УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэв

Нийтэлсэн: 2017-11-17 11:42:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
 
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш банкны салбар нийт санхүүгийн салбарын 95 гаруй хувийг дангаар бүрдүүлж,  улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий салбар болон  болон хөгжсөн гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлов.
 
Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих аж.
 
Уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, дэмжсэн юм. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголын төр үнэхээр ялзарчээ. Эд бүгд бие биендээ барьцаалагдсан, гишүүд нь ч тэр жанхуу хулгайч ч тэр. Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан эргүү оркууд аа. Хаана байна нөгөө Монгол ялна гээд онгирч хөөрөөд байсан чинь? Монгол ингэж ялдаг юм уу? Төвд гаралтай кармааны хулгайч жанхуу чинь тэгээд тийм л шударга, эх оронч юм бол хурцыг со-д элчингээр томилох шийдвэрт хориг тавих нь яасан юм? жанхуу, урвагч дүлзэн ухна хүрэлсүх, атигар тарвага, энхболд бүгд түрийвч нэтгэй гэдэг нь мэдэгдлээ. одоо ард түмэн босохоос өөр сонголт үгүй...жанхуугийн хийсэн нэг ч зүйл байхгүй, дан хулгай, луйвар л байгаа. Эргүү оркууд аа, нойрноосоо сэр, амьдралыг бодитоор хар...... Хурцыг со-д элчингээр томилох шийдвэрийг зөвшөөрч дэмжсэн хүн нь жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухна 2 шүү дээ... Энэ 2-г нэн тэргүүнд шалгаж, огцруулах хэрэгтэй...

    Зочин, 2017-11-17 13:45:47, 202.131.243.162Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: