Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн "Сонсголын бэрхшээлтэй" иргэдийн шатрын спортын төрөлд манай тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Ази тивийн аварга цол хүртжээ.
Киргизийн Бишкек хотноо болсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" шатрын анхдугаар тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн байна. Ц.Түмэнбаярын өрсөлдсөн төрөлд 46 шатарчин оюун ухаанаа уралдуулжээ.
Мөн "Тулгуур эрхтний бэрхшээлтэй" шатарчдын эмэгтэй төрөлд Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртсэн байна. Манай улсаас нийт таван шатарчин энэ удаагийн тэмцээнд оролцжээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
баяр хүргэе!!
mundag baharhal sain erch huch
bayr hurgie
Tand mash ich bayarlalaa. bayar hyrgej amjilt hysie
Sain baina, shagnaliig n' undur bolgo!
uls orniihoo neriig gargaj bgaa shatarcninaa uls oron ni shagnaj uramshuulaasai