Шагайн харваанд Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг түрүүлэв

Нийтэлсэн: 2017-07-12 16:40:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлжээ.
 
Харин хоёрдугаар байрт Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн баг, гуравдугаар байрт Дархан мэргэн Г.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг орсон байна. Харин дөрөвдүгээр байрт Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн баг оржээ.
 
Шагналт байранд Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг болон Багануур дүүргийн баг шалгарсан байна.
 
Энэ жилийн шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 62 багийн 558 харваач цэц мэргэнээ сорьсон. Энэ жилийн харваанд Даяар дуурсах Дархан мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 32, Гарамгай мэргэн 31, Хошой мэргэн 29, Монгол улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, Аймгийн гоц мэргэн 132 оролцож байгаа юм.
 
Нийт харваачдын 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа нь энэ жилийн наадмын нэг онлог бөгөөд шагайн харвааг сонирхон хичээллэх залуусын тоо нэмэгдэж буйн илрэл гэдгийг зохион байгуулагчид онцлов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: