sonin.mn

Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдэгээ албан ёсоор хүлээн авлаа.

Тэрбээр энэхүү өндөр хэргэм цол авч байгаагаа тэмдэглэж 30 гаруй шатарчинтай зэрэг тоглолт хийж өөрийн чансаагаа ямар түвшинд хүрсэнийг харуулахаар болжээ. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодорлоо.

Дашрамд дуулгахад, Шинэхэн Их их мастер А.Энхтуул “Сити” дээд сургуулийн багш, оюутан 30 хүнтэй шатрын өрөг дээр уулзах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: