sonin.mn
“Бүгдээрээ хэлэлцье” төрийн бус байгууллагын тэргүүн,
 Монгол Улсын гавъяат эдийн засагч Г.Янсанжавтай ярилцлаа
 
-Саяхан Засгийн газраас “Эдийн засаг сэхээний орноос бослоо” гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Тэгвэл эдийн засагчийн хувьд өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлгээ өгөх вэ?
 
-Эдийн засаг сүүлийн хэдэн жил хүндэрсэн тухай олон янзаар ярьсан. Одоогоос хоёрхон жилийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс тусгаар тогтносон байдлаа алдах нь” гэж хүртэл дүгнэж байж. Уг нь ийм үгийг хамаагүй хэлж болохгүй л дээ. Гэвч нөхцөл байдал үнэндээ ийм байсан. Тухайлбал, гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллар давсан, БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлцэл гэж 15 тэрбум юань авсан зэргийг хэлж болж байна. Мөн дээрээс нь “Чингис”, “Самурай” гэх мэт бонд зэргийг тоочоод байвал 2012- 2016 оны хугацаанд эдийн засагт үүссэн таагүй мэдээлэл хангалттай ихийг тоочиж болно. Ийм учраас одоо хүртэл манай улсын эдийн засаг энэ шокоосоо бүрэн гараагүй байна. Ийм байхад өнгөрсөн зун юу болов. “Эрдэнэт” гэдэг шинэ хүндрэл эдийн засагт бий болсон. Үнэндээ хувийн хэвшилд шилжсэн нь өөрөө хүний санаанд багтахааргүй явдал. Харин шинэ Засгийн газар ийм хүнд нөхцөлд боломжийн зүйлийг өнгөрсөн хугацаанд амжууллаа.
Хятадын Ардын банкны своп хэлцпийн хугацааг сунгалаа, бондын 580 спя ам.лпплипк.11 хугацаанд нь төлж амжлаа. Энэ нь өөрөө гадаад зах зээл дээрх сайн мэдээлэл юм. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын хувьд олон боломж бий болж эхэлнэ. Адаглаад урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болно.
 
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих нь үндсэндээ тодорхой болж байна.
Гэвч улстөрчид, эдийн засагчид ч ялгаагүй нэгдсэн байр суурьт хүрч чадсангүй. Үүнээс шалтгаалж зарим хүн болгоомжилж байна?
 
-Энэ хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан эдийн засагт эерэг хүлээлтүүд бий болж байна. Өнгөрсөн нэгдүгээр улиралд л гэхэд манай улс санхүүгийн хувьд хүнд байсан шүү дээ. 580 сая ам.долларын бондоо төлж чадах эсэх тухай таамаглал, цаашлаад Монгол Улс дампуурах магадпалтай мэдээллүүд ч өнгөрсөн хугацаанд дотоодын хэвлэлүүдээр их гарсан. Гэтэл үүнийг ямар ч асуудалгүй төлсөн. “Чалко”-д төлөх ёстой өрийг барагдуулсан. Ингэснээр Тавантолгойн нүүрсний орлого бүтнээрээ манай улсад орж ирэх боломжтой болж байгаа юм. Орлого өснө гэсэн үг л дээ. Энэ мэт эерэг хүлээлтүүдээс шалтгаалж Японоос урт хугацаатай, дэлхийн зах зээл дээрээс бараг олдохгүй тийм бага хүүтэй зээлийг авах нөхцөл бүрдсэн. Солонгос, Туркээс мян санхүүжипт
Энэ бүгдээс харахад гаднын шинжээчид манай улсын эдийн засгийг богино хугацаанд сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаа нь харагдаж байна. Хэрэв найдваргүй гэж бодсон бол хүү багатай зээл өгөхгүй шүү дээ. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт багтсан нь өнөөгийн нөхцөлд хамгийн сайн шийдэл болж байна.
 
-Тэгвэл энэ хөтөлбөртэй холбогдуулан төсвийн тодотголыг хийхдээ долоон төрлийн татвар нэмэхээр болсон.
Үүнийг МҮХАҮТ-аас эхлээд маш олон иргэн эсэргүүцлээ. Одоо ч энэ байдал иргэдийн дунд намжаагүй л байна. Үүнийг ч бас Та зөв шийдэл гэх үү?
 
-Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тавьсан шаардпага зэргийг харсан. Тэд байгууллагуудаа хамгаалах гэсэн санаа нь бол зөв. Харин татвар төлөхгүй гэж уриалсан нь өөр сэдэв болоод явчихна. Г эвч татварын энэ нэмэгдлүүд одоогоор хүндрэлтэй мэт байгаа хэдий ч ирээдүйд иргэдийн талд ашигтай гарахаар тооцоо гарч байна. Тухайлбал, өмнө нь ахмад настны тэтгэврийг орлогын 45 хувиар тогтоодог байсан бол ирээдүйд 75 хувь болж өсөхөөр байгаа. Мөн' төрийн албан хаагчдын тоог бууруулах шаардлагыг танхимаас гаргасан. Тэдний гаргасан тооцоогоор төрийн үилчилгээний 50 гнруи ммншн боломжтой гэж үзсэн байна лээ. Үүнд багш, эмч нар багтаж байгаа юм. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед төр ийм алхам хийж болохгүй. Харин тэтгэвэрт гарсан ахмадуудын оронд хүн нэмж авахгүй байвал хоёр жилийн хугацаанд 40 орчим мянган хүнээр төрийн алба цөөрч болж байна. Тэгэхээр бид бүх салбараас жигт татвар авдаг тогтолцоонд л анхаарах хэрэгтэй.
 
-ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад манай улсын гадаад нэр хүнд өсч байна гэж та хэллээ. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг биз дээ?
 
Зээлжих зэрэглэл  тогтоодог олон улсын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулаагүй хэвээр байгаа.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буурсан зэрэглэл одоо л нэг өсөх хандлагатай болж байна. Үүн дээр гадаад нэр хүнд сэргэж байгаа нь хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл болно гэж хувьдаа үзэж байгаа. Ингэж гадаад зах зээл дээр Монгол Улсын нэр хүнд өсөхөөр хөрөнгө оруулалт ч мэдээж нэмэгдэнэ шүү дээ. Цаашлаад энэ байдал төгрөгийн ханшид ч эергээр нөлөөлөхөөр харагдаж байна. Гэтэл жил гаруйн өмнө гаднын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон, санхүүжилтийн хувьд богино хугацаатай, өндөр  хүүтэй зээлээс өөр боломж байгаагүй.
 
Д. Ганбаатар
Эх сурвалж " Монголын үнэн" сонин