Каталонийн асуудлыг Испанийн үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэжээ

Нийтэлсэн: 2017-10-17 09:19:32

СОЧИ. /ТАСС/. Дэлхийн оюутан, залуучуудын их наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн бодлого, түүний хэлэлцэх асуудлууд: энх тайвныг хэрхэн сахин хамгаалах вэ” сэдэвт салбар хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Каталонийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ юм. Шийдвэрийг Испанийн үндсэн хуулийн хүрээнд гаргах ёстой” гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Каталонийн асуудлыг Испанийн дотоод хэрэг гэж үзэж байна. Энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхийг уриалсан, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл тал талаас гарч байна. Тэр дундаа Барселон яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Яриа хэлэлцээ нь бүх нийтийн санал асуулгын дүнд үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцэх цорын ганц арга зам юм” гэж Оросын гадаад хэргийн сайд хэлсэн аж.
 
“Испанийн нийт ард түмний аюулгүй, ая тухтай, бие биетэйгээ нягт харилцаа холбоотой амьдрах нөхцөлийг хангах шаардлагыг харгалзан Каталонийн асуудлыг яриа хэлэлцээний замаар Испанийн үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэнэ хэмээн найдаж байна” гэж Лавров онцлов.
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: