маш муухай харагдаж байна. Тэгээд бас гавьяа ярьж дархлагдах санаатай. Хулгайчийг даралдаг газар бол шорон биз. Танай ардчилсан хараацайнууд толгой дараалан хулгайч болчихсон байхад та нар хаана явав аа. Бошигт л ганцаараа та нарын үнэнийг нүүрэн дээр чинь хэлж,Монголын ардчилал буруу замаар орлоо гэж хэлсэн. Тэр үед та нар хулгайлснаа цуслаад амаа олохгүй чихээд сонсох завгүй байсан л даа. Монголын ардчиллын завхралд МАН биш ардчилсан хүн хогнууд та нар 100 хувь буруутай. Гэмээ өөрсдөө олж харж сурчихаад олон юм донгос.
Аун Сан Су Чи хоригдож бн дүр эсгэсэн ардчилал нь ч Мьянмарт алга даа. Тэнэг хүн эхлэд улсаа МУ шиг болгод хуцах хэрэгтэй.МУ тэрний хажуд ардчилсан улс
Зиаа! Яршиг цаашаа!! Ардчилал гэж угаасаа хаана ч байдгүй юмыг ! Тэр Америкынхаа Ардчилалыг хар л даа?! Бүрэн зэвсэглэж шууд байлдааны сумаар буудах тушаал авсан тавь жаран мянган цэрэгээр хамгаалуулж байгаад ажлаа хүлээж авч байгааг нь дэлхий даянаараа л харлаа ш дээ! Ардчилал гэж зүгээр л гуцалдаж улилдахад зориулсан үгэн тоглоом!!