С.Ганбаатар: "Их аяныг эхлүүлэхүй" мөрийн хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-06-16 12:03:50

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч  Сайнхүүгийн Ганбаатарын
 
“Их аяныг эхлэхүй” Мөрийн хөтөлбөр
 
Нэг. Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ба ядуурлыг арилгана
 
Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг.
 
Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг.
 
Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм.
 
Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй.
 
Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж  ч чадна.
 
Хоёр. Олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно
Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. 
 
Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой.
 
Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.
 
Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай.
 
Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй.
 
Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна.
 
Гурав. Ард түмний амин эрх ашгийг дээдэлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ
Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж,  хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.
 
Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана.
 
Дөрөв. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, Монголынхоо төлөө зүтгэнэ
Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. 
 
Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.
 
Тав. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн
Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд  босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.
 
Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. 
 
Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 
 
Зургаа. Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна
Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
 
Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой.
 
Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой. Би тэр гурван сая эзний нэг нь. Та бид энэ улс орны эзэд. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
 
Долоо. Ам ба ажил, үг ба үйл хэргийн нэгдлийг хангана
Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.
 
Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.
 
Найм. Эх орныхоо өмнөх тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэнэ
Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавих  цаг болсон.
 
• Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе!
• Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
• Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
• Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе!
• Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё!
• Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
• Хэрүүл тэмцэл, хэлцэл талцлыг зогсоож, эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!
 
Ес. Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ.
 
Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. 
Монгол ахан дүүсээ!
 
Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. 
 
Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!
 
Монгол хүн Тандаа би итгэж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид  МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар
 
 
СУРТАЛЧИЛГАА :

93 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ганбаатар уг нь их сайн хун шиг! Гэхдээ болоогуй! Энхболд

    Зочин, 2017-06-16 13:17:42, 202.9.40.218Хариу бичих

  2. ТҮҮХ 100 ЖИЛИЙН ДАРАА ДАВТАГДДАГ!!! Шинэ юм гэж сайн мартагдсан хуучин юмыг хэлнэ гэдэг үг байдаг. Яг 100 жилийн өмнө Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ид өрнөж байх мөчид ХАЛХ МОНГОЛЫН НУТГААР 2 ТЭМЭЭ ХӨТЛӨСӨН НЭГЭН БАДАРЧИН АМАРСАНААГИЙН АЧ ХЭМЭЭН ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧИЛЖ ЯВЖЭЭ. Тэр хүн бол бидний мэдэх болсон ДАМБИЙЖАНЦАН гэгч байлаа. Дамбийжанцан нь баруун газарт ном үзэж, бурхны шашинд нэвтэрч Рид Хувилгааныг олсон хүн ч гэж өөрийг сурталчилдаг байжээ. ДА нэртэй хүн ХО нэртэй газарт их үйлсийг бүтээж, энх цагийг авчирч, хамаг амьтныг жаргуулна гэж ч цуурхал тарааж явж. Тэрбээр энд тэндгүй тэнэж, хал үзэж хашир суусан хүн байсан тул ХОВДЫГ чөлөөлөх дайнд олныг тэргүүлэн оролцжээ. Түүний энэ зүтгэлийг үнэлэж 8-р Богд хаанаас ноён Хутагт гэх цолыг шагнасан байдаг. Мөн Дамбийжанцан нь боломжийг ашиглаж, олзлогдсон Хятадуудаар туг тахих ёслол үйлдэж, олон түмний анхаарлыг өөртөө татаж, сүр хүч, нэр алдраа нэмэх ажлыг хийдэг байсан аж. Гэвч нэр алдарт дуртай Дамбийжанцан Зүүнгарын хаант улсыг сэргээн тусгаарлах далд санаа агуулж байсан тул тэр үеийн Ардын ЗГ-аас террорист томилон явуулж толгойг нь авахуулсан байдаг. Түүний толгой одоо Санкет Петрбургийн музейд бий. Тэр Толгойг удаан харсан бас фото зургийг нь ч их удаан харвал тархины хорт хавдар тусдаг юм гэсэн. Хэд хэдэн тийм тохиолдол гарсан гэнэ лээ. ӨНӨӨДРИЙН ӨНДӨРЛӨГӨӨС ХАРАХАД: ********************************* Дамбийжанцан нь Оросын шоронд Хоригдож байхдаа Буриад орчуулагчаар дамжуулан мэдүүлэг өгч байсан ба Орос хэлгүй болох нь тогтоогддог аж. Мөн Дамбийжанцан нь Төвд хэл ч мэдэхгүй хүн гэнэ. Түүний шашны боловсрол гэдэг нь Ойр зуурын хэдэн маань мэгзэм төдийхнөөр дуусдаг байж. Бас түүний гэрийн зарц ламынх нь ярианы тэмдэглэлээс харвал гомо байсан байж мэдэхээр баримт байдаг аж. Тэрбээр бичиг захидлыг дандаа бичээч нараараа уншуулж, хариуг нь хэлж бичүүлдэг байснаас нь харахад олигтой Уйгаржин Монгол бичиг сураагүй хүн болох нь тодорно. Харин бөх барилдаж, нум сум сайн харвадаг хүн байж. Бас буугаар буудахдаа ч муугүй байсан гэнэ. Бай босгон мөрийтэй буудахад бараг алддаггүй хүн байсан гэдэг. ************************************************** 100 ЖИЛИЙН ДАРААХИ ДАМБИЙЖАНЦАН: *********************************************** Монголд барууны ертөнцийн өндөр боловсролтой боловсон хүчин ус агаар мэт дутагдаж байхыг овжин мэдэрсэн С.ГАНБААТАР гэгч нь: Би баруунд сурч өндөр боловсролтой болж ирлээ хэмээдэг байсансан. С.Ганбаатар нь Харанхуй массыг дагуулахын тулд Олон ЛЕКЦ уншиж, сурч боловсрох, хүн өмнөө том зорилготой амьдрахын чухлыг Өөрийн бие дээрээ үлгэр жишээ болгон номлодог байв аа. Мөн С.Ганбаатар нь Фэнг Шүйгийн үзэл суртлыг номлон дэлгэрүүлэх үйлсийг Монгол улс даяар өрнүүлэх сурталчилгаа хийж байжээ. Тэрбээр Банк Санхүүгийн Өндөр боловсролтой гэж ХААН БАНК-ийг итгүүлж, тэнд Менежирийн ажил хийж өнгөрчээ. (2004-2007)-онд УИХ-д сөрөг хүчингүй болж, МАНАН үүсч, иргэдийн тэмцэл гудамжинд гарч байх үед, Тэрбээр Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөнийг байгуулж даргалаж явжээ. Хожим нь хөдөлмөрчин хүний төлөө цуцалтгүй тэмцэнэ гэж ярьж явсаар МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан байна. -БААС БАЙГАА ГАЗРЫГ ЯЛАА АНДАХГҮЙ гэгчээр С.Ганбаатар нь ОЮУ-ТОЛГОЙ гэгч баасыг тойрон эргэлдсээр нэр хүндээ чамгүй өсгөж амжижээ. Ингээд Дархан-уул аймгаас УИХ-д нэр дэвшин 2012-онд УИХ-ын гишүүн болсон байна. Хожим нь С.Ганбаатар Оюу-толгойн гэрээний талаар С.Баярцогттой ТВ-гээр халз мэтгэлцээн зохион байгуулж байв. Энэ үед Түүний нэр алдар Дээд цэгтээ хүрчээ. Мөн их олон хүчирхэг дайсантай болсон байна. Тэр үеээс дайснууд нь Түүний бөгсийг ухаж эхэлсэн аж. Хожим нь тэр дайснууд нь Түүний ямар ч сургууль төгсөөгүй, ямар ч Дипломгүй болохыг нь олон нийтэд зарласан байна. Гэвч С.Ганбаатарын ХУУРАМЧААР бүрдүүлсэн IMAGE -нь хар масс олон нийтийн дунд байсаар байх ажээ. Тэрбээр энэ Хуурамч IMAGE-ээ Ашиглан Н.ЭНХБАЯРЫГ Лоббидсоор 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд байгаа нь энэ билээ. Нэмж хэлэхэд: АНУ-нь 300-аад жилийн сонгуулийн түүхтэй улс юм. Одоо АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд өөртөө хуурамчаар намтар зохион өрсөлдөж байгаа нь илэрвэл ЦААЗААР авдаг хуультай. Энэ нь 300 жилийн түүхийн гашуун сургамжаас үүссэн заалт аж. Харин Монголд бол бараг хуурах тусам сайн гэнэ шүү дээ. ккк

    Зочин, 2017-06-16 15:42:54, 183.81.171.150

    Ганбаатарт диплом нь байхгүй ч гэсэн дипломтой хулгайч луйварчдаас илүү мэдлэг байгаа. Тэр эх оронч сэтгэл зүтгэлтэй. Авлигачдад барьцаалагдахгүй.

    Зочин, 2017-06-16 17:12:01, 103.10.22.36

    ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭДЭГ ДЭВШИЛТЭТ ҮЗЭЛТЭЙ С.ГАНБААТАР ЫГ ДЭМЖИНЭ.ШУДАРГА ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮН АРД ТҮМНИЙ ТАЛД БДАГ.

    Зочин, 2017-06-16 21:54:05, 202.9.41.84

    Deed tenger ubug deedses bidend zayagdsan bosoo Ganbaatar a erunxiilegch bolgono

    Зочин, 2017-06-18 07:35:20, 202.9.41.168

    Муу зальтай худалч хүн. Өөрийн гэсэн үзэл баримтлалгүй одоо бүр нөгөө лайтай энхбаярын бууны нохой болчихсон хуцаж явна. Монголчууд хар , цагаанаа ялгаж чадахгүй хараган болоо юу даа магтаад л байх юм энэ сонин хүнийг

    Зочин, 2017-06-18 08:05:28, 202.9.40.66

    Амиа хоролье гэвэл Баттулга Ганбаатар нарыг дэмжэ

    Зочин, 2017-06-18 15:53:20, 98.169.180.19

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Рио тинто Баттулгыг дэвслэн зодож байна даа!

    Зочин, 2017-06-16 13:23:52, 202.9.40.218Хариу бичих

  4. Хохь нь тэр

    зочин, 2017-06-16 13:50:29, 122.201.22.130

    Хох нь уу? Чи ч хохирно!

    Зочин, 2017-06-16 14:42:50, 202.9.40.218

    Би хохиращохгүй харин аврагдах болно

    зочин, 2017-06-16 15:51:10, 122.201.22.130

    Эр бэлэг эрхтний хэмжээ сексдэх үед эмэгтэйд ач холбогдолтой байдаг уу? Эр бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу? Хэт хурдан дур тавилтыг хэрхэн зохицуулах вэ? Бэлгийн сулрал юунээс үүдэлтэй вэ? Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ? : www.iEmch.mn

    Зочин, 2017-06-17 16:32:33, 103.26.193.236

    Эр бэлэг эрхтний хэмжээ сексдэх үед эмэгтэйд ач холбогдолтой байдаг уу? Эр бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу? Хэт хурдан дур тавилтыг хэрхэн зохицуулах вэ? Бэлгийн сулрал юунээс үүдэлтэй вэ? Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ? : www.iEmch.mn

    Зочин, 2017-06-17 16:32:36, 103.26.193.236

    hov jiv hodal holgaigaar duursen mongol min. eveeni goyolgachin bsn yamar hamaatai! sukhbaatar malchin ailiin ger jee, chingis bogd malchin hun. herlen uruudaj tarbag .jagas annaj bsn.

    naran, 2017-06-18 01:32:29, 1.25.153.1

    сонгуульд гурван өрсөлдөгчийн хэн нь ч тавин хувийн санал авж чадахгүй,дахин сонгууль явагдана.Ийм байдалд хүрэх хэд хэдэн хүчин зүйл бий ч,хамгийн жинтэй нь мэтгэлзээн байх болно.Хоёр томд дур гутсан сонгогчид Ганбаад илүүтэй санал өгөж саналын харьцааг тэнцвэржүүлнэ.Дахин сонгуулиар хоёр томын хэн нэгтэй нь үзэж Сайнхүүгийн хүү босоо гарнаа.....Үүнийг мэдэрсэн хоёр том мэтгэлзээн явуулахгүй байх бүхий л арга мэхээ уралдуулж байна,байж болох бүхий л шалтаг шалтгааныг эрэлхийлж байна.Тэд сонгуулийн үр дүнг өөрсдийн талд гаргахын тулд бүхий л хууль бус заваан аргуудыг хэрэглэнэ,царцаа ажиллагаа,мөнгө тараах,амьгүй сонгогч,саналын илүү хуудас...гэж үргэлжлэхээс гадна хар машиныг хакердах санаа ч тэргүүн эгнээнд явааг үгүйсгэхгүй

    Зочин, 2017-06-18 04:46:14, 24.130.115.88

    eren ene 3 aas hamgiin bolomjit huvilbar bol Ganbaatar. nogoo 2 n inder deer garaad 5 ug helj chadahgui. hel us ch baihgui iimerhuu nohduud baina. ter bi garhaaraa iim tiim bolno moriin hotolbor enee teree bol ineedem, ugaasaa eronhhiilogchiin status chin iy iym. teriigee bod uher Mongolchuudaa Moortsgoo kkkk

    Muuu Moorov, 2017-06-18 14:25:20, 73.246.128.222

    Ganbaatariigaa demine jinhene ard tumnii tuluu hun

    Zochin, 2017-06-18 16:45:01, 31.35.91.181

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Энхболд гарах болно.

    Зочин, 2017-06-16 13:44:10, 202.9.43.172Хариу бичих

  6. Битгий мөрөөд, газрын наймаачин, хужаа яг гарч харагдаач

    зочин, 2017-06-16 13:50:10, 122.201.22.130

    М.энхболд шиг муу ёр, мөнгөний дон хаа байна?

    гончогоо, 2017-06-17 05:07:27, 194.228.20.42

    Фэйсбүүкээр юу явж байна, дандаа төлбөрт ивээн тэтгэсэн гэсэн тодотголтой мэдээллүүд явж байна. Тв- ээр юу явж байна. Хар даа. Дан Ман-ын мэдээллүүд явж байна. Хүмүүсийн юу унших юу бодохыг зааж байна. Ийм байж болох уу. Хүмүүст 60 тэрбумын бичлэг үнэн эсэхээс илүү Мөнхбаясгалангийн нүдний хурц хараа, худлаа үнэн ярьсан эсэх нь л сонин байна. Эмгэнэл. Нөгөөх нь ч гэсэн Оюунгэрэл намайг утсаар дуудсан юм аа гэчихгүй, хүн үнэмшмээргүй юм ярьж л явдаг. Зарим нэг зохиолч нэртэй долдойнууд тэр бол рекетчин тагнуул гэж байна. Доржзодовын оронд байсан бол тэр нөхөр гөлөг байх байлаа гэж. Гөлөөг гэж эзэн нь дуудахаар сүүлээ шарвагнуулаад гүйгээд очдог гөлөг.

    Hvn, 2017-06-17 21:30:38, 202.9.40.252

    60 тэрбумын бичлэгний талаар анализ хийх гээд үзье. 1. Бичлэгийг Сандуй хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн. 2.Бичлэгний талаар Ман-ын удирдлагууд удаа дараа тохирох гэж оролдсон гэж үзэж болохоор байна. Энэ нь видео бичлэг болон бусад баримтуудаар харагдаж байна. Бичлэг худлаа байсан гэж үзэхэд Ганбаатар болон Мөнхбат нарт нь уулзаад гүйгээд байх шалтгаан байхгүй. 3. Сонгуулийн үеэр л гаргаж байгаа нь олон хүчин зүйлээс - хамгийн гол хүчин зүйл нь тохиролцож чадаагүйгээс шуудхан хэлэхэд нөгөөдүүл нь Доржзодовоо хулхидах гэж оролдсоноос болжээ гэж дүгнэхээр байна. Үүнд Ан-ын нөлөөлөл, бусад нөлөөлөл бас орно. Энэ зөвхөн 60 тэрбум гэсэн асуудлын тухайд.

    Hvn, 2017-06-17 21:43:56, 202.9.40.252

    60 тэрбумын бичлэгийг гадны хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлэх ёстой. Хэрэв үнэхээр ийм бичлэг хийгдсэн бол энэ бол феодализмын үе рүүгээ ухарч байгаа ухралт болно. Маш их хор уршигтай.

    Hvn, 2017-06-17 21:49:04, 202.9.40.252

    60 тэр бумын бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон шууд МАНд санал огхоор шийдсэн учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно

    Зочин, 2017-06-18 16:00:47, 98.169.180.19

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Шудрага тэмцэгч Ганбаатарыг дэмжиж байна.

    зочин, 2017-06-16 13:51:32, 122.201.22.130Хариу бичих

  8. Ямар юмных нь Шударга байхав дээ. Хуурамч дипломтой гэсэн биз дээ ккк. Хуурамч IMAGE-бүрдүүлэгч хүн юм.

    Зочин, 2017-06-16 15:58:37, 183.81.171.150

    Diplomni golnyyd ex oronch setgelgvi bol 1000 diplomton bgaad ch nemer alga zubhun amia bodoj Doboo sharlyylsan ylsaa dampyyrylj urund oryylsan xylgaich yrbagch shimegchid bolj xybirdgiin bna.....Ganbaatarig songonoi

    Зочин, 2017-06-17 10:39:42, 202.9.40.36

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Босоо Ганбаа босоогоороо гарна

    зочин, 2017-06-16 13:52:13, 122.201.22.130Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. МОНГОЛД МАНАН САРНИНА.ШУДРАГА ЁС ЯЛНА.

    Зочин, 2017-06-16 13:59:50, 202.179.25.222Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. За Ганбаатарыг хэн тоодог юм!

    Зочин, 2017-06-16 14:43:32, 202.9.40.218Хариу бичих

  14. Монголын хүн амын дийлэнх хэсэг болох ядарсан ард түмэн

    зочин, 2017-06-16 14:54:47, 122.201.22.130

    yadarsan bishe shydarga ard tvmen 90% demjine

    Зочин, 2017-06-17 10:43:42, 202.9.40.36

    Таны нэр:

    Тайлбар:

  15. GANBAATAR BOL NIIGMIIN ZAHIALGAAR GARCH IRSEN ULS TURCH MUN. DUR ESGESEN ARDCHILAL, MANANGAAS UTER TURGEN SALTSGAAYA. MONGOL AHAN DUUS MINI BID HULGAICHUUDAD HUURTAJ HANALAA SHUUDEE. TEVCHEERT HYAZGAAR BAIDAG.

    Зочин, 2017-06-16 15:22:42, 31.173.85.142Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Баабарын бичсэн " Ганбаатар бол бидэнд өгсөн бурханы бэлэг" гэсэн нь үнэхээр зөв шүү. Одоо авилгачид, луйварчид, офшорчдын нас нь, цаг үе нь дууссан баймаар

    Зочин, 2017-06-16 15:53:25, 122.201.22.130Хариу бичих

  18. amjilt hvsie ganbaad . chi ylnaaa. hujaagiin shees me ovogt mongoliig zarahaar ulairch bn .

    amjoilt , 2017-06-16 16:35:43, 188.64.243.212

    Таны нэр:

    Тайлбар:

  19. 100/ хувь с ганбаатар ялна монголчууд аа !!!!! Уухай уухай уухай энхболд баттулга хулгаачидийг малууд л сонгон эх оронч хойч уеэ бодож явдаг хумуус с ганбаатар т санлаа огно бух монголчууд огно !!!!!

    Амжилт ялах болно, 2017-06-16 17:06:39, 66.181.179.107Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ганбаатараа дэмжинээ. Одоогын Монгол Төрийг цэвэрлэх цаг нь болсон. Бүх хүндийг нь жирийн иргэд үүрдэг цаг өнгөрөн одох хугацаа нь болжээ.

    Зочин, 2017-06-16 17:07:45, 202.9.41.173Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. С ганбаатарыгаа дэмжинэ монголчууд энхболд 60 н тэрбумтан 90н минут бурэн зураглал Хаус оффшор баяр гээд их нотой ноцтой манан ман Ан шд онигоо НАМУУД

    Шударга с ганбаатар т, 2017-06-16 17:10:23, 66.181.179.107Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Энхболд гарвал дайн зарлан шуу гадаадийн ГАР хол лалар баяр элбэгдорж ийн баруун зуун ГАР энхболд лалар Ан ч хулгаач лалар баттулга оорийн ашигийн толоо лалар Улс торд спортийхон орно май энгэж болохгуй салаавч огно хэзээч буу итгэ ман Анд худлаа шаадаг ялтангууд

    Зочин, 2017-06-16 17:14:30, 66.181.179.107Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Монголын жирийн ардуудыг хар масс гэж дорд үздэг нам дагаж навсаганагсад, дарга дагаж далдаганагсад, баяныг дагаж бялдуучлагсад нийт олноос цөөхөн гэдгийг энэ удаагийн сонгууль батлана.

    Зочин, 2017-06-16 17:16:17, 103.10.22.36Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Ganbaataraa demjij bn.

    Зочин, 2017-06-16 17:52:16, 109.201.137.41Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Enkhbold eronhiilogch bish shorond l baimaar uym!!!!!!!!!!!!!!!!!!

    Зочин, 2017-06-16 17:59:11, 109.201.137.41Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ганбаатар ерөнхиилөгч болчино доо

    Зочин, 2017-06-16 18:11:26, 202.70.46.211Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Жирийн ард түмэнтэйгээ ижилхэн амьдарч байгаа шударга залуугаа дэмжицгээе. Хагартлаа баяжсан олигархиудын төлөөлөл баячуудаа л хамгаалдгийг хангалттай үзлээ. Одоо тэднийг сонгож доромжлуулж ханалаа. Ганбаатаыг жирийн энгийн ард олон ерөнхийлөгчөө болгох болно. Тэр бидний дуу хоолой болж хугайч, луйварчин, олигархиуд, оппшорчидтой төрийн хатуу нударгаар ярьх болно. Яагаад гэвэл Ганбаатар тэдний халаасанд өдийг хүртэл ороогүй тэмцэж чадсан юм.

    Зочин, 2017-06-16 18:28:22, 104.6.184.33Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Enkhbold Mongol Ulsiin eronhiilogchid ner devshih erh baihgui!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Enkhbold avilgachin todiigui eruugiin gemt heregten!!!!!!!!!! Toriin erhiig huuli busaar avahiig zavdaj bn!!!!!!!! Huivaldsan. Zahialgat allaga hiiheer zavdsan!!!!!!!!!!!!!!!! Shorond ni ilgee!!!!!!!!!!!!!!!!!!! Shorond baih yostoi etgeed!!!!!!!!!!!!

    Зочин, 2017-06-16 18:50:57, 109.201.137.41Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. 1 rt. nam nam damjij hesuuchilj yavdag Ganbaagiin ard enkbayar agaa baigaa bolohoor tuund sanalaa uguhgui. 2rt.saihan yaridag yurunhiilugchtei baij uzlee, saihan yariad l baidag yariad l baidag baidal ulam dordloo. odoo yaridag heldeg bish hiideg buteedeg yurunhiilugchtei boloh shaardlagatai baina. ene 3 aas hiideg gants n hen be gedgiig bugd l medej baigaa daa.

    Зочин, 2017-06-16 19:11:14, 202.179.24.34Хариу бичих

  40. deer n manai Ganbaa agaa chin bas Muun -ees sanhuujilt avdag bolj taarvuu.

    Зочин, 2017-06-16 19:15:26, 202.179.24.34

    Таны нэр:

    Тайлбар:

  41. Баабар ухаантай хүн болохоор одоо л зөв ярьж эхэллээ. Габаагаа л дэмжсэн нь дээр биз дээ.

    Зочин, 2017-06-16 19:18:20, 202.9.41.101Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Ард түмнээ хар масс гэж доромжилдог баячуудыг бүү сонгоорой. Ард түмэн хүчтэйгээ тэр олигархиудад үзүүлэх сайхан боломжоо ашиглаж өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шударга зхлуу Ганбаатарт саналаа өгцгөөе.

    Зочин, 2017-06-16 20:16:59, 104.6.184.33Хариу бичих

  44. Battulga uuruu bayan baij bolno. gehdee ter ard tumniihee negeehen hesgiig ajliin bairaar hangaj boditoor demjdeg hun. zugeer amaaraa yarij bish.

    Зочин, 2017-06-17 03:04:06, 202.179.26.220

    Таны нэр:

    Тайлбар:

  45. Ganbaa Ch shuu!!!!!!!

    Зочин, 2017-06-16 20:38:37, 184.151.178.69Хариу бичих

  46. Ганбаатарын орсолдогч Энхболд!

    Зочин, 2017-06-17 01:03:28, 202.9.40.90

    Ganbaagin ursuldugch Jenko..enhbold syraggvi baraagvi

    Зочин, 2017-06-17 10:46:38, 202.9.40.36

    Таны нэр:

    Тайлбар:

  47. ЗӨВ ШУДАРГА ХҮН Л МОНГОЛЫГ БОСГОН МАН АН ШАЛ ХУДЛАА АРД ТҮМЭНИЙГ ХОШИГРУУЛЖ АРД ТҮМЭНИЙГ СОНГУУЛЬДАА АШИГЛАЖ БАЙГАН ТОДОРХОЙЛ БАЙН ДАРААН ТАНИХГҮЙ ШД БАЯР ЭЛБЭГДОРЖИЙГ ХАМГААЛАХ ГЭЖ Л ЭНЭ ХОЕР НАМ УЛААРЧ БАЙНА НЭГ КАРМАТАЙ ЛУЙВАРЧИД

    Зочин, 2017-06-16 22:24:18, 66.181.179.107Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Battulga uuruu bayan baij bolno. gehdee ter ard tumniihee negeehen hesgiig ajliin bairaar hangaj boditoor demjdeg hun. zugeer amaaraa yarij bish.

    Зочин, 2017-06-17 03:04:22, 202.179.26.220Хариу бичих

  50. jenko metgeltsexgvi Ganbaatart shabar xaagad Enxboldod tys xvrgeed bna.buun dalim

    Зочин, 2017-06-17 10:49:38, 202.9.40.36

    Таны нэр:

    Тайлбар:

  51. ТӨРөөс төрсөн тэрбумтан биш, Ганбаатарыг иргэд дэмжинэ. Сүүлийн үед М. Энхболд шиг төр бараадаж тэрбумтан болдог жишиг тогтлоо. АН, МАН ын тогтоосон энэ муу жишгийг устгах ёстой. Тэр цагт монгол хөгжинө. Ганбаатар авлигачдыг төрөөс зайлуулж чадна. Ардууд Ганбаатарт итгэж байгаа.

    Ганбаатарт саналаа өгнө, 2017-06-17 08:11:11, 150.129.140.83Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. 50 сая воны хандивыг Солонгос хүнээс авсан хэргээр С.Ганбаатар сонгуулиас хасагдав.

    Чааваас даа, 2017-06-17 12:09:59, 75.82.92.137Хариу бичих

  54. Унэн уу?

    Зочин, 2017-06-17 18:31:26, 202.9.41.102

    Таны нэр:

    Тайлбар:

  55. Босоо Ганбаатар бол монголд төдийгүй дэлхийд өгсөн бурхны хишиг. Англид сурч, ажиллаж амьдарч байхдаа л Хатан хааны нэрэмжит Улс төр нийгэм эдийн засгийн Академийн доктор профессоруудад лекц уншиж, зөвлөгөө өгсөөр байгаад сургуулиа ч төгсөж чадаагүй цорын ганц хүн. Чөлөөт цагаараа аяга таваг угааж байхдаа ч, жорлон цэвэрлэж байхдаа ч тэндэхийн Лейборист намын үзэл онолыг нухацтай судалж хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ба ядуурлыг арилгах, олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтоох, ард түмний амин эрх ашгийг дээдэлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэх тухай цаг үргэлж бодож болгоож, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, Монголынхоо төлөө зүтгэнэ гэж омог бардам хэлж явсан нь мөрийн хөтөлбөрөөс хараглаж байна.

    Зочин, 2017-06-17 12:11:30, 202.9.43.68Хариу бичих

  56. Бурхны хишиг чинь Мууний шашинтануудаас хандив авчээ! За яахав ядуу л байгаа биз! Гэхдээ авилгал авчих л шинж бна даа!

    Зочин, 2017-06-17 18:47:57, 202.9.41.102

    Эвлуулэг ч биш ээ!

    Зочин, 2017-06-17 19:26:11, 202.9.41.102

    МАХН чинь Ардын Нам шигээ шал худалч юм байна ш дээ!

    Зочин, 2017-06-17 21:17:35, 202.9.41.102

    даргаасаа илүү цэвэр хүн ганбаатарыг олж ерөнхийлөгчид дэвшүүлсэнд махн-д баяр хүргэе.өмч хувьчлалын тасалбарыг иргэдээс өчүүхэн үнээр мэхлэн авч цуглуулсан тасалбарын бодит үнээр олон обьект худалдан авсан 2 тэрбумтантай өрсөлдөж байгаа ч ганбаатар ялна.их хувьлалыг задлаж иргэдийг хуримлалтай болгоорой.хөлсөөрөө бус залжин аргаар баяжигчдыг хазаарлаарай.

    лхам........, 2017-06-18 12:28:07, 103.57.93.153

    Таны нэр:

    Тайлбар:

  57. Mongolchuudaa bid tudeviig songoogui baterdeniig songoogui Tom aldaa hiisen ene udaa aldaj bolohgui Ganbaatar bol mongoliin niigmiin zahialgaar garch irsen temzegch hulgaich bayachuud tarhi ugaaj baina buu huurt Odoo taraasan mongiig Ni av daraa Ganbaagaa songozgooe

    Зочин, 2017-06-17 12:46:44, 46.125.249.97Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Mongolchuudaa eh nutag elgen sadandaa hairtai bol ganbaatariig songooroi ta hulgaich songovol Altan zagasnii ulger lugaa uldene dee ooriigoo eh ornoo ur huuhed ireeduigee bodood ganbaatariig songooroi

    Зочин, 2017-06-17 12:51:49, 46.125.249.97Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Baabar bol daajignaj Ganbaagaas uur songolt alga gesen dee. daajintai nuhur shdee. miniiheer bolon nileed olon huni huvid Battulgaas uur songolt alga. Ganbaa hervee garchihval ter solongosoos avsan 50 saya vonoo hed nugalj erguulj uguh boloh ch yum bilee hen medehev. za enkoldiin talaar bol dugaraad ch hereg alga.

    Зочин, 2017-06-17 13:18:09, 202.179.24.202Хариу бичих

  62. Сонголтгуй Ганбаатар чинь хандив авчээ! Тэр нь гадны хун! За ямар байна! Та нар эргуутсээр байх ууYouTube узэх уу?

    Зочин, 2017-06-17 18:50:03, 202.9.41.102

    Эвлуулэг биш л дээ!

    Зочин, 2017-06-17 19:25:44, 202.9.41.102

    Хоорхий доо! Тийм байсан юм уу? МАХН ынхан чинь Ардын нам шигээ шал худалч зоосны ногоо тал байна ш дээ!

    Зочин, 2017-06-17 21:16:12, 202.9.41.102

    Таны нэр:

    Тайлбар:

  63. Яахав дээ! Аваа л биз дээ! Гол нь гадны нолоо л бна!

    Зочин, 2017-06-17 19:30:02, 202.9.41.102Хариу бичих

  64. Хэхэ! Энхболд л уурлана ш дээ!

    Зочин, 2017-06-17 21:14:14, 202.9.41.102

    Таны нэр:

    Тайлбар:

  65. hervee Ganbaa garval hushignii naana zalitai huurhun nudeeree ineemsegleed "ard tumendee hairtai shuu" l geed baih biz. harin hushignii tsaana tsaad ezen enkbayar n enkoldtoi yamar tohiroo,naimaa hiihiig bid taashgui. ed nar bugd Battulgaas l aij baigaa.

    Зочин, 2017-06-17 19:39:06, 202.179.24.202Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Hulgaich elbegdorj bayar m enhbold battulga nariin hichneen terbumaar Ni luivardaj hulgailsan huivaldaj idsen mongonii hajuud ganbaagiin 50 n Sayha von nogoo tungalag tamirchiddaa kinon deer gardag shig erdene hedhen am torgo hamgiin suuld ovoroosoo gargaj ogogoh shig estoi Ard tumnii bairiig tataj baina yaadgiin avaa biz hulgailj luivardaagui humuusee enhbold battulga gesen luivarchid Odoo buruu solgoigui mongo taraana songono gej heleed l avaad Bai daraa Ni Ganbaagaa songodog yum shuu

    Зочин, 2017-06-17 21:09:52, 213.162.68.16Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Ganbaa mongo ogson hun baival av av dahiad ch av estoi huzvaa hulgai hiigee Yu hun alaachdiig Yu 60 terbum .tomor zamiin 280 sayiin derged estoi ochuuhen todii Handiv shuu dee bid chamd setgeleesee mongoo ogson daanch iluu ogoo bidend alga Harin chamaig bid songoj chadna songono

    Зочин, 2017-06-17 21:15:31, 213.162.68.16Хариу бичих

  70. 50 сая вон дээр бөхөлзөөд байгаа хүн 280 сая ногооны бараа харвал юу ч хийхээс буцахгүй салгалаад дайрчих юм байна л даа. Үүний хажууд харин Ми, Жанко хоёр тавин саяд хөдлөхгүй байлгүй дээ. Бичлэг хийсэн хүмүүст баярлалаа.

    ккк, 2017-06-18 15:58:08, 103.10.21.60

    Таны нэр:

    Тайлбар:

  71. Босоо Ганбаа хэвтэхийг үзэв...

    Зочин, 2017-06-17 21:31:35, 182.160.2.149Хариу бичих

  72. Ganbaatarig xvnii olonoor yyxailan demjij bna.yamarab de

    Зочин, 2017-06-18 07:43:01, 202.9.41.168

    Таны нэр:

    Тайлбар:

  73. Ёстой барьцгүй шаадаг хулгайч даа энэ хиншүү Ганбаа...

    Зочин, 2017-06-17 21:32:21, 182.160.2.149Хариу бичих

  74. jenko metgeltsexgvi Ganbaatart shabarin xaalt bolj araar n myy nobsh xyjaa Enxbold dalim vsergej byltlaada...metgeltsbel Ganbaa ene 2 ig nokaytand oryylax bsan ym

    Зочин, 2017-06-18 07:47:45, 202.9.41.168

    Таны нэр:

    Тайлбар:

  75. shilen dansnii huul delhiid huuchirsan huul

    Зочин, 2017-06-17 22:15:32, 150.129.141.30Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. enhbold songuuliin surtalchilgaagaa ongotsoor hiine geed butelguitej osol gargasan gej tsenzurguigiin setguulchiin barimt bii

    Зочин, 2017-06-17 22:17:10, 150.129.141.30Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. barimtand tulguurlaj setgegdel bich 11 11

    Зочин, 2017-06-17 22:18:00, 150.129.141.30Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. mongolchuudiin huul batlah n delhiin turshlagaas hamaagui hotsorch bn

    Зочин, 2017-06-17 22:19:27, 150.129.141.30Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. uurhain ashiglaltiin nootsiin bodlogiig yag onoj bodoj chaddaggui taaj boddogt erdemted buruugui shinjleh uhaanii tuvshin n tiim yum bilee

    Зочин, 2017-06-17 22:21:35, 150.129.141.30Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. yag onohiig onol gedgiig deed surguuld zaah heregtei tegvel mergejliin zasag bii bolj medlegtei diplomton bii bolj gajuudal

    Зочин, 2017-06-17 22:25:14, 150.129.141.30Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. МАХН-ын боловсон хүчин гэж ядарсан амьтас байх юм байна даа. Энэ Ганбаатар ерөнхийлөгч байтугай ердийн даргад ч тэнцэхгүй хүн байна. Найз нөхдөө шоронд оруулаад хөрөнгийг нь аваад Франц руу зугатаж байсан хүн шүү дээ. Уг нь шоронд сууж байвал таарах нөхөр.

    ХИНШҮҮ, 2017-06-18 14:27:45, 202.9.40.93Хариу бичих

  88. enkhbold-d itgehgui ee!!!!!!!!!!

    Зочин, 2017-06-18 14:29:22, 202.179.31.87

    Таны нэр:

    Тайлбар:

  89. МАХНам энэ дээрээ тултал боловсон хүчингүй ядарсан намуу?Олдсон хүн нь ГАНБАА.Одоо оргаа барахараа С1-ээрээ сонгууль дахих тухай турхирч эхэллээ.

    зочин, 2017-06-18 14:42:36, 103.9.90.229Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. Хуурмаг, хулхи амьтан шдээ. Мүүн эцэгтээ мөргөж шээсийг нь уух ёслолд оролцож байгаа бичлэг нь хүртэл байдаг. Одоо дээр нь 50 саяын бичлэг нэмэгдлээ.

    хн, 2017-06-18 15:54:04, 103.10.21.60Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. Фэншү гэдэг хятад соёлын хуурмаг бараагаар хүн амьтан хуурч гараагаа эхэлсэн хүн. Хүний муухай арилдаггүй, тэнгэрийн муухай арилдаг.

    Зочин, 2017-06-18 16:00:06, 103.10.21.60Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. ENE GURAV UNDSEN HUULIIG OORSODDOO ASHIGTAIAAR ERGUULEH NAIDVARGUI HUMUUS

    Зочин, 2017-06-23 19:38:15, 182.160.2.7Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: