sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна.
 
Бүлгийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр буюу энэ сарын 27-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох заалтыг эгүүлэн татсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн 86 зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үед ажлын цаг дууссан тул өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг