sonin.mn
МИНСК. /ТАСС/. Украины зүүн хэсэг дэх сөргөлдөөнийг зохицуулах үйл явцад Герман улс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко тэмдэглэсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Хэрвээ Герман улс Украины зүүн хэсгийн нөхцөл байдлыг хэвийн болгоход баримталж буй чиг шугамаа тогтвортой үргэлжлүүлбэл орчин үеийн түүхэн хөгжилд асар их хувь нэмэр оруулж чадна” гэж Александр Лукашенко ажлын айлчлалаар Беларусын Минск хотод ажлын айлчлал хийхээр очсон Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриэльтэй уулзахдаа хэлжээ.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг