УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?
-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд Сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажилж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлсөнөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.
Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВСангийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн ш дээ” гэсэн юм яриад л сууж байна. Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн.Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.
-Ард түмэн МАН-ыг хоёр фракци бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дэх МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?
-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракци, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.
-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо шүү дээ?
-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэд тайлбар хийхээр наадхи “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биздээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.
-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?
-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.
-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?
-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.
-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй.
-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа. Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.
Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.
-АТГ-ыг улс төрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшилтэй санал нийлэх үү?
-Наадах асуултанд чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгэж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрхи эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.
-Энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?
-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.
-Монгол улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монгол банкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр сууриа хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж Валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо 1 их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.
-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?
-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих бэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм.Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил 3 сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.
Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна. Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийг төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна.
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл0
Даваасyрэн гуай ерøнхий сайд бишуу
ЛИ ЭР КАН бүтээгдэхүүн нь нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил /unsaturated fat/ агуулсан ба Судасны дотор хананд наалдан хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г хайлуулан урсгаж судас цэвэрлэхээс гадна цус шингэлж, холестриныг бууруулах үйлчилгээтэй. ЛИ ЭР КАНыг дараах эмгэгүүдэд хэрэглэнэ: - Цус өтгөрөх, холестрин ихсэх - Даралт ихсэх, Хуян хөөрөх - Тархи – Зүрхний титэм судасны хатуурал, нарийсал - Тархи – Зүрхний титэм судасны хангамжийн дутагдал /ишеми, шигдээс/ зэрэг судасны хатуурал нарийслаас шалтгаалах бүхий л эмгэгүүд. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Хүн хог гэж энэ лаларыг л хэлнэ,олигтойхон коммунист ч байж чадахгүй,ардчиллыг бол бүр мэдэхгүй,зөвхөн салхи хаашаа үлээж байна,хэн арай өндөр дуугарж байна,тэр нөхрийн бөгсөнд очоод хушуугаа шаачихдаг үзлийн новш,монголд ийм өтнүүд дээш гарж байгаа цагт хөгжил дэвшлийн талаар дурсаад ч хэрэггүй
ene gej neg horchin bas l said bolchhh sanatai horoo zuurj yaava shiv ddd huurhiiii. khureslukhiiin zangisnii zuultuur shiv dddd, bodloggui heruulch tolgoi.
Тендерээс 10 хувь авдаг л алдартай биз дээ.Эсвэл намаасаа гарна. Үгүй бол намдаа эргээд орно. Тогтворгүй нөхөр л дөө.
Даваасүрэн гуай хэлэх үгээ хүнээр заалгадаггүй хүмүүсийн нэгэн юм билээ. Дотроо бодолтой, дороо суурьтай хүмүүс тийм л байдаг. Түүнд итгэж Хүрэлсүхийг дэмжье !!!
10хувиин даваасүрэн
Hurelsuhiig demjinee .
Дэмжиж байна
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
TRAMP TERGUUTEI AMERIKCHUUD MAN IG BUU HEL MONGOL GEJ ULS BAIDGIIG SAIN MEDEHGUI TEHEER SOLIOROHDOO TOGOON DOTROO L BAI
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч биш.Намаа гамин хятадын эрлийзүүдийн мафиас чөлөөлөх гэж зүтгэж байгаа хүн.Урьд нь Шивээ Хиагтыг гамингууд эзэлсэн байсан бол одоо МАН-ыг гамин хятадууд бүлгэрхэж эзэлчихээд байгаа.
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Дэмжиж байна маш үнэн зөв бисиж баына
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан "Орос төсөл" гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
"60 тэрбумын" асуудлыг шийдэхгүй МАН цааш нэг алхам ч явж чадахгүй. Нам цэвэршихгүй мөнгөөр бага хурал дээрээ шийдвэр гаргадаг хэвээр байгаад байвал энэ нам 100 наслаж чадахгүй 99 насандаа нүдээ анина. Өнөөдрийн бага хурал мөнгөөрөө саналаа өгөх үү, намаа авах уу гэдэг сонголт юм.
Enhboldig toiron hureelegch huuli hynaltin buh humuusiig nen darui alban tushaalaas ni avah heregtei bnaa. Tegj l tseverlene shuu. Nuguu Aarhal bichlegt gardag hediig bugdiig ni husah heregtei.bas gaduur duuren baigaa hujaa narig gadaadin hariyatin Murun gej tsagdaagaas tetgevertee garsan hurandaa munguur viz olgoj oruulj irdeg shuu.bolie ooo.ene metiig buren tseverleh heregtei bnaa turuus
Murun bol Enhboldin bugsiig doloogch, viznii naimaagaar mungu hiij baigaa hamgiin ul buteh etgeed dee.mongoloor duursen hytaduudig Murun l oruulj irj mungu avdag shuu.olon hun barimttai helneee.Murungiin biznes bol huuli busaar oruulj irehdee munguur viz daraad ugdug Murungiin ajil yum shuu.olon barimt bii dee
Murun Mongold darga bolsonoosoo hoish 20 garui myngan hujaag huuli busaar oruulj irsen gedeg.
Medeh hun bainaa Murun guai. 1hunees 1.300.000 tugrug avaad viz gargaj ugdug chini hudlaa yu
Энүүнд сайд амалчихаж.
болорчулуун энэ хоёр шиг биеэ үнэлэгч нар хол явахгүй.
энэ лаларыг бас үнэлдэг хүн байна аа
mongol ulsiin 30 dahi eronhii said hurelsuhed haluun bayar hurgii
Даваасүрэн гуай хэлэх үгээ хүнээр заалгадаггүй хүмүүсийн нэгэн юм билээ. Дотроо бодолтой, дороо суурьтай хүмүүс тийм л байдаг. Түүнд итгэж Хүрэлсүхийг дэмжье !!!
ДАВААСҮРЭНГ АЛБАН ТУШААЛ ДЭЭР ХЭРХЭВЧ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ХҮРЛЭЭ