sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. "Facebook" компанийн олсон цэвэр ашгийн хэмжээ санхүүгийн жилийн 2 дугаар улиралд 70 хувиар өссөн гэж тус компаниас лхагва гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
 
Энэ оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд олсон цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.29 тэрбум ам.доллароос 3.89 тэрбум доллар болж өссөн байна.
 
Дурдсан хугацаанд олсон орлого 45 хувиар буюу 6.44 тэрбум ам.доллароос 9.32 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.
 
Зар сурталчилгааны орлого 47 хувиар буюу 6.24 тэрбум ам.доллароос 9.16 тэрбум ам.доллар болж өсчээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, Фейсбүүкийг өдөр бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2017 оны 6 дугаар сарын дунджаар авч үзэхэд 1.32 тэрбум болж, 17 хувиар өссөн байна. Харин идэвхтэй хэрэглэгчдийн тоог сараар тооцож үзэхэд 6 дугаар сарын 30-ны байдлаар 2.01 тэрбумд хүрч, мөн 17 хувиар өсчээ.
 
6 дугаар сард "Facebook"-ийн хэрэглэгчдийн тоо 2 тэрбумаас давсан билээ. Тус компанийн нэгж хувьцааны үнэ Wall Street-ийн арилжааны явцад 173 ам.долларт хүрч өссөн ба арилжаа хаагдах үед 165.61 ам.доллар болсон байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг