УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Нийтэлсэн: 2017-10-16 16:27:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдын Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээллийг сонсох болжээ.
 
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан. Энэ долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах хүлээлттэй байгаа ч Ерөнхийлөгчөөс зөвшилцөх саналын хариу хараахан ирээгүй байна. Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
 
Тодруулбал чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Эрчим хүчний салбарын асуудлаар мэдээлэл хийхээр хуваарьт оржээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд хийх анхны мэдээлэл болох юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: