Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Иргэдийн Нэгдэлээс шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад: "Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, төрт ёс, түүхэн уламжлалаа дээдлэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан төрийн тэргүүн танд хандан энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
Ерөнхийлөгч та бол Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн бөгөөд Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний Бүх цэргийн Ерөнхий командлагч, Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг хангуулах онцгой үүрэгтэй билээ. Гэвч 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн Цэц хууль зүйн үндэслэлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн бүх ард түмний эрх мэдэлд халдаж, улмаар бүх ард түмний эрх мэдлийг хулгайлан Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бөгөөд уг хууль бус үйлдлийг тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч, улмаар Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан нь Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг үндсээр нь гажуудуулсан билээ.
Үүний улмаас бүх ард түмнийг төлөөлөх дээд байгууллага болох УИХ-ын засаглах эрх мэдэл алдагдаж, ЗГ-т эрх мэдэл хэт төвлөрөч, хүч түрэмгийлэн ажиллах нөхцөл бүрдсэн.
Үүнээс үүдэлтэй эрх мэдлийн гажуудал улам даамжирч, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуульд түүний суурь үзэл баримтлал, зарчмыг ноцтой зөрчсөн нэмэлт өөрчлөлтийг, УИХ ЗГ-ын шахалтаар баталаж, энэхүү цуврал үйл явдлуудын үр дүнд Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хор хохирол учирлаа. Үүний улмаас Монголын төр институтийн хувьд ажиллах чадамжгүй болж, төрийн эрхийг барих дээд байгууллага үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна.
Үндсэн хуульд халдсан шийдвэрийн үр дагавраар байгуулагдсан өнөөгийн парламент өөрөө тарах эрх зүйн чадамжгүй болсон. Мөн Ерөнхийлөгч парламентыг шууд тараах бүрэн эрхгүйн улмаас засаглалын туйлын мухардал үүсээд байна.
Тухайлбал, УИХ-д Иргэдийн нэгдлээс өөрөө тарах шаардлагыг албан ёсоор хүргүүлсэн боловч шаардсан хугацаанд албан хариуг өгөөгүй бөгөөд төрийн эрхийг барих дээд байгууллага нь Эрх зүйн болон институтийн хувьд чадамжгүй, Үндсэн хуульт үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдэг нь батлагдаж байна. Иймд УИХ-г өөрөө тарсанд тооцож засаглалын гүн хямралыг таслан зогсоож, төрийн үйл хэрэг тасралтгүй байдлыг хангах үүднээс Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан засгийн бүх эрхийг анхдагч эзэн болох ард түмэнд нь буцаан шилжүүлж, шинээр засаглалаа байгуулах түүхэн шаардлага үүсээд байна.
ШААРДЛАГА
Дээр дурдсан Үндсэн хуулийн гажуудал, засаглалын мухардал болон улс орны үндэсний аюулгүй байдалд тулгарсан эрсдэлийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг ШААРДАЖ байна. Үүнд:
•Нэгдүгээрт: Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болох 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн, засгийн эрхийг жинхэнэ эзэн болох ард түмэнд нь аюулгүй, хууль ёсны дагуу буцаан шилжүүлэх «гүүр» болох үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Та нэн даруй Үндсэн хуулийн ассамблей байгуулах, улс төрийн шийдвэр гаргахыг; (зарлиг гаргахыг)
•Хоёрдугаар: Эрх мэдлийн дээд эрэмбэ болох бүх ард түмний төлөөллийн байгууллагад жинхэнэ иргэдийн төлөөллийг сонгон шалгаруулах, дүрэм, журмыг батлах болон ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарсан шийдвэр гаргахад иргэдийн оролцох эрхийг олгохыг;
•Гуравдугаар: Цэц бүх ард түмий эрх мэдэлд халдаж гаргасан үндсэн хуулийн өөрчлөлтийг төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, албажуулсан болон уг гэмт үйлдлийг үйлдэгч этгээдүүдэд хариуцлага тооцох мөн Үндсэн хуулийн зөрчлийг арилгахад эс үйлдэл хийж байх тул бүх ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг;
•Дөрөвдүгээр: Олон улсын хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 10-нд шаардлагын хариуг албан ёсоор нэхэж жагсаж тэмцхэд Үндэстний эв нэгдлийг сахиулах, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар олон нийтийн аюулгүй байдлыг баттай хамгаалж, хангахыг;
•Тавдугаар: Уг шаардлагад дурдсан үндэсний аюулгүй байдал, бүх ард түмний эрх мэдлийг хангахтай холбоотой ноцтой асуудлуудад албан ёсны хариултыг хуанлийн 30 хоногт багтаан олон нийтэд нээлттэй хэлбэрээр бичгээр өгөхийг тус тус шаардаж байна.
Хэрэв тус шаардлагыг биелүүлээгүй, эсвэл заасан хугацаанд хангалтгүй хариу өгсөн тохиолдолд 2026 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж тэмцлийн хурц хэлбэрийг сонгон тэмцэхийг «Үндэстний хувьсгал иргэдийн нэгдэл» үүгээр эрс анхааруулъя.
Шаардлага хүргүүлсэн: Үндэстний хувьсгал иргэдийн нэгдэл" гэсэн байна.
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл21
хуцаарай танар ажилсаг ерөнхийлөгчөө огцруулна гэж байхгүй шүү
бөгс долоогч цүнх баригч лалар
БӨГС ДОЛООХ МУУХАЙШДЭЭ 🤮🤮🙏
Элчин Тайров гэж хүн бсныг мэдэх үү, өөрөө түүний араас бурантаг хавчуулана доо !
анхдаа Монгол улсыг хогжилтэй бар орон болгоно гэж байсан байгуулагдсанаасаа хойш нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!
Хү Сю Жанд албан тушаал наймаа панз,шахаа , авлигал хулгай, Сү.Батболд,Голомтын Баясгалан,Баярцогт ,Оджаргал, Анандбазар ,Номтойбаяр нарын боовыг хөхөж мордуулж хошногодуулах явдал юунаас ч илүү чухал. Ингэхийн оронд Хү Сю Жаныг шууд тонилгох хэрэгтэй.
Орлогоо нотол ард түмний нүдэн дээр
Алексей Евсиков -МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ОРОЛЦОХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ! ХАРИН ОРОСЫН ЭСРЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛИЙГ НЯЦААХ ТАЙЛБАРЛАХ ҮҮРЭГ НЬ МИНИЙ АЖИЛД ХАМААРДАГ! ОРОСУУД НАЙРАМДАЛТ НАЙРСАГ ХӨРШИЙН ХУВЬД МОНГОЛД ЗАХИАЛСАН ХЭМЖЭЭГЭЭР НЬ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР БЕНЗИН, ТОС НИЙЛҮҮЛДЭГ! МИНИЙ ХУВЬД МОНГОЛЧУУД ХЯМД ҮНЭТЭЙ БЕНЗИНИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ ХЭРЭГЛЭЭСЭЙ Л ГЭЖ ХҮ СДЭГ! ҮНЭ НЭМЭХ, ДАРААЛАЛ ҮҮСГЭЖ БУЙ НЬ МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИДЫН Л АСУУДАЛ! ОРОСУУД ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ!!
Хүүк орлогоо нотол . Түмний анхааралыг их хурал руу хандуулж намжаах санаатай бна уу. Их хурал , засгийн газар , намын дотоод хэрэгт хутгалдан орж бүгдийг ганцаараа шийдэх санаатай новш чинь .Улс төрийн хямрал, засгийн газрын бүх ажлыг нураалаа. Оролцохгүй юм алга . Ерөнхийлөгчийг их хуралаас сонгодог болоё . Үе үеийн ерөнхийлөгчид засаг хямраалаа , хийдэг ажил нь Эрдэнэтийн тендерийн авдаг Эрдэнэтэд ноёрхолоо тогтоодог . Содбаатарын компаниар дамжуулж Эрдэнэтийн тендерийн ихэнхийг авсан гэх чбилээ Хүүк
Монголын ард түмний хүсэн хүлээлтэд нийцэж байна . Хөлгүй нь мөлхөж , хэлгүй нь гараа өргөж дэмжинэ ээ . Үнэн шүү , ҮХ - ийн хөёр удаагийн өөрчлөлтөөс монгол улс төргүй - хөл толгойгоо алдах . эмх цэгц эн захаа алдах хурдац цагаандаа гарч гаарсан . Үүнийг улаарай зүтгэж гүйцэтгасэн бууны нохой \ цаана нь эзэд ???:\ нь Занданшатар ба түүний команд . Үүндээ Лүндээжанцан ба Товуудорж , иргэн Ламжав зэрэг яс горьдогчид , угаадас долоогчдыг ч ашигласан ...
Маанагтаад байгаарай, хөдөөний "...нууд" аа. Та нар " Ерөнхийлөгч парламентыг шууд тараах бүрэн эрхгүй...гэж бичсэн цаасан дээрхи бичгээ үсэглээд уншаа биз дээ? Тэрнийгээ ч ойлгодоггүй, маанаг Мояа-нууд. Ха ха ха
Ха ха. Дураараа юм бэ
Маанагтаад байгаарай, хөдөөний "...нууд" аа. Та нар " Ерөнхийлөгч парламентыг шууд тараах бүрэн эрхгүй...гэж бичсэн цаасан дээрхи бичгээ үсэглээд уншаа биз дээ? Тэрнийгээ ч ойлгодоггүй, маанаг Мояа-нууд. Ха ха ха
Бөөн алдаа. ...тэмцхэд-тэмцэхэд, ЗГ-Засгийн Газар, "Иргэдийн Нэгдэл"-"Үндэстний хувьсгал иргэдийн нэгдэл", Эрх зүйн-эрх зүйн, «гүүр»-албан бичигт тохиромжгүй, жинхэнэ иргэд-"хуурамч"? иргэд?, Цэц-Үндсэн хуулийн Цэц...гэж тус тус бичнэ. Албан бичгийн шаардлага хангаагүй тул хүлээн авах боломжгүй. Бичиг боловруулагч хөдөөний маанагт "Онцгой муу" дүн тавьлаа, ха ха ха.
Парламент тарахад Хүрэлсүхийн Буриад хаанчлал тогтох учраас наад утсан хүүхэлдэйнүүдээр чинь Хүрэлсүх Учрал Энхбаяр Номтойбаяр нар тоглож байгаа юм .
Залхуу тэнэг аймхай 3,5 сая Монголчууд нутагтаа 40 мянгахан цагаач архичин Буриадуудын бөгсийг зуун дамжин долоож байгаа нь үнэн.Хүрэлсүх буриадуудтайгаа халаагаа өгөх нь ойрхон болсон.
Дуртай духнууд вэ!!!!!!!!!
jenkogiin eeljit jujig
Хүрэлсүхийг зөвхөн огцоруулах биш, Оросын дайсануудтай сүлбэлдэж монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хүргэсний төлөө бүр цаазлах хэрэгтэй.
Тагнуул энэ сэгийг устгаач
Анодыг дампууруулж татварын мөнгөөр гадаадаар зугаалж улс дампууруулж буй Хүрэлсүх болон бүлэглэлийг огцруулах нь зөв.