sonin.mn
Сүр дуулиантай басхүү нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөөд тун чиг удаагүй байна. Сонгууль дуусахтай зэрэгцэн улстөрийн хүчнийхэн төдийгүй иргэд сонгогчид ч нэр дэвшигчид юун дээр онож, юуг алдсан талаар ам булаалдан ярилцаж өнөөдөр ч дуусаагүй үргэлжилж байна.
Учир нь өнөөдөр Нийслэлийн намын дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй нийслэлийн намын хорооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь  60 тэрбумын бичлэг бус Төв штабыг удирдаж байсан Д.Амарбаясгалангаас болсон хэмээн мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар Д.Амарбаясгалан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох ёстой гэнэ. Харин тэрбээр 60 тэрбумын асуудалд холбогдсон Ц.Сандуйг мөн огцруулах хүсэлт тавих уу гэх сэтгүүлчийн асуултад “Эхлээд хариуцлага алдсан намын удирдлагуудад, дараа нь хариуцлага алдсан шат шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно” гэх бүдэг бадаг хариултыг өгсөн юм.
 
Ч.Явуу