Хүний хөгжил хүүхэд наснаас эхэлдэг. Хүүхэд гэж хэн юм бэ, хүүхэд юу бодож тэмүүлж байх ёстой юм бэ, юуг сурч дадлагажих хэрэгтэй юм бэ гэдэг талаар хөндөн ярья. Монголчууд хүүхдийг эрхэм баяны нэгд тооцдог. Үр хүүхдээ бүхнээс эрхэмд тавьдаг, үр хүүхэд олонтой хүнийг баянд тооцдог ард түмэн тийм ч олон биш. Дэлхийн бүх оронд жийп машин унадаг болж, цөмөөрөө компьютер, гар утас хэрэглэдэг болж.
Ийм үед нэг улс нөгөөгөөсөө юугаараа ялгарах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Аль ч оронд дээд түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлсэн, эрдэм чадалтай хүн буюу хөгжсөн хүн хамгийн эрхэм байгаа юм. Монголын хувьд ч ялгаагүй, гэхдээ бусдаас илүү ийм шаардлага байна. Яагаад гэвэл, бидэнд машины ч юм уу том брэнд үйлдвэр байхгүй.
Тэгэхээр энэ жижигхэн улсын нэр алдрыг гаргах брэнд нь залуучууд, иргэд нь л байна. Өнөөдөр Монголын хүүхэд залуус дэлхийн дэвжээн дээр гараад ирсэн гэж болно. Та нар мэднэ дээ, А.Мөнгөнтуул гэж шатарчин охиныг. Энэ охин 15 настайдаа шатрын их мастер болсон. Дөнгөж сая 20 насныхаа босгон дээр Брюселд эмэгтэйчүүдийн дэлхийн их мастерын болзол хангалаа.
ШУТИС-ийг 16-тайдаа төгссөн Э.Энхпүрэв гэж хүү одоо 19-хөн настай ч хувийн сургуультай. Тэр хүү одоо докторын дисертацаа хамгаалж байна. Монголын залуус дэлхийн дэвжээн дээр гараад ирж байна. Дэлхийн дэвжээн дээр гарч ирнэ гэдэг нь монгол тэмүүллийн жинхэнэ эзэд болж байна гэсэн үг. Хүүхэд нас бол хүний хөгжлийн эгзэгтэй атлаа хамгийн сонор соргог үе.
Бас танин мэдэхүйн асар өргөн багтаамж, хөгжлийн асар их хурд, насан туршийн их авьяас булгийн эх булаг гэж хэлж болно. Хүүхэд бол гэнэн цагаан, муу санаа суугаагүй хамгийн бурханлаг ард түмэн.
Хүүхэд хаана амьдарч байна, тэр газраа баяр баясгалан, инээд хөөрөөр цалгиулж явдаг. Иймээс та нар хүүхэд насаа хүндэтгэх хэрэгтэй, томчууд хүүхдийг хайрлах учиртай. Манай ард түмэн тун сайхан өв сантай. Монгол хүмүүсийн олон зууны турш мөрдөж ирсэн үзэл номлол, дэг жаяг нийт хүн төрөлхтний асуудал болчихсон. Тухайлбал, 1989 онд батлагдсан хүүхдийн эрхийн конвенцод 192 орон нэгдээд байгаа. Ийм олон орон хүлээн зөвшөөрч нэгдсэн өөр конвенц байхгүй. Х
үүхдийн эрхийн төлөө, тэдэнд тавих халамж анхаарлын төлөө бүх дэлхийнхэн ингэж нэгджээ. Үе хойчоо гэсэн сэтгэл нэг улс орны төдийгүй нийт хүн төрөлхтний хамгийн нандин асуудал болчихсон нь харагдаж байгаа биз. Монголоо хөгжүүлье гэсэн хүсэл тэмүүллийн гол цэг нь хүүхэд болчихоод байна. Зарим эрдэмтэн, нийгэм судлаач “Хүүхэд бол ирээдүйн иргэн” гэж хэлсэн байна. Би үүнийг өөр талаас нь хардаг.
Хүүхэд бол өнөөдрийн иргэн. Хүүхэд өнөөдөр л бэлтгэгдэж, идэвхтэй хөгжсөнөөр маргаашийн шилдэг иргэд болно. Эндээс үндэслээд хүүхдийн оролцоо гэдэг түгээмэл ойлголт гараад ирлээ. Хүүхэд өөрийнхөө амьдралыг зохион байгуулах, мэргэжил, авьяас чадвар, чадал чадамж, давуу талдаа түшиглэн өөрөө сонгох хэрэгтэй. Амьдрах ур чадварыг багаасаа эзэмших шаардлагатай.
Амьдрах ур чадвар гэдгийн цаана өөрийгөө үнэлэх, сайн талаа мэдэх, өөрийгөө шүүмжилж, өөртөө итгэл хүлээлгэх тухай асуудал агуулагдаж байгаа юм. Би юугаараа дутуу байна вэ, би ямар нөөцөө ашиглаж чадахгүй байна вэ? Ингэж өөрөөсөө асууж, бусадтай харьцуулж бодно гэдэг бол амьдрах ур чадвар. Саяхнаас зарим сургуульд амьдрах ур чадварын хичээл орж эхэлсэн. Энэ үнэхээр дэвшил.
Конвенцоор ч тэр, Монгол Улсын хуулиар ч тэр хүүхэд буюу 18-аас дотогш насныхан төрийн, эцэг эхийн асрамж халамжинд байх ёстой. Энэ үеэ хүүхэд зөв ашиглах хэрэгтэй. 18 насны босго даваад бүх ачаа толгой дээр ирнэ шүү дээ. Аав ээжээсээ алслагдаад, нутаг орноосоо холдоод, магадгүй эх орноосоо гараад явахад амьдралын бэлтгэлтэй бол. Аав ээжийнхээ өгсөн хэдэн төгрөгийг заран заран сурч байгаа бол маш идэвхтэй сур.
Үүний тулд зорилгоо зөв тодорхойлж, мэргэжилдээ эзэн бол. Зарим нь сурч хөгжихийн хажуугаар ажил хөдөлмөрийн харилцаанд ороод явж байгаа. Хуулийн дагуу 16 наснаас хойш хөдөлмөр эрхлэх нь нээлттэй шүү дээ. 18 настайгаасаа сонгуульд орно. Ингээд л “чи ямар үзэл бодолтой иргэн бэ” гэж чамаас асууж эхэлнэ. Амьдрал, нийгмийн харилцаа өөрийн гэсэн толгойг чинь шаардаж эхэлнэ.
Тэгээд болоогүй ээ, хөвгүүд цэрэгт татагдана. Сурагчийн ширээн дээр байсан хүүхдүүд хил дээр эх орноо манах үүрэг хүлээнэ. Ингэхэд эх орны талаар тодорхой ойлгоцтой, бэлтгэлтэй байх хэрэг гарна. Магадгүй гадаадад сурч сурвал Монголын нэрийн хуудас болж таарна. Хэрэв муу муухай явбал Болдоо, Нараа гэхээс илүү энэ монгол хүн, энэ монгол залуу гэж л хэлэгдэнэ.
Ингээд бодохоор хүүхэд наснаасаа иргэний төлөвшил бий болгох хэрэгтэй болж байгаа биз. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэж манай ард түмэн хэлдэг дээ. Өөрөө идэвхгүй бол ямар ч эрдэм утгагүй. Аливаа юм хоёр талын идэвхтэй үйл ажиллагааны дүнд бүтнэ. Чиг зорилгыг хүүхдүүдийн өөрсдийнх нь идэвх оролцоо л зааж өгдөг. Шавь идэвхтэй байх буюу шавь төвтэй сургалтыг бид эрхэмлэж байгаа.
Хоёр талаасаа идэвхтэй байж сургалтын үр дүн, мэдлэг оюуны их далай бий болно. Бидний ярилцах бас нэг сэдэв бол манай ард түмний үр хүүхдийнхээ төлөө гэсэн өв уламжлал. Монголчууд хэзээ ч үр хүүхдээ тээршаадаггүй. “Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг, үхэргүй хүн өвлийн идшээр гутамшиг” гэдэг хэлц үг ч хэлж үлдээсэн байна. Энэ үг үр хүүхдээ гайхамшиг, үнэт баялаг гэж үздэг сэтгэлгээний тусгал юм л даа.
Үер урсгаад явчихгүй, түймэр шатаагаад үгүй болгочихгүй, мөнгөний ханш унахад дундарчихна гэж айхгүй насан туршийн итгэлтэй баялаг минь гэж боддог учраас монголчууд “Нэг хүүхэд байвал оргүй юм шиг бод, хожмын өдөр өнчдөнө. Хоёр хүүхэдтэй бол нэгийн дайтай бод, юмыг яаж мэдэх вэ нэг болчихвол яана” гэж ярьдаг. Уг нь, айл болгон 4-өөс дээш хүүхэдтэй байж л Монголын хүн ам өснө.
Үр хүүхэд л элэгсэг халуун ам бүл бүрдүүлдэг юм шүү. Өнөөдрийн гэр бүлүүдэд хүүхдийг тээршаах биш үнэлэн хайрлах сэтгэл их үгүйлэгдэж байх шиг. Цалин мөнгө хүрэлцэхгүй байна, нэг л хүүхэдтэй байхад хангалттай гэх мэтээр төвөгшөөн бодож өрх гэрийн ирээдүйн хувь заяа, цаашилбал Монгол Улсын хувь заяаг дутуу бодож байгаа тал байна.
Бидний монголчуудыг дэлхийнхэн ер нь сайнаар хэлдэг. Монгол хүн аливаа ажилд түргэн дадлагаждаг, гадаад хэлийг гайхалтай сурдаг, сониуч зантай, өөртөө шингээн тусгаж авахдаа сайн гэж үнэлдэг. Монгол хүн нэг жижиг зүйлийг ч эргэцүүлж дүрслэн боддог. Жишээ нь, хонины бэлчээрт яваа хүн орчин тойрон дахиа ямагт сонирхон ажиглаж л байдаг. Эндээс улбаалаад бүгд судлаач болчихно.
Суурин соёлд дадлагажаад одоо бид судлаачаас гадна шинэ юм бүтээдэг бүтээлч болох хэрэгтэй. Тиймээс манай хүүхэд залууст их хариуцлага байна. Хүүхдэд багаас нь үндэсний үзэл суулгах хэрэгтэй байна. Ухаан санаа нь тогтворжоод, сэтгэл санаа нь төлөвшсөн хойно үүнийг чихэж бий болгоно гэдэг хүнд. Иймээс багаас нь монгол хүн гэдгийг нь мэдрүүлж, монгол хүний бахархлуудыг ойлгуулан шингээж өгөх хэрэгтэй юм.
Манай монголчуудын эрхэмлэдэг, хүндэлдэг, хориглодог, цээрлэдэг маш олон аман хууль, ёс заншил бий. Энэ бүхний цаана их эрдэм ухаан байгаа. Энэ эрдэм ухааныг хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга хэрэглэл болгож ашиглахдаа бид тун хангалтгүй байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Хүүхэд насанд нь амьдралын дадал заншил бий болгож баймаар байна.
Хүмүүжил гэдэг үгийг задалж ойлгоод үзье. Хүн, хүмүүншил, тэр бүү хэл монгол бичгээ хүртэл хүмүүн бичиг гэдэг. Бүгд нэг л үндэстэй. Манай зарим эрдэмтэн хүнжил, хүншил гэж ярьдаг. Хүнших үйл явцыг л хэлээд байна аа даа. Тэгэхээр хүмүүжил гэдэг бол хүн болох, хүнших эрдэм юм гэж ойлгож болно. Биологийн амьтан байсан нялх хүүхэд орчин тойрноо таньж, харилцаж сурч байгаа нь хүнших эрдэмд суралцаж байгаа хэрэг юм.
Хүүхэд нас гэдэг бол танин мэдэж, хүнших зааг дээр байгаа эгзэгтэй нас. Үүнийг орхиж ер болохгүй. Тоомжиргүй орхивол хамгийн эмзэг хурц сониуч байдаг цаг үеийг алдчихна. Болж өгвөл бага ангиас нь үндэсний хөгжил гэдэг хичээл ормоор байна. Монголчуудын амьдралын арга ухаан, ялангуяа монгол ард зоны олон зуун дамнуулан захиж хадгалж ирсэн ариун ёс журмыг хэвшүүлбэл яваандаа монгол хүн гэдгээрээ бахархах баттай үндэс суурь болно.
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай яриагаа би өөрийн хүүхэд насны дурсамжуудаар жишээлэн ярья л даа. Миний хүүхэд нас Ховд аймгийн Дөргөн суманд, өөрөөр хэлбэл Хар-Ус нуур, Чоно харайх голын хөвөөн дээр өнгөрсөн. Тун сониуч хүүхэд байсан болохоор миний хүүхэд нас их тод мөртэй. Юм юм хийх юмсан гэж оролдоно, гэхдээ хэл жаахан муутай, хэлгий хүүхэд байлаа.
Манай ангийн багш Сайлаа гэж хүн. Сайлаа багш маань өдөр бүр дөрвөн мөр шүлэг тогтоож ир гэсэн хатуу даалгавар надад өгнө. Би ч даалгавраа сайн биелүүлсэн. Монголынхоо “Миний нутаг”, “Хэнз хурга”-аас эхлээд Оросын “Зоя”, “Өвгөн партизаны яриа” хүртэл тун олон шүлэг цээжилсэн дээ. Ингэсээр жилийн дараа миний хэлгий засагдаж, хоёр дахь жилээсээ концертонд шүлэг уншдаг, гурван жилийн дараа харин концерт хөтөлдөг боллоо.
Багш минь миний сониуч зан дээр дөрөөлөн хэлгийг минь засч өгсөн хэрэг шүү дээ. Хэлгий засагдсанаас хойш сургууль дээрээ “Бардам туулай” гэдэг жүжиг хүртэл тоглоод хэсэгтээ л би уран сайханч болсон юм даа. Миний багш нар надад үнэхээр сайхан үлгэр дуурайл үзүүлснээс ч тэр үү би багш болохыг их хүсдэг байлаа. Багш ч болсон. Багш нар минь тун сайхан бичдэг хүмүүс, тэднийгээ дуурайсаар байгаад муугүй бичигтэйд тооцогдох болсон.
Одоо ч ингэж үнэлэгддэг. Энэ маань намайг монгол хэлний багш болоход нөлөөлсөн байх. Монгол хэлний багш хүн муухай, бас алдаатай бичиж болохгүй биз дээ.
Хүүхэд насны минь тэмдэглүүштэй бас нэг зүйл бол салаан дарга, ангийн дарга, бүлгийн дарга зэрэг сонгуульт ажил хийж явсантай минь холбоотой. Анд нөхөдтэйгээ нийлж хамтарч ямар нэгэн ажил үйл бүтээхэд би багаасаа дадлагажсан.
Хамтарч аялалд явах, биеийн тамирын уралдаан тэмцээнд орох, настай хүнд туслах, хэн нэгнийхээ жаргал зовлонг хуваалцах гэх мэт хамт олонч амьдралд туршлагажуулсан бүхэн хожмын амьдралд минь эргээд сайн нөлөө өгсөн. Дашрамд хэлэхэд, олон нийтийн ажил хийхдээ нэг хүн дээр овоолоод байх биш тараан байрлуулсан маягаар бүгдээрээ хийж байвал тун зохилтой.
Идэвхтэн нэг хүүхэд сонгуульт ажил албанд байнга байгаад байх биш ээлжилж хийвэл хүүхэд бүр нийгмийн ажлын дадлага чадвартай болох, тэр ажлын давуу сул тал, жаргал зовлон, туршлага сургамжийг мэдэхэд хэрэгтэй болов уу гэж би боддог. Надад бас хамгийн том эрдэм үлдээсэн юм бол малчин ахуй минь. Би 10 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Олон дүүтэй ах хүний хариуцлага гэж айхтар юм байна.
17 нас хүртлээ малчин аав ээжийнхээ гар дээр байлаа. Хонь малаа хариулах, хурдан морь уяхаас эхлүүлээд хөдөөний малчин хүүхдийн хийдэг бүхнийг хийж сурч өссөн. Манайх нэлээн хэдэн тэмээтэй айл байсан учраас тэмээний эрэлд явна. Аав ээждээ дэм болох гэж явсан, сурсан ажил бүхэн маань миний хожмын амьдралд тустай эрдэм байсан.
Бид цөөхүүлээ гэж мэдэрч ойлгож л байгаа бол нэг хүн хэд хэдэн хүний ажил хиймээр байна. Манай нийгмийн салбар бүрт шахам өндөр мэдлэг мэргэжилтэй хүн дутагдаж байна. Тийм хүмүүсээ гадагшаа гаргаад алдаад байгаа нь өнөөгийн санаа зовоосон сэдэв. Нэг чадалтай хүн улс орондоо гадны нэг чадалтай хүнээс илүү үр дүн өгмөөр байна.
Харамсалтай нь, оюуны нөөцтэй чадавхтай залуучууд гараад, олонх нь тэндээ суурьшчихаад байна. Энэ их хайран юм. Гэхдээ тэд гадаадад ажиллахдаа шинэ сэргэг олон юм сурч ирж байгааг нь үгүйсгэх аргагүй. Эх орондоо хэрэгцээтэй үед тэд буцан ирж их сурсан мэдсэнээрээ үйл бүтээнэ гэдэгт би найдаж байна.
Үүн дээр түшиглээд нэг зүйлийг хэлэхэд, мэргэжлээ сонгох үнэхээр чухал.
Миний эх оронд чухам хэн хэрэгтэй байна, би чухал хэн болох вэ, юугаараа эх орондоо хэрэг болох вэ гэдэг асуулт маш чухал байна. Жишээлбэл, ХАА-н хөгжил, геологи эрдэс баялгийн салбарын хүн ямар их хэрэгтэй байна вэ. Байгаль орчноо хамгаалах, монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах салбаруудад хүн хэрэгтэй байна. Монголын их баялгийг эх орон, ард түмэндээ хэрэгцээтэй байдлаар ашиглахад, ард түмэн, ахан дүүсээ урт наслуулахад туслах мэргэжил эзэмшмээр байна.
Бүгдээрээ дипломатч, эсвэл хуульч болох хэрэггүй. Одоо ингэж байгаа учраас л нарийн ширийн юм хийх хүн олдохгүй байна шүү дээ. Энэ нь хүүхэд залуусын буруу биш, нарийн удирдлага зохицуулалт дутагдсаных. Гэхдээ хүүхэд залуусын зүгээс эх оронд маань юу хэрэгтэй байна, би юу хийвэл аж амьдралаа найдвартай аваад явах вэ гэдгийг бодож, шийдэж явах нь том хувь нэмэр юм шүү.
Би юу хийж чадахав, би юунд авъяастай вэ, би аав ээжийнхээ ямар мэргэжлийг залгаж авах буюу тэдний тархинд хадгалаастай яваа их номын санг ашиглахав, аль эсвэл манай нутагт ямар давуу тал, үнэт нөөц байнав, түүн дээр би ажиллавал яаж амжилтанд хүрэхэв. Эдгээрт хариулж шийдвэр гаргах маш чухал байна. Дээд боловсрол эзэмшсэн хүн гадаадад рестораны аяга таваг угааж, зочид буудлын үйлчлэгч хийж явах хайран байна.
Үүний оронд мэргэжлийнхээ дагуу магистр, докторт сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж, үйлдвэрлэлийн дадлага хийж байвал өөр хэрэг. Үүнийг бол Монголынхоо нэр хүндийг өргөж, иргэнлэг эх оронч яваа гэж үзнэ.
Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс
Сэтгэгдэл0
Ямар сайхан зүйл бичээ вэ? Эх орон минь мандтугай
Mongol uhaan gej baihgui bolsondoo! Mongo bol Mongolin humuujel!
Монгол ухаан гэхийн оронд Монгол соёл гэх хэрэгтэй. Монгол ухаан гэдг чинь их хмймэл онигоо маягтай үг. Нээрээ малчин соёлоо хадгалж бас монгол бичигдээ орсон байхад үндэсний үзэл сэргэнээ. одоо бол гадаадыг сохроор дуурайсан колоон улс. ёстой хэрэг алга :)
bagshiigaa shutej yavdag hun amjiltand hurdeg shuu
mongol uhaan gej mongol soyloo avch yldehees ehleed olon zyiliig aguulsan uhaan bii setgeh bodohoos ene ni oor asuudal
Mash zuv heljee. Bayarlalaa Tanitai yaj holboo barih ve?
Avtomashinii asaaltiin system zarj bna. Utas: 99226423
үнэхээр тулгамдсан асуудал шүү, зөв гаргаж тавьжээ.
khuukhed gargamaar l baina gexdee amidral khundkhen bolno shuu dee.Daxiad l gertee ajilgui orlogui suuna geseg xetsuu.Khun bolgon mongotoi khuukhduud bol 20000 sard .iimd er ni gargaxgui baisan ni deer baikh shuu okhiduudaa.
Tiim ee oilgoj baina aa.Gehdee unen setgeleesee ehner nuhur 2 negdeed zutgevel uug n 3 jiliin l busee changalalt baigaa yum daa.2 yum uu 3 oi hurgeed l ajildaa, albandaa orj bolno doo.Herev butehgyi bolohgyi gej bodood baival hussen ur dungee l bolohgyi butehgyig l hurtene shuu dee.Harin ingej yavsaar negent hojimdson yed yugaar ch uilaad erguulj bolohgyi tavilan bas baidag yum shuu busguichuudee.
Монгол хүн яавал хүн шиг хүн болох вэ? гэдэг нь хувь хүнээс шалтгаалахгүй шүү эцэг эхийн оролцоо байх нь араггүй гэх дээ Монгол хүн ЭТИК гэж нэг юм байх хэрэгтэй Монгол хүн Ардчилал мандсанааас хойш ямар ч этикггүй болсон ЭНЭ эмэгнэл шүү Монгол хүн ЭТИКТЭЙ болох нь зөв
ªìíºä Ñîëîíãîñ äàéíû äàðàà ÿïîíû êîëîíè÷ëîëîîñ ãàðààä àìåðèêèéí ñî¸ë,ýäèéí çàñãèéí äàðàíãóéëàëä îðñîí ãýäýã.Þì ë áîë ÀÍÓ-ä òýãäýã ó÷èð áèä òýãýõ ¸ñòîé ãýæ óëñ òºð÷èä íü äîíãîñäîã áàéñàí ãýæ áàéãàà.Òýãýýä þóíä õ¿ðñýí ãýõýýð Ñîëîíãîñ õîîñîð÷ Àìåðèê áàÿæààä,¿íäýñíèé ¿éëäâýðëýë íü óíààä áàéæ.Ìýäýýæ ñîëîíãîñ õ¿í ãóéëãà÷èí áîëîõ íü òîäîðõîé ø¿¿ äýý.Èíãýýä ýõ îðîí÷ õóðàíäàà Ïàê Æîí Õè öýðãèéí ýðãýëò õèéãýýä ÀÍÓ-ã àÿëäàí äàãàëäàã÷,óðâàã÷äûí òîãëîîìûí çàñãèéí ãàçðûí îðîíä ¿íäýñíèé ¿çýëò,äàðàíãóéëàã÷,ýõ îðîí÷ ç¿òãýëòýí ãàð÷ èðæ.Òýð íü îäîîãèéí Àçèéí áàð óëñûí ¿íäýñ áàéæ.Ñàÿ ªìíºä Ñîëîíãîñûí åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëèàð ñàéí ýöãèéí õèéñýí ÿðóó àëäàðò ¿éëèéí áóÿíààð ò¿¿íèé îõèí åðºíõèéëºã÷ áîëæýý.Îäîî áèäýíä Ìîíãîë óëñ, ìîíãîëûí àðä ò¿ìíýý ãýñýí ïðàãìàòèê áîäëîãî ¿ã¿éëýãäýæ áàéíà.Þóí àðä÷èëàëàë âý.Áèä óòîïè "àðä÷èëàë"-ûí òºëºº ãóéëãà÷èí áîëîõ òýíýã¿¿ä ãýæ ¿¿.
Uneheer goe yum unshlaa. Iimerhuu zuiluud barag bichigdehgui dandaa shaldir buldar medeeleleer l duurcen baih yum. Bi bol huuhdee shutej amidardag, minii derged baigaa zarim humuus huuhdiinhee hugjild mungu zarcuulahgui murtluu uhtlee booliin hudulmur erhleed, munguu caash n hadgalaad baih yum. Hooson medleggui bayn bol gutamshig. orchin cagt, dayarchlaliin erind mungutei hun bish, medleg bolovsroltoi, busdiig hundelj chaddag,niigemiin harilcaand zuv orj chaddag huniig l jinhen bayn, elit gene. Gadaadiin hugjiltei orond amidarch baigaa bi uuniig bur ih mederch baina. Ted hezee ch tanii umssun zuil, unasan mashinaar n dugnehgui. Harin her chadvartai bolovson huchin be, hunii mun chanariig aguulsan hun uu gedgeer n l unelej dugnedeg.
Монголын үрс маш олон болтугаи... Дашдоржиин Нацагдорж
saihan surgamjtai ym bichij
topic buyu neg text-nd neg l yumnii tuhai chansaatai bichihiig manai erdemten bagsh nar ch meddeggui
Монголд Дөрөвхөн Брэнд байдаг.Тухайлбал Алсаас нисээд ирэхэд минь угтаад авдаг Чингис буудал Алт,мөнгөн аяганд сэржим өргөдөг АПУ ундаа Ард олон биднийгээ дулаацуулж байдаг Говь кашмир Айл болгоны хойморт заларч байдаг МОНЭЛ телевиз.