ОБЕГ улсын хэмжээнд гарч буй түймрийг бүрэн хяналтанд авчээ

Нийтэлсэн: 2017-07-17 16:31:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд Сэлэнгэ аймагт 8, Төв аймагт 10, Булган аймгийн 2, Увс аймагт 1 нийт 21 түймэр асч байна.Түүнээс  долоон түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  
 
Улсын хэмжээнд гарч буй түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 авто машин, орон нутгаас  592 хүн, 52 автомашин, нийт 1342 хүн, 109 техник хэрэгсэл дайчлагджээ.
 
Долдугаар сарын 16-ны өдөр нийт 22 удаа үүл буудаж хур тундас орсон бөгөөд үүний нөлөөгөөр гал түймэр гарч буй Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нутгаар 0.5-20 мм хур тундас 20 орчим минут үргэлжлэн орсон байна.
 
“Юуны өмнө улсын хэмжээнд гарч буй 21 түймрийг ОБЕГ бүрэн хяналтанд авсан, иргэдийн зүгээс болон аж ахуйн нэгжүүд түймэр унтраахад зориулан хандив тусламж өгч байгаад нийт албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье хэмээн" ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян хэллээ.
 
Энэ сарын 17-ны өдрийн 12.00 цагийн байдлаар гал түймэр унтраахад зориулж ОБЕГ-ын хандивын дансанд 84 иргэний 32.5 сая орчим төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн 197.3 сая төгрөг буюу нийт 229.8 сая төгрөг цугларсан. Мөн бараа бүтээгдэхүүн, хоол хүнс тасралтгүй ирж буйг ОБЕГ-ынхан хэлж байв.
 
“ОХУ-ын Онцгой байдлын яамнаас түймэр унтраахад нисдэг тэргээр тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Гэвч Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хур тундас орох тухай мэдээ байгаа учир ОХУ-аас авах нисдэг тэргээ түр хойшлуулсан” хэмээн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү мэдээллээ.
 
Л.Нандиа
Гэрэл зургийг Н.Батбаяр
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. цол нэмж хошууч генерал болсон Бадрал нь хааччихсан юм вэ? Түймэрээс зугатсан уу?

    zochin, 2017-07-18 11:46:00, 43.242.242.128Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: