Матвиенко Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзана

Нийтэлсэн: 2017-10-16 16:42:04

САНКТ-ПЕТЕРБУРГ. /ТАСС/. Санкт-Петербург хотод болж байгаа Парламент хоорондын холбооны ассамблейн үеэр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко даваа гарагт Умард Солонгос болон Өмнөд Солонгосын парламентын төлөөөгчидтэй уулзах юм. Уулзалтад Өмнөд Солонгосын Үндэсний хурлын дарга Чон Се Гюн болон Умард Солонгосын Ардын их хурлын орлогч дарга Ан Дон Чун нар оролцох төлөвтэй байгаа тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
Энэхүү уулзалтын үеэр Оросын талаас шууд яриа хэлэлцээ хийхийг Сөүл болон Пхеньянд санал болгохоор төлөвлөөд байгаа аж. Хэдийгээр ассамблейн хуралдааны завсар зайгаар Умард Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахгүй хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн хэдий ч, Парламент хоорондын холбооны ассамблейн үеэр хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт болно гэсэн найдлага тасраагүй байна.
 
Парламент хоорондын холбооны 137 дугаар ассамблей нээгдэхээс өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Матвиенко хэлэхдээ “Бид хоёр Солонгосын төлөөлөгчдийг яриа хэлэлцээний ширээнд суулгахыг хичээнэ. Бүтэх эсэхийг таамаглахад хэцүү боловч бүтэх магадлал тун бага гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: