Энэтхэг улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд сарны шороог олборлоно

Нийтэлсэн: 2017-04-21 16:30:52

ШИНЭ ДЕЛИ. /Sputnik/. Эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд манай улс 2030 он гэхэд  саран дээрээс ашигт малтмал олборлохоор ажиллаж байна гэж Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын (ISRO) судлаач мэдэгдлээ. 
 
Гелигээр баялаг сарны шороог олборлож, Энэтхэг рүү тээвэрлэхээр ажиллаж байна гэж тус байгууллагын судлаач Сиватхану Пиллаи мэдэгдэв.
 
“Саран дээрээс “гели-3”-ыг олборлосноор Энэтхэгийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. 2030 он гэхэд бид энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэж тэрбээр хэллээ.
 
Түүний ярьснаар,сарны гадаргуугийн дээд давхарга нь /Реголит/ Энэтхэгийн төдийгүй манай дэлхийн эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний “гели-3”-ыг агуулдаг аж.
 
Энэтхэг нь саран дээрээс ашигт малтмал олборлоно гэдгээ зарласан анхны улс биш юм. ОХУ болон Хятад улс мөн адил саран дээрээс ашигт малтмал олборлохоор төлөвлөж байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Эхлээд ядуусаа хараад үзчих, дараа нь бүлтэр, Энэтхэчүүд ээ! Манай 76 шиг марзан гарууд уу даа.

    Зочин, 2017-04-22 13:18:01, 112.72.11.114Хариу бичих

  2. chi dut. enethegiin 200 saya dund zergiin baychuud, 25 saya nileen Tom bayachuud ni ene ulsiig delhiin tergyyn zergiin technologch uls bolgood avaad yavj baina. delhiin hogjiltei gesen byh ulsuud enetheg injeneriin hoinoos yhen hatan gyildej baina. bulaatsaldaj baina. mongol zaluus bol tsalin bagatai adgiin ajil deer ni biz avah geed oochirloj zodoldoj baina. enetheg olon yaduutai ch ulsiin ner ni ondor. mongol bol zygeer l guilgachin. ar araasaa tsuvarsan mongol guilgachid hols baasaa dusluulaad guilga guij delhiig toirno

    unshigch, 2017-04-22 19:10:19, 62.203.140.214

    Яг үнэн. Монголд дээшээ гарсан элит нэртэй хэдхэн хулгайчид байна. Тэд бүхнийг хуу хамаж авч, хулгайгаа хууль нэртэй өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн зүйл заалтаар хамгаалуулан ханхалзаж байна.

    Зочин, 2017-04-23 19:01:31, 103.10.22.36

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: