sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Al  jazeera/. Ойрхи Дорнод болон Хойд Африк даяар 24 сая хүүхдийн амь нас булчин задрах тахал болон зэвсэгт мөргөлдөөний улмаас эрсдэлд  ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан анхаарууллаа.
 
Цэвэр ус болон эрүүл ахуйн үйлчилгээ дутуу дулимаг байгаагаас шалтгаалан бохир уснаас үүдэлтэй өвчин тархаж байгаа бөгөөд хүнс, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй байгаа тухай дээрх мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, Йеменд булчин задрах тахал дэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам 2016 оны 10 дугаар сарын 6-нд мэдэгдэж байсан юм. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар, 7.6 сая йеменчүүд булчин задрах тахлын халдварын тархах өндөр эрсдэлтэй газар нутгуудад амьдарч байгаа ажээ.
  
Йемений 18.8 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаагаас 10.3 сая хүний амийг аврахын тулд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдсэн байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг