"Таблиг жамаат" бүлэглэлийн хэт даврагсдыг саатуулжээ

Нийтэлсэн: 2017-11-15 13:57:52

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны /ХАБА/ ажилтнууд Дотоод хэргийн яамтай хамтран Москва орчмын бүс нутагт хэт даврагсдын “Таблиг Жамаат” хэмээх олон улсын байгууллагын  69 гишүүнийг саатуулаад байгаа тухай Оросын ХАБА-ны олон нийттэй харилцах төвөөс мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
Олон нийттэй харилцах төвөөс мэдээлснээр, 11 дүгээр сарын 14-нд ОХУ-ын ХАБА ДХЯ-тай хамтран Москва хот орчмын бүс нутагт ажиллагаа явуулж, хэт даврагсдын “Таблиг Жамаат” олон улсын байгууллагын ихээхэн нууцлагдмал бүтэцтэй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоожээ. Тус байгууллагын жижиг салбарыг Төв Азиас гаралтай хүмүүс удирдаж байсан бөгөөд үйл ажиллагаандаа Оросын иргэдийг татан оролцуулж байсан аж. Байгууллагын гишүүдэд хууль сахиулах байгууллагуудын эсрэг ажиллагаа явуулж, нууц ажиллагааны аргыг хэрэглэж байжээ.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: